"Дарханы замын 2 болон 4 дүгээр багц хэсгийн замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна"

Дарханы зам шинэчлэлийн ажил эхэлсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл явц нь тааруу байгаа. Мөн тус замыг барих хятадууд Дарханы замыг тавихаас татгалзсан гэх мэдээлэл гараад буй. Тиймээс үүсээд буй асуудал, нөхцөл байдлын талаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбатаас тодрууллаа.  

-Дарханы зам шинэчлэлийн ажил нэлээн удаашралтай байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Яг ямар учраас ингэж удаад байгаа юм бэ? 

-Дарханы замыг таван багц болгон хуваасан. Одоогоор нэг болон 3, 5 дугаар багц хэсэг дэх замын ажил хэвийн үргэлжилж байна. Харин хоёр болон дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч Шинжааны хоёр компанийн гэрээг цуцлахаар болсон. 

-Яг ямар учраас цуцалж байгаа юм бэ? 

-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг хийх БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” компани, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.06 км авто замыг хийх БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” компаниудын гүйцэтгэл 8-9 хувьтай байна. Учир нь цар тахалын улмаас эдгээр компаниудын ажилчид ирж чадахгүй болсноо мэдэгдэж, гэрээгээ цуцлах санал тавьсан. Нөхцөл байдалд нэгэнт боломжгүй байгаа учраас гэрээг нь цуцлахаар болсон. Ингээд ЗТХЯ-наас ажлын хэсэг байгуулагдаад ажлын гүйцэтгэл, орон нутгийн гүйцэтгэгч байгууллагын өр, авлага зэргийг тогтоохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлах үйл ажиллагаа явагдаж байгаа. 

-Хоёр компанийн гэрээг цуцалж байгаа учраас 2 болон 4 дүгээр багц хэсгийн замыг барих компаниудад дахин тендер зарлах уу? 

-Тэгнэ. Тендерийг арванхоёрдугаар сард дахин зарлаж, ирэх жилийн хавар гэхэд замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Хятад компаниудтай гэрээгээ дүгнэхэд хоёр талаас маргаан гарахгүй бол тендерийг хурдан зарлах боломжтой. Хэрвээ маргаан үүсвэл тендерийг зарлах боломжгүй. Учир нь маргаан дуустал ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үг. 

-Гүйцэтгэл нь хэвийн явагдаж байгаа замуудын ажил ямар шатандаа байна вэ. Хэдийгээр Дарханы замыг нээх боломжтой вэ? 

-Нэгдүгээр багц 70, гуравдугаар багц 49, тавдугаар багц 48 хувьтай байна. Хучилтын ажлууд хийгдэж байгаа. Гүүр хоолой, далан, суурийн ажил дууссан. Эхний багц хэсгийн замын асфальтын ажил аравдугаар сарын 15-20-ны үеэр дуусах байх. Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км, Баруунхараагаас Баянчандмань хүртэлх 45.74 км авто замуудын асфальт хараахан хийгдэж эхлээгүй байна. Уг замуудад цементээр бэхжүүлсэн суурийн ажлаа хийж байна. Хэрвээ асфальтын ажил хугацаандаа амжихгүй тохиолдолд хөдөлгөөнийг нээхээс өөр аргагүй. Замын ажил дууссан дуусаагүйгээс үл шалтгаалан арваннэгдүгээр сарын 01-нээс үндсэн замаар хөдөлгөөн нээх юм. 

-Тэгвэл зам шинэчлэлийн ажил нь бүрэн хийгдээгүй хоёр болон дөрөвдүгээр хэсгийн зам нээгдэх үү? 

-Эдгээр замуудын 20 гаруй километр замын хучилтыг хуулчихсан. Хучилтыг нь хуулчихсан учраас тэр хэсгийн замын хөдөлгөөнийг хэрхэн, яаж нээх вэ гэдэг дээр зохицуулалт хийх шаардлага үүсээд байгаа. Ингээд тодорхой хэмжээнд засварын ажил хийж, машин явахад тоос, шороо босохооргүй янзалж хийхээр болсон. 

-Дарханы замд нийт хэчнээн хүн ажиллаж байгаа вэ. Хятадаас ажилчид бий юу? 

-Гурван багцын хүрээнд 500 гаруй ажилчид ажиллаж байна. Долдугаар сарын 7-нд Хятадаас тоног төхөөрөмжийн операторууд орж ирсэн. Түүнээс хойш хэд хэдээрээ цувж орж ирсэн. Хятад ажилчид мэргэжлийн байгууллагын дор 21 хоног тусгаарлагдаж, 14 хоног талбай дээрээ өөрсдийгөө ажигласны дараагаар ажлаа эхэлж байна. Хамгийн сүүлд наймдугаар сарын 27-нд есөн хятад ажилчин талбай дээр ирсэн. Хятад ажилчдыг оруулж ирэхэд хугацаа алдсан гэж харж байгаа. Хэрвээ зургадугаар сард орж ирсэн бол замын ажил дуусчих боломжтой байсан. Нийт 48 хятад ажилчин Дарханы зам дээр ажиллаж байна.

