2020 оны 9-р сарын 18
8 цаг 00 минут

Б.Сайнбаяр: Монгол үндэсний их өв соёлоо хадгалж, хамгаалж үлдээхийн тулд “Их эе”-ийн хурлыг төрөөс дэмжиж, оролцох ёстой

 Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их эе”-ийг хуралдуулахаар шийдэлд хүрсэн билээ. “Их эе” энэ сарын 19-ний өдөр хуралдах байсан ч түр хойшлоод байгаа. Үндэсний бөхийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай “Их эе” болоод бусад асуудлаар ярилцлаа.

-Үндэсний бөхийн холбоо “Их эе”-ээ хуралдуулахаар болсон. Энэ сарын 19-ний өдөр хуралдахаар тов гараад байсан ч хойшиллоо. Хэзээ хуралдахаар тогтсон бэ. “Их эе”-ээр ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

-Үндэсний бөхийн холбоо есдүгээр сарын 5-ны өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зохион байгууллаа. Хамгийн гол нь олон жил маргалдсан хоёр Цэцдийн зөвлөл нийлж хуралдсан. Сүүлийн 20-иод жил болоогүй эвлэрч, нэгдсэн хурал байлаа. Цаашдаа бид хурлаа зохион байгуулаад, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэсэн итгэл төрж байна. “Их эе” энэ сарын 19-ний өдөр хуралдах байсан ч хойшилсон.  Зарим бөхчүүд, тухайлбал Ч.Санжаадамба аварга санал гаргасан. “Хэн нэгэн хүн хурлын дараа өргөдөл гаргаад, шүүхэд өгөөд явах магадлалтай. Дахиад бидний хурлыг хүчингүй болгочихож магадгүй юм. Тиймээс онц их хурал зарлая” гэсэн. Би ч энэ саналыг дэмжиж байгаа. Онц их хурал зарлах ёстой.

Монголын үндэсний бөх 5000 жилийн түүхтэй. Дундговь аймгийн Дэл уулнаас олдсон хадны сүг зураг үүнийг баталдаг. Ийм урт хугацаанд хөгжиж ирсэн. Бидний сүүлийн 20 жилийн маргаан бол үндэсний бөхийн 5000 жилийн түүхтэй харьцуулбал өчүүхэн цэг нь. Бидэнд үндэсний бөхөө цаашид авч явах, өвлүүлж үлдээх том хариуцлага бий. Энэ спортыг харлуулах, устгах эрх хэнд ч байхгүй. Үндэсний өв соёл монгол хүн бүрийн цусанд бий. Тиймээс монгол хүн бүр өв соёлоо хайрлаж, хамгаалж явах ёстой юм.

 Хоёр тал нийлж Цэцдийн зөвлөлөө хуралдуулаад, “Их эе”-ээ зохион байгуулах гэж байгаа энэ үед төр засгийнхан оролцох хэрэгтэй байна. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэхгүй бол Монголын үндэсний бөх сөнөхөд ойрхон болчихлоо. Тартагтаа тулаад, шалан дээр оччихлоо. Үүнээс цааш газар үгүй гэдэгтэй адилхан болчихоод байна. Дээрээс нь нэмээд сэргээшийн асуудал чинээндээ тулж эхэллээ. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулаад Төр, засгийн удирдлагуудад уриалга хүргүүлж байна.  

Үндэсний бөхөө аваръя. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга аа, онц их хурал зарлаж, хуралдуулж өгөөч ээ. Хэрвээ тэгвэл хэн нэгэн нь шүүхэд хандаж, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулдаг жишиг алга болно. Тэгэхгүй бол үндэсний бөх маш эмзэг байдалтай болчихлоо. Их хурлаар хэлэлцэх асуудал маш олон болсон. Холбооны үйл ажиллагааны, бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэх цаг болсон. Сэргээшийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ, найраатай яаж тэмцэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй гэх мэт олон дүрэм, журам гаргахгүй бол Үндэсний бөх эцсийн цэгтээ тулчихаад байна даа.

-Б.Бат-Эрдэнэ аварга тамга, тэмдгээ хүлээлгэж өгсөн. Үндэсний бөхийн холбоо хоёр тал болохгүйгээр ажиллах боломж бүрдлээ гэж харсан?

