ШӨХТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь худалдан авагчдын эрхийг хангахад чиглэгдэж байна. Иргэд худалдан авсан бараа нь ямар нэг асуудал гараад буцаах тохиолдолд дэлгүүр, худалдааны төвүүд авахгүй гэдэг. Тэгвэл өнөөдрөөс дэлгүүр, худалдааны төвүүд "Зарагдсан барааг буцаахгүй" хэмээн хэлэх эрхгүй болж байна. Хэрвээ иргэд бараагаа буцаахаар очиход хүлээн аваагүй бол тухайн дэлгүүр, худалдааны төвүүдийг хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох юм байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Үүнд өнөөдрөөс улсын байцаагч нар хяналт тавин ажиллана гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ бол монголын эмэгнэл НОМИН , ТЕРАНОВА гээд монопол газруудыг хаах хэрэгтэй ГАНЦ даам газрууд хуулийг уландаа гишигдэг гарууд даа
Номингийн засварын төвийн ахлах гээд 8988хх05- тай дугаарын утсаар яриад байхад буцаахгүй байсан номингийн электрон бараа но той юм байна лээ.үнэхээр хохирсон
Том гээд байгаа номингоос тоос сорогч аваад болохгүй байхад буцаахгүй байсан ш дээ би 262000₮- өөр хохирсон.ашгүй дээ энэ ёстой зөв арга хэмжээ байна.
Mash zuitei Gehdee zaaltuudiinh n nairlaga jaahan taaruu ym ....huniig ...gehiin orond irgeniig ch gdgiim uurchilmuur ym
манай махнууд аймаар махнууд байдаг дээрээс нь баримт ч өгдөггүй балай төвүүдтйг чангал бруцёллозоор үе нь өрөвссөн боомоор идээ гүйсэн мах авах бол энүүхэнд
7 хоног өмсчихөөд хиртүүлээд өгнө дөө. тэгээд дараахыг нь гэх мэт. манай хүмүүсийн ухамсар болоогүй байнаа
manaid heregjihed hetsuu l yum bna da.buun asuudal bolno doo
usa-d bol buten sar heregleed taalagdahgui bna geed butsaagaad uguhud duugui avdag
соёлтой оронд бол сэтгэл ханамжийн баталгаа гэж чухал зүйл байнаа. 7 хоноод таалагдахгүй байна гээд л буцаагаад өгдөг гэсэн.