Сурвалжилга: Эрэлт, хэрэгцээг мэдэрсэн "Нэг хүний оффис" үүдээ нээжээ

Хичээл сургууль орж, их хотын завгүй өдрүүд аль хэдийнээ эхэлжээ. Гэвч оюутан сурагчдаас авахуулаад хувиараа бизнес эрхлэгчдэд ч гадуур явах үед гэнэт ажлаа хийх шаардлагатай үе таардаг.  Тэр бүрт тухтай суух газар гэвэл кофе шопоос хэтрэхгүй. Харин энэ мэт асуудал тулгардаг хэн бүхэнд зориулсан "Solospace" нэг хүний оффисыг онцлон сурвалжиллаа.

Хаалга онгойх төдийд л нам гүм, минималист хэв шинжийг илтгэсэн цагаан өнгийн хана, шинэлэг интерьер бүхий орчин нүдэнд туслаа. Дэлхийн олон оронд нэг хүний болон дундын оффисууд их. Харин энэ оффис монголдоо анхдагч гэдэгтэй санал нийлэх биз ээ.

10 өрөөнөөс бүрдсэн гэх нэг хүний оффист очих үед өрөө бүр эзэнтэй болсон байлаа. Шинэхэн оффисийг зорин ирж эхний үйлчлүүлэгч болсон залуус сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Өрөөнүүдэд ном уншин суух нэгнээс эхлээд өмнөө байрлуулсан дэлгэц рүү бүхий л анхаарлаа төвлөрүүлэн суух хүмүүс ч харагдав.

"Эхлүүлэхийг хүссэн старт апаа бүтэх болов уу гэж хойш суухын оронд оролдоод үзэх хэрэгтэй гэж бодсон"

Өөрт гэлтгүй бусдад ч тулгардаг асуудлыг шийдэхийн тулд шинэхэн старт-апаа эхлүүлсэн “Solospace” оффисыг үүсгэн байгуулагч Энхтөрийн Буян-Ундрахтай цөөн хором ярилцлаа. “Solospace” оффис нь нэг хүний орон зай гэх агуулгыг илэрхийлж буй гэнэ. 

-Оффисынхоо талаар мэдээллийг өгөхгүй юу?

-Манай оффис нь хэн бүхэнд зориулсан орон зай юм. Ингэхдээ ганцаараа нэг өрөөнд суух бөгөөд чимээгүй орчинд төвлөрөнгөө өөрийн старт-апын санаа, түүний хөгжүүлэлтээ гаргах боломжийг орчин, нөхцөлөөр нь дэмжиж байгаа хэрэг юм. Мөн хичээл сургууль орж эхлэхэд хүүхэд залууст маань анги танхим, суугаад хичээлээ хийх номын сан ч дутмаг шүү дээ. Харин манай оффист залуус маань ирж бие даалт, хичээлээ хийх бүрэн боломжтой юм.

-Нэг хүний оффис байгуулах санаа анх хэрхэн төрсөн юм бэ?

-Манай оронд дундын оффисууд нэлээд бий. Дундын оффисууд өөрийн хүрээлэл, орчноо олон хүнээр бүрдүүлж суух дуртай хүмүүст илүү тохиромжтой байдаг. Харин хувь хүн бүрийн амьдрал, зан харахтерийн хэв маяг өөр байдгаас интроверт буюу дотогшоо, ганцаараа байхыг илүүд үздэг, энэ үедээ илүү төвлөрч бүтээмж өндөртэй байдаг хүмүүс ч бий. Манай орны нөхцөлд дундын оффисууд хангалттай бий хэдий ч нэг хүний оффис нь дутмаг байгааг ажигласан. Хааяа би өөрөө ч ганцаараа төвлөрч суух оффис хайхад олддоггүй. Надтай адил хүмүүс ч их байгаа санагдсан учраас нэг хүний оффис байгуулах санаа төрсөн. Нийгэмд эрэлт нь ч, хэрэгцээ шаардлага нь ч байна гэж харсан. Иймд одоогийн нөхцөлд хамгийн тохиромжтой старт-апыг эхлүүлсэн гэж бодож байгаа.

-Өөрийн чинь хувьд залуу хүн гэхэд шинэлэг оффисийг байгуулж, өөрийн старт-апыг эхлүүлснийг хараад хүмүүс гайхаж байгаа байх. Сүүлийн үед залуус старт-ап эхлүүлэх хүсэлтэй ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй магадгүй эрсдлээс айх айдастай ч тулгарч байж болох юм. Тэдгээр залууст хандаж өөрийн зүгээс юу гэж хэлэх вэ?

-Тийм шүү. Залуус өөрийн гэсэн старт-ап эхлүүлэхийг хүсэх болсныг хараад таатайгаар хүлээж авдаг. Өөрийн хийхийг хүссэн старт-апаа бүтэх, бүтэхгүй болов уу аль эсвэл алдагдал хүлээх вий гэж айж суусаар цаг хугацааг алдах хэрэггүй гэж хэлмээр байна. Би ч ялгаагүй оффисоо анх байгуулах үедээ цаашид юу болох, хэрхэн ажиллах бол гэдгээ мэдэхгүй ч оролдоод үзье гэж шийдсэн. Харин одоо улам их хичээн ажиллаж байгаа.

