2020 оны 9-р сарын 7
8 цаг 00 минут

Сонгуулийн босгон дээр л "Үүрээ эвддэг" ХҮН-ынхан дахин хоёр хуваагдсан уу

Монголд гурав дахь, дөрөв дэх улс төрийн хүчний орон зай өнөөдрийг хүртэл дутагдсаар байгаа.  МАН нэрээ сольж, Х үсгээ "жийсэн" нь нэг хүнд олз болж, бараг л гурав дахь хүчний орон зайг бөглөх шахсан. Гэхдээ азаар олдсон Х үсгээ тордох боломжийг томчууд нь олгоогүй. Түүний дараа "ХҮН" гарч ирсэн нь ард иргэдийн дунд амархан нэр хүнд олж, эгээтэй л гурав дахь хүчний байр сууринд залрах шахаж билээ. Харамсалтай нь, 2016 оны сонгуулийн өмнө хоёр хуваагдаж, хог дээр үсэрсэн.  С.Ганбаатар энэ намыг удирдаж, бүр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж хүртэл мэдэгдэл хийж явлаа.  Хүн бүр л ХҮН-ыг сонгуульд ялчих юм шиг санаж байсан байх.  

Харамсалтай нь, нам хоёр хуваагдаж, алингаа алдаж байв. Дарга нь ч хэд хэд солигдсон. С.Боргил, С.Ганбаатар, Т.Ганболд, Б.Найдалаа гээд л хөвөрнө. Сонгуульд оролцох үедээ хоёр өөр бичиг баримт хүртэл илгээж, өөрсдийнхөө "нурууг хугалж" байв.  Яг өөрсдөө өөрсдийгөө хорлосон уу, гаднаас том намууд хагалах ажиллагаа явуулсан уу гэдгийг яг таг хэлэх боломжгүй. Ямар ч байсан тэд гурав дахь хүчний байр сууринд залрах боломжоо хийсгэсэн нь үнэн.  

2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН эвдрэлцэл, толхилцолгүйгээр орж ирсэн.  Гэхдээ 2016 оны сонгуулийн өмнөх шиг нэр хүнд сайтай байж чадаагүй. Угаасаа нэр хүндээ нэг алдчихсан болохоор эргүүлж авахад тийм ч амар биш. Золоор тэд бага ч болов эргүүлж авсан. Бүр УИХ-д суудалтай ч болоод авав.  УИХ-д сонгогдсон Т.Доржханд нь ч үг хэлж, асуулт асууж байгаагаараа рекорд тогтоож эхэлсэн.  Ард иргэдэд ч таалагдаж байгаа юм билээ.  Энэ чигээрээ 2024 оны хүргэсэн бол ХҮН ганц суудлаа нэмэх магадлал ч байсан гэж хардаг. 

П.Наранбаяр нь зүгээр харж сууж байгаад байр сууриа, албан тушаалаа өгчихсөн гэхэд итгэмээргүй. Шавьж хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэг шиг ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх байх. Тэд яаж "байлдах" вэ гэдэг нь сонин биш. Харин хэн "зодолдуулав" гэдэг л байна.

Байсан гэж тодотгож байгаа нь тэд дахиад л сонгуулийн өмнө "үүрээ эвдэж" эхэлсэнтэй холбоотой.  Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно.  УИХ-ын сонгуульд ялагдсан намууд орон нутагт ялалт байгуулахын төлөө амиа тавьж эхэллээ.  АН хүртэл хэнийг ч хамаагүй сугадахад бэлэн гэдгээ харуулав. Хүчтэй өрсөлдөгч байж мэдэх ХҮН-ынхан хэрвээ ялбал хэнийг хотын дарга болгохоо хүртэл зарласан. Гэвч энэ үйлдэл нь "хэрүүлийн алим" болчихлоо. П.Наранбаярыг Нийслэлийн ХҮН-ын хорооны даргаар томилсон нь Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга гэсэн хэдхэн хүний л дур зоргын шийдвэр байсан гэж бусад нь үзэж байгаа аж. Тэр бүү хэл энэхүү томилгоог ХҮН-ын Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэн ээлжит III-р хурлаа хийсэн байна. Ээлжит III хурлаар намын анхан шатнаас санал аваагүй, дэмжигдээгүй гэсэн шалтгаанаар П.Наранбаярыг Нийслэлийн Намын хорооны даргаас чөлөөлж О.Бямбадэлгэрийг томилчихож. 

"Дайн" ч эхэллээ дээ.  Намын удирдлагууд нь өөрсдийнхөө шийдвэрийг хамгаалах гэж оролдох байх.  Гэвч нөгөө талд гишүүд нь хурлаа хийгээд, Нийслэлийн Намын хорооны даргаа сольсон гэдгээ мэдэгдчихэв. П.Наранбаяр нь зүгээр харж сууж байгаад байр сууриа, албан тушаалаа өгчихсөн гэхэд итгэмээргүй.  Шавьж хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэг шиг ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх байх. Тэд яаж "байлдах" вэ гэдэг нь сонин биш. Харин хэн "зодолдуулав" гэдэг л байна. Бяруу болоогүй намынхан юу юуны духанд хүрэлгүй нийслэлийн намын даргын төлөө "зодолдоно" гэхээр нэг л буухгүй байна. Тэгэхээр "хэрүүлийн алим"-ыг гаднаас л тэдний тавган дээр тавьсан байх магадлалтай. 