-Тамга, тэмдгээ нэг болгоод, Цэцдийн зөвлөл хуралдаж байна гэдэг маргаан ерөнхийдөө эцэслэлээ гэж ойлгож болно. Бөхчүүд цаашид хамтраад явна гэдэгт би итгэж байгаа. Энэ үнэхээр сайшаалтай үйл явдал байсан. Бид хурлаа хийе, “Их эе”-ээ зохион байгуулъя, хамтраад цаашаа явъя гэдэгт санал нэгдчихсэн.  Одоо Төр, засгаас л жаахан тусалж, дэмжих хэрэгтэй байна. Үндэсний бөх Төр, засагтай нягт холбоотой спортын төрөл. Улсын баяр наадам, цагаан сараас эхлээд томоохон барилдаануудыг төр, засагтай хамтарч зохион байгуулдаг. Хувийн хэвшлүүдээс төртэй хамгийн нягт хамтарч ажилладаг байгууллага нь манай Үндэсний бөхийн холбоо. Тиймээс л төр анхаарах хэрэгтэй байна.

-“Их эе”-ээр гол хэлэлцэх асуудлаа Цэцдийн зөвлөлийн хурлаар шийдсэн гэж байна. Бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлыг ярина биз дээ?

-“Их эе”-ийн хурлаар Бөхийн холбооны тэргүүнийг сонгоно. Мөн шинэ Цэцдийн зөвлөл, тэргүүлэгч гишүүдийг сонгох ёстой юм. Барилдааны дүрмийг батална. Дүрэм дотор нэлээд өөрчлөлт оруулахгүй бол бүдэг, бадаг зүйл их бий. 2003 онд баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-аар одоо болтол асуудлаа зохицуулж явж байна. Маш олон өөрчлөлт оруулахгүй бол одоо хуучраад, тартагтаа тулаад, зохицуулж чадахааргүй боллоо. 1024 бөх барилдвал, сэргээштэй, найраатай тэмцэнэ гэвэл яах юм. Барилдааныг сонирхолтой болгож, үзэгчдэд уран гоё барилдаан үзүүлье гэвэл дүрэмд ямар өөрчлөлт оруулах юм гээд ярих зүйл их байгаа.  Энэ бүхнийг бид “Их эе”-ийн хурлаараа ярина, шийднэ. 

-“Их эе”-ийн хурал хойшилж байгаа шалтгаан нь юу вэ?

-Олон бөхчүүд, аваргууд хойшлуулж өгөөч гэсэн санал гаргасан. Ойрд барилдаан болоогүй шүү дээ. Энэ сарын сүүлчээр хоёр том барилдаан Завхан, Өмнөговь аймагт болно. Бөхчүүд очиж барилдахаар болсон.  Хоёрдугаарт, хуралд оролцох хүмүүсийн маань цөөнгүй нь хөдөө, орон нутагт байдаг. Хадлан тэжээл бэлтгэх, хичээл сургуулиас эхлээд намрын ажил ундарч байгааг бас харгалзаж үзэж, хойшууллаа. Бидэнд маш олон бичиг, санал ирсэн. Тэр саналуудыг харгалзаж үзээд, “Их эе” зохион байгуулах комиссын шийдвэрээр хойшлуулсан.

-“Их эе”-ийн хуралд 200 хүн оролцуулах ёстой гээд байгаа. Гэтэл Цэцдийн зөвлөлийн хурлын үеэр аварга, арслан зэрэг өндөр цолтой бөхчүүдээ бүгдийг нь оролцуулъя гэсэн санал гаргаад байсан. Нөгөө талаас аймаг бүрээс адилхан тооны төлөөлөл оролцуулъя ч гэсэн санал гарсан.  Хурлын төлөөлөгчдийг яаж сонгохоор санал нэгдсэн бэ?