Хүн бүр харилцан адилгүй. Бодох бодол, төрөх санаа нь ч давтагдашгүй. Иймээс өөрийнхөө яг юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойлсны дараа зоригтойгоор оролдоод үзээрэй. Миний санаа давтагдчих болов уу гэж айж суух ч шаардлага байхгүй. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Нэг алдвал дараагийн удаад өмнө гаргаснаа давтахгүйн төлөө хичээнэ. Бүгд л сургамж, туршлага болдог байх гэж боддог. 

-Олон улсад энэ чиглэлийн оффисууд ямар стандарт мөрддөг, үйл ажиллагааны чиглэл нь ямар байдаг талаар судалж үзсэн үү?

-Энэ чиглэлийн оффисууд Япон, Солонгос гэх мэтчилэн хөгжсөн орнуудад байдаг. Харин манай оффис нээгдсэнээр улсдаа анхдагч болж байна гэж харж байгаа. Зарим нэг албан байгууллагын оффисууд ажилтан, төслийн багтаа зориулж тусгай өрөөг бий болгосон байдаг. Гэвч тэр нь тийм ч их биш. Мэр сэр л байдаг гэсэн үг. Харин олон нийт рүү чиглэсэн, хэн ч ирээд суух боломжтой оффис байдаггүй. Үйл ажиллагааны гол зорилго нь хувь хүн рүү чиглэсэн байдаг. Манай оффис ч ялгаагүй.  

-Өөрийн чинь хувьд цаашид оффис болон үйл ажиллагааны чиглэлээ хэрхэн өргөжүүлэх талаар бодсон бодол бий юу?

-Цаашид нэлээн хэдэн зүйл рүү салбарлах боломжтой гэж харж байгаа. Жишээлбэл, нэг хүнд зориулсан VIP сургалт, цаашилбал зохиолч, вэб хөгжүүлэгч зэрэг хүмүүст зориулсан оффис болгож өргөжүүлэх ч боломжтой.

-Мэдээж танай оффисийг сонирхож, зорин ирж байгаа хүмүүс их байгаа байх. Тэгвэл оффист суух хүмүүстээ ямар шаардлагыг тавих вэ?

-Манайд цагаар ирээд суух нь хүн бүрт нээлттэй. Гэхдээ урт хугацаанд буюу сараар нь түрээслэх хүмүүст тодорхой хэд хэдэн шаардлагыг тавьж сонгоно гэсэн бодолтой байгаа. Тухайн хүн сар түрээсэлж суух хэмжээний соёлтой байж чадаж байна уу гэдгийг нэг цаг суухад ч харагдана. Бусдадаа саад болдоггүй, зорьсон зорилгоо тууштай зүтгэж буй залуусыг сонгож сараар түрээслэх боломжийг олгох байх. Жишээлбэл, сарын дараа өгөх шалгалтдаа бэлтгэж байгаа залуугийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд манай оффис таатай орчноор хангаж өгөхөөс эхлүүлээд дөхөм байж чадна шүү дээ.

-Түрээсээ хэрхэн тогтоосон байгаа вэ, оффисийнхоо давуу талыг онцолвол?

-Нэг цагийн 2000 төг, өдрийн 10.000 төг, сарын 200 мянган төгрөгийн түрээстэй байхаар тогтоосон. Хотын төвд байрлалтай учраас олоход амархан, басхүү интернет тог цахилгаан бүх хэрэглээ багтсан, чимээгүй тухтай орчинд өөрийн боломжиндоо тохируулан цагаар, өдрөөр, сараар түрээслэх боломжтой.

Бидэнтэй ярилцан зогсох зуур түүний утас хэдхэн хормын зайтай дуугарч байлаа. Бүх өрөө үйлчлүүлэгчтэй байгаа учраас залгасан хүн бүрт “Одоогоор манай өрөөнүүд бүгд хүнтэй болсон байна” хэмээгээд хэдий хугацааны дараа ирж оффист суух боломжтойг хэлж байв. Оффис өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай гэнэ. 

Ийнхүү бидний яриа өндөрлөх үед залууст бусдыг хүндлэх, нэгтгэх, бүтээмжээ өндөрсгөхөд таатайгаас гадна хүмүүст нэг ч гэсэн ажлаа амжуулаад гарах боломжийг хангаж өгч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй эхний өдөр. Өчигдрийн цахим хуудсандаа оруулсан пост маань хамгийн эхний пост мөртлөө маш олон хүнд хүрсэн байна лээ” хэмээв. Түүний хэлсэнчлэн мэдээлэл өгөх байдлаар оруулсан нэг л пост олон хүнд хүрснээс харахад манай улсад энэ төрлийн нэг хүний оффис, өрөө дутагдаж байсныг ч харуулав бололтой.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.2.234Зочин   • 2020, 9 сарын 11. 10 цаг 10 минут

Таатай юм бэ? хаяг нь хаана юм бэ??

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 11. 13 цаг 41 минут

UBH center 14 давхарт

202.131.235.74ариунаа   • 2020, 9 сарын 11. 10 цаг 05 минут

сайхан шинэ санаачлага байна амжилт

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 11. 10 цаг 03 минут

гоё мэдээ байна

202.131.234.194Зочин   • 2020, 9 сарын 11. 9 цаг 42 минут

маш зөв юм хийжээ, ялангуяа хөдөө орон нутгаас түр ажил хөөцөлдөхөөр ирсэн иргэдэд их таатай юм байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.