Томчуудын аль нь ч байж магадгүй. МАН-ын нэр хүнд сонгуулиас хойш бага багаар унасаар байгааг судалгааны байгууллагууд мэдээлсэн. Нөгөө талд АН санал хуваах магадлалтай болгонтойгоо л "нэг хөнжилд" орчихлоо. Одоо МАН-ын ч, АН-ын ч саналаас хуваах магадлалтай нь ХҮН болж хувирсан. Тиймээс 2016 оны сонгуулийн өмнөх технологио ашиглаад, хүчийг нь тарамдуулж эхэллээ гэж хардаж болох юм.  Түүнээс биш өчүүхэн амжилтдаа эрдээд, ял шалихгүй албан тушаал булаацалдаж, намаа хоёр хуваахгүй л байх. Тэгж найдахыг хүсэж байна.  Одоо намын удирдлагууд, Б.Найдалаа дарга, Т.Доржханд гишүүн, П.Наранбаяр тэргүүтнүүд эвийг сахиж, дүрэм, журмаа барих эсэхээс л бүх зүйл шалтгаалах нь дээ. Монголд хүчтэй гуравдагч хүчин хэрэгтэй байгаа л юмсан.   

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

77.116.236.25Зочин   • 2020, 9 сарын 16. 15 цаг 27 минут

Evtei huchtei bgaarai. Amjilt.

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 15. 13 цаг 57 минут

Ялдаг ч гүй цөөнх болдог ч гүй ийм нам байх хэрэг байгаа юм уу Зөвхөн хоорондоо хөлөө жийлцдэг ашиг байдаг л юи байх даа

98.253.30.21Зочин   • 2020, 9 сарын 11. 8 цаг 55 минут

Бүх асуудал Найдалаа, Доржханд хоёрын амбици дээр, ялангуяа Найдалаагийн өчүүхэн зан дээр л бутарч байгаа. Удахгүй бүгд ил болноо. Наранбаяр бол эдний дэргэд эрдэмтэн хүн, хэрэг зарга хийж зууралдахгүй. Анхнаасаа шал дэмий энэ Найдалааг дагасан юм.

202.21.126.82Зочин   • 2020, 9 сарын 10. 10 цаг 32 минут

HUN-d bolomj olgoh heregtei

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 15 цаг 35 минут

Ядаргаатай юм бэ?

66.181.161.65Зочин   • 2020, 9 сарын 8. 22 цаг 59 минут

Hun nertei hogiin namaar yadag um oorosdiigoo ih umand bodood baigaa malnuud bna

31.165.231.3Зочин   • 2020, 9 сарын 8. 18 цаг 21 минут

alban tushaaliin toloo namuud l iim ***** ajil hiine shyydee, ynen nyyr zarai ni haragdaj baihgui yu

95.129.240.128монгол   • 2020, 9 сарын 8. 17 цаг 03 минут

одоо ямар ч нам хэрэгггүй. зөвхөн монголоо гэсэн сэтгэл зүрэхтэй хүн монгол хүн хэрэгтэй.

66.181.161.7Зочин   • 2020, 9 сарын 8. 5 цаг 57 минут

угийн энэ тэндхийн суганы уснуудээс юу гарах нь ойлгомжтой Улс терд олигтой ширхэг ч этгээд орох боломжгуй орчин суурь нь тийм юм ард олоон тэднээс салах юмсан

202.179.26.91зочин   • 2020, 9 сарын 7. 15 цаг 35 минут

Доржханд бол Элбэгдоржийн суганы үс, тэгэхээр бүх юм тодорхой.

202.179.24.56Зочин   • 2020, 9 сарын 7. 12 цаг 39 минут

Гадны тавиул гэх энэ Доржханд аюултай Хэн Зодолдуулсан бэ гэвэл гадны үндэстэн дамнасан ЛИОи-Тито гэж хэлмээр байна. Мөн түүний бие төлөөлөгч Элбэгдорж байж таарна.

64.119.24.153Зочин   • 2020, 9 сарын 7. 12 цаг 20 минут

гэрээ засаж байж төрөө засна гэгчээр учраа олохгүй хүмүүст одоо хэн итгэхэв дээ сэжгийн санагдах юм албан тушаалын төлөө амиа золиослох ч энүүхэнд болж дээ

211.222.151.13Batsuh   • 2020, 9 сарын 7. 11 цаг 38 минут

HOGIIN PSDANUUD NAMAA TARAA IIM NAMAAR HEND HERTEI YM

202.126.90.9XAXAXAXAXAXAXXAXAXA   • 2020, 9 сарын 7. 10 цаг 07 минут

xaxxaxaxaxaxxxaxaxaxxaxa xyn xyn xaxaxaxaxxaxaxaxaxax salaad xyn bish xaxaxaxxaxaxaxax

202.179.21.227Зочин   • 2020, 9 сарын 7. 9 цаг 16 минут

албан тушаалын амбиц шунал нь хэтэрсэн ийм залуучуудад итгэж найдаж болохгүй ээ. Энэ цөөхөн хүн дотор учраа олохгүй байгаа хүмүүс улс орны асуудлын учрыг олтол гонжий жоо байлгүй

202.126.90.30Баасансүрэн   • 2020, 9 сарын 8. 21 цаг 42 минут

Үнэн шүү

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 7. 9 цаг 04 минут

MURUUDTSUN GULUGNUUD VEE YUUN YAASAN HUN NAM ELBEGDORJIIN TEJEEVER GULUGNUUD

66.181.168.131   • 2020, 9 сарын 7. 8 цаг 44 минут

Hujaa bandinuudin club lde

122.201.31.244Зочин   • 2020, 9 сарын 7. 8 цаг 19 минут

Hujaa Naranbayariig zailuul

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.