Энэ жилийн баяр наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс гурваас нь допинг илэрсэн билээ. Тэдний нэг улсын аварга Н.Батсуурь өчигдөр мэдээлэл хийж өөрөөс нь допинг илэрснийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр www.papparatsi.mn сайтад мөн л допинг илэрсэн гэгдээд буй улсын арслан Р.Пүрэвдагва тайлбар өглөө.
Тэрбээр "Урьд шөнө хөдөөнөөс ирээд шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцаад бичгийг нь аваад гарч ирж байна. Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй төрөл байдаг. Тэрний нэг төрлийн бодис илэрсэн гэж гарсан байна. Намайг бөхчүүд, тамирчид мэдэж байгаа.
Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслаагүй явж ирсэн. Хөл маань сүүлийн 2-3 жилд сэдэрсэн. Барилдаж байгаа хүн түүнийгээ нуух хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнээс л илэрсэн юм шиг байна.
Хориотой эмийн жагсаалт нь өөрчлөгддөг ч юм уу би энд алдсан л байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Ер нь бол санаатай хэрэглэх хүн би биш. Залуучууд, бөхчүүд минь ер нь хайнга болгооомжгүй байдлаас болж ийм асуудал холбогдож байна. Бөхчүүд рүү хандсан нарийн мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Итгэж өгөхгүй, эвгүй байна.
Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье" гэлээ.
23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
PUREVDAGVIN DANSHGIIN DARHAN AVARGA TSOLIGN HURAAGAAD GONCHGOOD DANSHGIIN ARSLAN TSOL UG JONHUU MINEE
shaa shaa .Ene heden avarga arslanguud chin bugd dopinchin sdanuud yum bna shdee.Bugdiig n 2,3 jileer barildah erhiig n has.
Дуу дуугаа авалцаад л халх дөрвөдгүй л үлгэр яриад л 100жилээр үзүүр түрүү авчих санаатай.Хэнтийн т1 л сайн гүрийж б.на даа
Допинг илэрсэн л бол гүйцээ. Авах арга хэмжээгээ аваад л явах хэрэгтэй. Нөгөө Оюунболдын асуудал юу болсон бэ. Тэр энэ гээд нутаг орон яриад байх асуудал байхгүй бүгдэд нь арга хэмжээ ав. Олон улсад ч ийм л байдаг.
4 хэцүү юм илэрсэн ообоогоо хайцаалаад байгаа улсууд ганц ганц шалихгүй юм илэрсэн энэ гурвыг харж үзэх байлгүй.
Ene buhiin holboo dopingiin horoo edgeer baiguullaguud n hoolbootoi ajillad buhuu boddog bsn bol yalaa gj iim haramsaltai Ur dund hureh bilee hairan saihan awraga arslan
Оршоочих энэ гуравыг тэд 100 жилээр барилдах эрх огоорэй
Пүрэвдагвыг олон жилийн өмнөөс л тарианы бөх гэж ярьдаг шдээ. Үүнийхээ ч хүчинд өндөр цолонд хүрсэн хүн. Допинг илрэхээр л нэг их хорлогдсон хүмүүс байх юм. Энэ нөхрөөс урьдны наадмуудын шинжилгээгээр ч допинг илэрч байсан байх. Нөгөө Ерөнхийлөгчийн ширээн дээр байгаа бөхчүүдийн /шинжилгээний хариу нь өөрчлөгдсөн/ нэрс дунд энэ нөхрийн нэр байгаа даа.
Бөхчүүд бүдүүн бараг хэрийн юмыг тоохгүй явдаг байхаа. Тэр эм сайн гэхээр уудаг байлгүйдээ. Түүнээс биш хүч ороод хүйс тэмтэрээд өгье гэж барилддаггүй байхаа. Хайрын хоёр залуу.
