2020 оны 9-р сарын 17
8 цаг 40 минут

О.Дашпагма: Сурагчдад БНСУ-аас оруулж ирсэн вакциныг эцэг, эхийнх нь зөвшөөрөлтэйгээр хийнэ

Хүйтэн, сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор улирлын томуугийн эсрэг вакциныг хийх талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Харин уг вакциныг БНХАУ-аас оруулж ирж байгаа, эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүйгээр хийх гэж байна гэх зэрэг мэдээллүүд асуудал дагуулж байна. Тиймээс энэ асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.

-Улирлын томуугийн эсрэг вакциныг удахгүй хийхээр болсон.  Уг  вакциныг хаанаас оруулж ирж байгаа талаар иргэд ихээр сонирхож байна?

-Жил бүр хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-уудад өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд бид А хүрээний H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн. Тус вакцин нь БНСУ-ын “Green Cross” компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин юм.

-Вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Томуугийн вакцины захиалгыг жил бүр Засгийн Газрын санхүүжилтээр хийдэг. Энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалсан. Уг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулахаар төлөвлөсөн байгаа. Томуугийн вакциныг есдүгээр сарын сүүлээр хийж эхлэх төлөвлөгөөтэй байна.

-Уг вакцинд ямар насны хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-Томуугийн вакциныг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүс ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг хамруулдаг.  

-Томуугийн вакцинд хүүхдийг хамруулахдаа эцэг, эх асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авдаг уу?

-Эцэг, эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр вакциныг хийдэг.

-Томуугийн вакциныг хилээр нэвтрүүлэх үед хяналтыг хэрхэн тавьж ажилладаг вэ?

-Вакциныг хилээр нэвтрүүлэх үеийн хяналтыг Эрүүл мэндийн яам болон холбогдох бодлогын төвүүд хийж ажилладаг.  

Ц.Янжиндулам

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.17ЭМЧ   • 2020, 9 сарын 28. 10 цаг 59 минут

ЭНЭ ОДОО ЯМАР ХАРНХУЙ БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС ВЭ, ЭСВЭЛ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ ЮМ УУ,? ВАКЦИНЫ ХҮЧИНД ЭНЭ ХҮН ТӨРЛӨХТӨН ЧИНЬ ОРШИН ТОГТНОЖ БАЙНА,ЖИШЭЭ НЬ ЭНЭ ПОСТ БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС КОРОНА ВИРҮСИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ БАЙГААД ҮЗ ДЭЭ! ТА НАРАА АРАЙ ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС ЭНЭ ТАЛААР ЗӨВЛӨӨД БАЙНА

109.183.244.156Зочин   • 2020, 9 сарын 17. 18 цаг 14 минут

hmd hogoorl huzaal tuslana gedeg hereerbugdiig huurna buu hiilge oruulz irsen humuust ehleed hiilgeerei

109.183.244.156Зочин   • 2020, 9 сарын 17. 18 цаг 13 минут

solongos geed huzaagiin hogoor tushilt hiih gez bna uu

203.91.115.48Зочин   • 2020, 9 сарын 17. 14 цаг 34 минут

Ард түмнийг вакцин нэртэй элдэв хороор бүү хордуулаад бай. Энэ вакцин нэртэй хороос чинь болж хорт хавдар, элдэв вирус цэцэглэж, дахиж өөр вөкцин тарихгүй бол болохгүй цуврал бизнес болсон гэдгийг дэлхий даяаараа л ярьж байна.

192.82.65.120Зочин   • 2020, 9 сарын 17. 13 цаг 00 минут

Эхлээд вакцин оруулж ирсэн нөхдүүдэд дараа нь үүнийг магтаад байгаа хүмүүст яаралтай хийж тандалт ажиглалт хийсэн нь дээр байх шүү эцэг эхчүүд юу гэж хүүхдээ вакцин хийлгэх билээ эхлээд өөрсддөө хийцгээж жилийн дараа бол болох биш үү

203.91.112.133Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 46 минут

Туршилтын туулай болов доо. Хятадууд манайд ямар ч юм явуулж магадгүй шүү

203.91.112.133Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 45 минут

Хятадаас л орж ирсэн байгаа

203.91.112.133Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 44 минут

Шал худлаа, ***** вакцинаа Со гээд шахах гэж байхгүй юу, Аймшигтай хүмүүс

117.111.21.122Зочин   • 2020, 9 сарын 17. 10 цаг 04 минут

So hiigvi bgaadaa no

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.