Мөн хүн хүч хүрэлцэхгүй асуудлууд гарч байгаа. Сүүлд л гэхэд 45 орчим орон нутгийн ажилчин гэр рүүгээ явсан. Хятад компаниуд нь хүн хүчээ хайж байна л гэсэн. Бүр болохгүй бол цэрэг оруулах талаар ч яригдаж болох юм. Дарханы чиглэлд сүүлийн өдрүүдэд бороо их орсноор замын ажилд хүндрэл үүсч байна. Байгалийн болон урьдчилан тооцоогүй асуудлууд их гардаг.

--Хугацаандаа багтаж замын ажлаа дуусгаагүй бол тухайн зам дээр үүссэн эвдрэлийг тухайн компани өөрсдийн хөрөнгөөр янзлах уу?

-Тухайн хариуцсан хэсгийн авто зам дээр эвдрэл үүсвэл гүйцэтгэгч өөрийн зардлаар засвар хийнэ.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.183.178Зочин   • 2020, 9 сарын 15. 8 цаг 12 минут

Тэр жолоочын кабинд өссөн гээд хуцаад байсан ЗТ-ийн сайд хайчсан бэ тэрний будилаан шал өөр газараас гишүүн болоод гараад ирсэн муу ****

66.181.181.156Зочин   • 2020, 9 сарын 14. 20 цаг 22 минут

наад 2 багцынхаа хагарсан хэсгүүдийг нөхөөд явуулж байх хэрэгтэй

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 14. 18 цаг 06 минут

ER N 5,6,7 SARD BOROO OROHGUI BAIHAD ENE ZAMIIN MALNUUD YUUCH HIIHGUI BAIJ BAIGAAD 9 SAR BOLOOD HUL HUDULGUUN EHELHEER ZEREGTSEED EHLEH EE BOLIH HEREGTEI

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 14. 18 цаг 05 минут

ENE LALAR 2JIL HUDLAA SHAAJ BAINA DARHANII ZAM DEER IHENH UDUR YUUUCH HIIDEGGUI OGT HUNGUI BAIDAG

122.201.24.237Хүү   • 2020, 9 сарын 14. 16 цаг 50 минут

Хамаг юмаа хятадуудаар хийлгэдэг нь ямар учиртай юм бэ????Эхнээсээ Монгол компани орж болоогүй юм уу??!!!

202.9.40.100Зочин   • 2020, 9 сарын 14. 14 цаг 26 минут

dorjxand awgai ymuu eregtei xvn baisan bizdee yaaltgvi

203.98.76.100Зочин   • 2020, 9 сарын 14. 14 цаг 23 минут

havar 3 sard hyatad ajilchdiig oruulj irehiig boliulaad bi barichihna geed baisan garuud bariad duusgachih ni yasan be

66.181.161.67Зочин   • 2020, 9 сарын 14. 12 цаг 42 минут

ажиллах хүч гэснээс нөгөө хятадуудыг оруулж ирэхгүй, бид нар өөрсдөө чадна гээд байсан нөхдүүд хаачсан юм бэ???

66.27.107.106асуулт   • 2020, 9 сарын 14. 11 цаг 57 минут

тэр нэг Доржханд билүү шуналтай бэрд авгайд шүүх ял өгсөн үү? эсвэл авлига аваад чимээгүй гаргасан уу?

139.5.217.173Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 54 минут

яагаа ч үгүй хуулж хаяад шал тэнэгүүд бүтэлгүй хүмүүст ургашгүй албатууд болж дээ

202.9.40.79Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 27 минут

Май шүү сдануудаа

202.179.27.143иргэн   • 2020, 9 сарын 14. 10 цаг 02 минут

хэзээнээс нааш наад Дарханы зам чинь олон Хүний амь авсан муу Ёрын зам, Наад Замын ажил чинь угаасаа цаанаасаа бүтэхгүй гэдэг нь харагдаад байна шүү дээ, Наад хуучин Замаа бүүр хаяаад шал өөр газраар цоо Шинэ зам тавьсан нь Өлзийтөй байх,

103.212.118.254Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 54 минут

Тендэр шалгаруулж байгаа улсын комисс нэртэй хэдэн хувалзнууд байна. Тэдний буруугаас болоод одоо болтол Дарханы энэ зам ашиглалтанд орохгүй байна .Тиймээс эдгээр хүмүүст хариуцлага тооцмоор байна.

192.82.64.217Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 40 минут

Энэ зам маань хоёр урсгалтай 4 эгнээ зам тавина гээд өмнөх замыг нь хуулсан биз дээ. одоо яагаад хуучнаар нь буцааж тавиад байгаа юм болоо ингэх байсан юм бол хуучин зам хуулж, олон хүний амь нас эд хөрөнгөөр тогтох хэрэг байсан гэж үү. албан ы хүн өргөн болсон гэж байх шиг байсан хуучныг нь өргөсгөсөн бол асуудал байгаагүй шдээ

103.14.37.4Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 38 минут

нохойн баас

192.82.68.237инж...   • 2020, 9 сарын 14. 9 цаг 29 минут

2, 4-р багц ноднин 7-8 хувь хийсэн гэдэг чинь юу гэсэн үг вээ. Өнгөрсөн жил ашиглалтанд орох ёстой байсан зам, та нар арай дэндэнэ ээ. 1 барилгын улиралд хийх ажлыг 3 жил хийх юм байна лдаа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.