Санаагүй хэрэглэнэ гэж юу бхав дэ санаатай л шааж бгаа
ЭВЛҮҮЛЭГ ГЭЭЭШ
yaj ch bodson mongol buhchvvd hvch chadlaara l ursulduh heregtei
Hul buruutai
zaa heregledeg shde meden budlilaad bh shaardlagagui
Тэр Батням гэж малын эмчээс хол байх хэрэгтэй. Асуудалгүй нисгэдэг болгоно гээд өчнөөн залуучдуудыг хорлоод байгаа юм бишүү? Ноднин Оюунболд, Цэрэнтогтох, энэ жил Пүрэвдагва гээд л
Сэргээшийн төрлийн бодис илэрчээд байхад хүлээн зөвшөөрөхгүй новшроод байдаг гаруудын хажууд Батсуурь, Пүрэвдагва нар ёс суртахуунтай юмаа. Санаатай ч бай санаагүй ч бай алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч зохих хариуцлагаа үүрдэг байх нь зүй ёсны хэрэг
Баригдалгүй сүүлийн хэдэн жилийн наадмуудыг бусниуллаа шүү дээ эд нар
Шаа, оюунболд, пуужинт аварга хоёр л баллаж байгаа шүү дээ
Tiim shuu
Тэгдэгиймдаа. Эгчийг нь Шалаа угаажийсан чинь араас шаачихсан байсиймдаа
Авилгачин хүн гардуулахаараа хэлдэг өчигтэй яг адилхан нэг хэвд цутгачихсан юм шиг. Ждүчид юу гэдэг билээ? Содбаатар бараг л эхнэртэйгээ харьцахаа байсан, нууц амрагуудтайгаа нийлж бизнес эрхэлсэн нь харин намайг хөөдөх дөхлөө шахуу юм хэлж байсныг санаж байна уу? Ухна овогтой Хүрэлсүх төрсөн дүү байтугай эцэг эхээ ч мартсан шахуу юм ярьж ам хааж байлаа. Ер нь авилгын асуудал босоход төрсөн эгчийгээ бариад өгчихдөг хүн л дээ. Ингээд дийлэнх нь л огт мэдээгүй " Еө, тийм гэнэ үү? Мэдсэнгүй л дээ. Харин тэрийг чинь танихгүй л дээ. Уулзахаа байсөөн
, төрөөс хулгай хийх хэмжээнийийм эрдэнэ шиг дүү хажууд минь байж" гэх мэтээр уулга алдсан, гайхсан, цочирдсон, ер нь товчхон хэлэхэд өөрсдөө гэмт хэрэгтэн биш гэмт хэргийн золиос болсноо урдаас халаглан дурсацгаадаг. Бараг л одоо яах билээ, надад туслаарай гэх нь халаг. Улаан гуай билүү дээр үед дайсан этгээдүүд өөрийг нь зориуд хорлох гэж паспортыг нь ашиглан өөрийнх нь нэр дээр газар авсан байна гэх шахуу юм улайхгүй тайлбарлаж байж билээ. Бөхчүүд чадал тэнхээгээрээ түрүүлж үзүүрлэж байх нь бахтай байдагсан. Монголчууд яагаад бөх рүү унан ту
сан зүтгэдэг вэ гэхээр дээр байгаа түшээд эсвэл ижил зиндааны хүмүүстэй харилцаад голдуу ёс бус зүйл, хээл хахууль авилгад дийлэгдэж өөрсдөө доошоо ордог, тэгш бус зарчмын золиос болдог, тийм байдал эрт ба одоо ч гэсэн нийгмийг бүхэлд нь эзэмдсэн байдаг учраас зовлогоо зулгаан ач тач үзэлцэж буй 2 бөхөд ямар нэг найраа, жүжиг, хуудуутай зүйл байхгүй гэж үзэн үнэн сэтгэлээсээ итгэж дэмждэг хэрэг юм. Гол зарчим нь энэ. Гэтэл тэр итгэж найдсан бөх нь энэ. Байж байгаа царай нь энэ.