Энэ сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга захирамж гаргаж, тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Учир нь тус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсан юм. Сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийхэд эмчлүүлж буй иргэн 38 настай "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ. Улмаар Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна.
Эмчлүүлж буй эрэгтэй Б нь наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж иджээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, эмчилгээнд хамруулаад байгаа аж.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ нь цагтаа хотын статустай томоохон засаг захиргааны нэгж байсан юм байна. Бараг л тухайн үедээ орон нутгийн Оюутолгой шиг томоохон модны үйлдвэр ажиллаж тэнд нь 2000 гаруй хүн эх орны өнцөг булан бүрээс ирж ажиллаж байжээ. Хэдийгээр тэр модны үйлдвэр хоцрогдсон технологитой, орон нутгийн баялагийг огтхон ч үр ашиггүй зарцуулж байгаль орчныг нь эрэмдэглэж хохироосон ч, үүнийг дагалдаад сумын хэмжээнд ахдахаар бүтээн байгуулалт өрнөж байжээ. Төв хорооноос нутаг заагдсан Цэнд энд менежментийг гардаж байсан гээд бод. Зах зээлд шилжиж, орон нутг
ийн нөөц нь ч шувтрах тийшээгээ хандаж, суурин иргэдийн ихэнх нь нийслэл, төв хот бараадан дайжжээ. Цагтаа хот гэгдэж байсан энэ суурин богино хугацаанд бууран доройтож жинхэнэ утгаараа сумын түвшинд очиж дээ. Удирдлагын хувьд ч бууран доройтож Цэдэнбалд мэдлэгээрээ "адлагдаж" явсан Цэнд байтугай нохой гахайтай эн цэрэгцмээр үхэр мал тэргүүтнээр засаглуулах болж. Энэ нутгаас гарсан, амьдралын минь жолоог залж өгсөн буянтай хуурай ах минь бий. Ах хүүтэй хамт нутаг орноор нь ажлаар ч амралтаар ч нэг биш удаа явж байлаа. Чухам хангай л гэж энэ бай
х гэмээр сайхан нутагт бишгүй л саатлаа. Ах хүү ч нутаг орныхоо талаар улиг болтол ярина. Гэхдээ яриа нь цэгцтэй. Ихэнхдээ одоогийн удирдлага, захиргааны менежментийн талаар голлож ярина. Хошин шогийн мэдрэмж тун өндөр хүн. Тэгээд л онигоо шиг юм ярьж элэг хатаана. Энэ сумаас овойж товойж, ойж цойлсон амьтад төдийлөн ихгүй гэнэ. Гэвч арай ч Хэнтийнхэнтэй зүйрлэмгүй, наана цаана, толгой түрүү, баруун зүүнээ ялгахтайгаа ердийн Халх түмэн. Бараг л Санжмятав нь гялтайх ганц нь. Харин энэ айхтар өвчний хувьд чухам л хариуцлагагүйн харгай л гэмээр. Б
и лав тийн зугаалж явахдаа тарваганы зүгийн юм олж хараагүй санагдана. Гэтэл хүний нутаг руу өнгийж, хар тахал чирж ирнэ гэдэг нь ухаангүй мунхагийнх уу, өлөн шуналынх уу, бүү мэд. Хариуцлагагүй назгай байдалдаа өөрсдөө хохирч, удирдлагатай сэлттэйгээ карантийлагдаад сууж байдаг нь одоо эмгэнэл л юм даа. Ухаангүй ноён, урагшгүй албат гэдгийн жишгээр энэ нутагт өрнөж буй зарим нэг үл бүтэх явдлын талаар ах хүү бишгүй л ярьдаг. Тухайлбал нэг айл байтугай нэг ч хүн байхгүй газар луу улсын хөрөнгөөр өндөр хүчдэл татаж байна гэнэ. Гэтэл тэр нь нөгөө
мундаг Санжмятавынх нь хувийн бизнес болж таарсан л гэнэ. Гэх мэт. Үнэхээр тийм байвал ч халуухан л юм. Нямдорж, Бат-Үүл нарыг хувийн хауз руугаа улсын улсын хөрөнгөөр хар зам тавихад сонин хэвлэлээр нэг шуугиж байсан. Үүнээс ялгарах юм юу байна аа? Хэнтийнхэн шиг нүд орой дээр гаргахгүй ч, эх орны буйд мухарт чимээгүйхэн аж төрөх эгэлхэн түмний энэ бүс нутагт нээрэн яг үнэндээ юу болоод байна аа?
uhej hevrsen yumnuud hujaanuudin zarts bool baisan ni yag unen uhvel taarna.
hohichinee .. uheh gej bsan ulun huur.