-Шүүхийн шийдвэрээр 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлаас хойшхи бүх хурлыг хүчингүй гэж тооцсон. Би яагаад төр дэмжээд, онц их хурал зарлаж хуралдуулаач гээд байгаа нь үүнтэй холбоотой.  Төрөөс онц их хурал зарлаж хуралдуулах шийдвэр гаргаад өгчихвөл бөхчүүд ямар нэгэн хууль, дүрэмд баригдахгүй. Бүх бөхчүүд Онц их хуралдаа оролцох боломжтой болно. Зөвхөн бөхчүүд гэлтгүй бөхийн зүтгэлтнүүд, судлаачид, жаяг, дэгийн багийнхан ч хуралд оролцох боломж нээлттэй болно. Бөхтэй холбоотой бүх хүн хуралд оролцоод, санал, хүсэлтээ өгөх боломжтой. 200 гэсэн тоонд баригдаж хуралдахгүй, бүгд оролцоно гэсэн үг. Дараа нь хэн нэг хүн шүүхдээд, хурлыг хүчингүй болгуулахгүй. Хэрвээ 200 хүн “Их эе”-ийн хурлыг хийвэл дахиад маргалдах магадлал өндөр байна.

5-10 жил барилдах эрхийг хасдаг шийтгэлийн системтэй болбол монгол бөх допингоос ангид байна

 -Хоёр жил дараалаад үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүдээс сэргээш илэрлээ. Өөрсдөө ч эхнээсээ хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ асуудалд бөхийн мэргэжлийн байгууллага Үндэсний бөхийн холбоо яаж оролцвол зүгээр юм бэ. Зарим хүмүүс холбоо оролцсонгүй гэж шүүмжлээд байна. Нөгөө талдаа бөх хүний сахилга баттай холбоотой асуудал байлтай?

-Баяр наадмын салбар хорооныхон жил болгон бөхийн галаар орж, сэргээшийн эсрэг сургалт хийж, ном, хэвлэл тараадаг.  Үндэсний бөхийн холбоо ч гэсэн хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан. Сэргээштэй холбоотой асуудлыг нэг мөр сайтар шийдэхгүй бол ингээд л яваад байна. Үндэсний бөхийг муу муухай харагдуулж байгаа хамгийн гол шалтгааны нэг нь сэргээш. Сэргээштэй тэмцэх аргаа өөрчлөхгүй бол цаашаа явахгүй гэдэг нь сүүлийн хоёр, гурван жилийн жишээ харууллаа. Өмнө нь дунд цолтой бөхчүүдээс сэргээш илэрдэг байсан. Одоо өндөр цолтой бөхчүүдээс илэрч эхэллээ. Энэ нэг талдаа эмгэнэл. Монгол бөх шинэ дүрэм, журамтай, хариуцлагын тодорхой системтэй болохгүй бол болохгүй нь.

Бөхчүүд олон мянган жилийн түүхтэй үндэсний бөхөөр 10, 20-хон жил барилдаж байгаа.  Энэ богино хугацаандаа бөх хүн өөрийнхөө эрх ашгийг бодож, монгол бөхийн нэрийг сэвтээж болохгүй. Хэрвээ  Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой болбол Үндэсний бөхийн холбоо хатуухан заалт оруулах санал хүргүүлнэ гэж бодож байгаа.  Хариуцлага өндөр байх ёстой. Одоогийн шийтгэлийн тогтолцоо их өрөөсгөл. Бага хэрэглэсэн бол барилдахыг эрхийг нь зургаан сараар хасдаг байх жишээтэй. Гэтэл заримынх нь цолыг хураадаг.  Барилдах эрхээ 2, 3 жилээр хасуулсан хүмүүс ч зөндөө байгаа, шүүхдээд орж байгаа нь ч олон бий.  Ингэж олон янзын шийдвэр гаргаж болохгүй. Нэг л шийтгэлийн систем байх ёстой. Сэргээш хэрэглэсэн л бол 5, 10 жилээр барилдах эрхээ хасуулдаг, мөнгөн торгууль төлдөг байх хэрэгтэй. Хэрвээ давтан хэрэглэвэл бүх насаар нь барилдах эрхийг хасдаг болох ёстой юм. Ингэж байж монгол бөх сэргээшээс ангид байна.  Үндэсний өв соёлыг цааш нь бид хэрхэн цэврээр нь уламжлуулж өгөх вэ. Монгол хүний удмын санд өөрчлөлт орох вий гэдэгтэй ч холбоотой асуудал. Зарим нэг төрийн байгууллагынхан сэргээшийн шинжилгээг авах шаардлага байна уу гэж ярьдаг.  Төр засаг монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаардаг л бол заавал сэргээшийн шинжилгээ авах ёстой.

