Ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэлийнхэн хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцох зорилгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран уулзалтыг өнөөдөр /2020.09.08/ зохион байгууллаа.
Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үер хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчил цөөхөн гаргажээ. Энэ нь сонгууль болохоос өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах хууль, журмыг нь таниулсан болон мэдээ, мэдээллийг өгч байсантай холбоотой аж.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар орон нутийн сонгуулийн үеэр 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан цахим орчинтой холбоотой журмын дагуу шат дараалсан хэлэлцүүлгийг зохион байгуулах аж. Улмаар ШӨХТГ-аас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, бооно гэж айлгах биш эхний ээлжид сануулах арга хэмжээ авна гэв. Ингээд зөрчил давтагдвал өөр арга хэмжээ авах хуультай гэсэн юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Төрийн ажлыг завхруулж байгаа хүмүүсийн талаар баримттай бичүүлэхгүй хаалтын гэрээ эсвэл мөнгө өгч хэвлэлийнхний амыг хааж байгаа нь шударга зүйл мөн үү.Тэгсэн мөртлөө энгийн иргэд ажилтан албан хаагч нөлөө багатай улстөрчдийг болохоор гүвээд байдаг нь хамгийн муухай.Хуулиас давсан тушаал шийдвэр гаргаж шударга төрийн албан хаагчыг халж байгаа сайдын талаар юуч бичихгүй харинч магтан дуулаад байгаа нь шударга зүйлүү.Үүнд хяналт тавьдаг газар эрх мэдэлтэн байна уу.