НИТХ-ын сонгуульд өрсөлдөх намууд Нийслэлийн сонгуулийн хороонд бичиг баримтуудаа хүлээлгэн өгсөн. Энэ талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Намууд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн сонгууль юугаараа онцлог болох бол?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгох сонгуулийн хуульд заасны дагуу энэ сарын 6-ныг дуустал нам эвслүүд, сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Ингээд 9.6-.9.9-ний хооронд нэр дэвшигчдийнхээ материалыг сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстойн дагуу намууд нэр дэвшигчдийнхээ материалуудыг хүлээлгэн өгсөн. Бие даагчид мөн материалаа өгсөн байгаа.
-Материалтай хэд хоногийн дотор танилцаж хариу өгөх вэ?
-Сонгуулийн тухай хуулийн дагуу 7 хоногийн дотор судлаад холбогдох шийдвэрийг гаргана. Зөрчилтэй бол бүртгэхгүй.
-НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс дүүргийн ИТХ-д давхар дэвшинэ гэх мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ удаагийн сонгуулиар сум, дүүрэг, аймаг нийслэлд давхар нэр дэвшиж болж байгаа. Дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн иргэн НИТХ-д мөн давхар нэр дэвшиж болно. Энэ эрх нь нээлттэй. Сүүлийн хоёр сонгуульд энэ зохицуулалтыг хассан байж байгаад энэ удаагийн сонгуулиар дахин сэргээн оруулж байна.
Б.Аз
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МҮЭХолбооний салбарын зарим дарга нар дэвшиж байх юм.Тэд албан тушаалаасаа татгазах ёстой баймаар.Үгүй.Ард түмний эвлэлдэн нэг,дсэний төлөө сонгуулийн пр хийх гэж,Хэрэв сонгодвол давхар ажиллах уу,Өөрөө анх сонгогдохдоо булхай луйвараар гарсанг мэдэж л байна
энэ өвгөн нийслэлийн тойргийн хороондоо өөрийнхөө хэлтсийн авгайг авч ажиллуулж байгаа гэсэн. санал хураалт явуулахад энэ 2 нэг хүн л гэсэн үг биз дээ.
ганболдоо чи худлаа гар шүү. Чамайг бялдууч гэдэгий чинь мэднээ
***** гарал үүсэлтэй нөхөрдөө
Bas yun hujaa haanaas garaad irev ee
за битгий тэнэгтээрэй. Нийслэлд чадахгүй бол дүүрэг дээр унах гаргалгаа юу тэ.. хэн гэдэг ухаантан нь зохиочив оо. заавал нэг хурлын төлөөлөгч болж байх ёстой юм уу.. УИХ д үзээд чадаагүй бол Нийслэл дүүрэгт дэвшүүлдэггүй. нийслэлд чадаагүй бол дүүрэгт өрсөлдүүлдэгүүй байл да. бусдад боломж олго л до!!!!