-Бүх хөл хориог цуцалж, хэвийн байдалд шилжүүлчихлээ. Ойрын үед Бөхийн холбоо барилдаан зохион байгуулж, бөх сонирхогчдынхоо “цангаа”-г тайлах төлөвлөгөө гаргаж байгаа байх?

-Засгийн газар шийдвэр гаргаж, дотооддоо бүх үйл ажиллагаагаа нээчихлээ. Тийм болохоор бид бөхийн барилдаанаа зохион байгуулж, урлаг соёлын тоглолтоо явуулаад эхэлнэ. Өнгөрсөн ням гарагт “Алдар” спорт хороо, МҮБХ хамтраад Цэргийн наадам зохион байгууллаа. Наадам ч сайхан боллоо. Зарим нэг маргаантай барилдаан гарсан. Дүрмийг илүү тодорхой болгох шаардлага байна гэдгийг маш тодорхой харууллаа. Бид Их хурлаараа дүрмээ тодорхой болгочихвол энэ асуудал шийдэгдэх байх.  Энэ жил бөхийн барилдаан их цөөхөн боллоо. Бөхөд хайртай ард түмэн маань барилдаанууд болохыг тэсэн ядан хүлээж байгаа байх. Бүх том барилдаанууд хуваарийн дагуу болно.

-Сая цэргийн наадам болоход телевизээр дамжуулсангүй гэдэг хэл ам гарлаа. Яагаад телевизээр дамжуулсангүй вэ?

-Хорио цээрийн дэглэмтэй үед зохион байгуулсан учраас бид зохих зөвшөөрлийг нь авсан. “Алдар” спорт хороо дотоод зохион байгуулалтыг нь хариуцаж ажилласан. МҮБХ-ноос гарын даа, жаяг дэгийн багаа гаргаж, Бөхийн өргөөндөө  зохион байгуулж, хамтарч ажиллалаа. Одоо хорио цээрийн дэглэм цуцлагдсан учраас цаашид хэвийн байдлаар бөхөө телевизээр дамжуулаад л явна. Цэргийн наадмаар бид “Ддиш”, “Юнивишн”, “Look tv”-тэй хамтарч онлайнаар бөхийн барилдаан зохион байгуулсан юм. Яагаад гэвэл цар тахлын үед олон хүн цуглуулж болохгүй гэсэн. Тиймдээ “Алдар” спорт хороо тэдгээр байгууллагуудтай хамтарч ажилласан юм.

Харин манайхаас “SPS” телевиз, “DDISH” зэрэг байгууллагатай хамтарч онлайнаар бөхийн барилдааныг гаргаж үзье гэж шийдсэн. Нэгдүгээрт, олон үзэгч цуглуулж болохгүй онцгой дэглэмийн үе байсныг түрүүнд хэллээ. Хоёрдугаарт, Үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөө санхүүгийн  хүнд байдалд орсон байгаа.

Найраа хийсэн бөхөд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй

 -Та түрүүнд сэргээшээс гадна найраатай тэмцэх ёстой гэж ярьсан. Ямар аргаар тэмцэх юм бэ?

-Сая цэргийн наадмаар Үндэсний бөхийн холбооноос Бөхийн өргөөнд сүлжээ унагагч ашигласан. Ямар нэг асуудал үүсэхээс бага ч болов сэргийлэх үүднээс ийм арга ашигласан юм. Гэхдээ энэ бол ганцхан бөхийн холбооны ажил биш. Бөхчүүдийн өөрсдийнх нь ч гэсэн ухамсартай холбоотой шүү дээ. Хэрвээ найраа хийж байгаа бол хариуцлага нь өндөр байх хэрэгтэй. Төрийн албаныхан авлига авбал ажлаас халагдаад, ял шийтгэл авдаг. Хуулийн хариуцлага хүлээдэг гэсэн үг. Яг үүнтэй адилхан хариуцлагын тогтолцоог бий болгож өгөх ёстой. Тэгж байж найраа арилна. Үүнийг дүрмэндээ оруулж батлах хэрэгтэй. Төр засгийнхан ч гэсэн дэмжих ёстой юм. Найраа, сэргээш гэж хэчнээн жил л ярилаа шүү дээ. Хууль, дүрэмд нь өөрчлөлт оруулахгүй л энэ өөрчлөгдөхгүй.

-“Их эе”-ийн хурлаар таны яриад байгаа дүрэм, журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр тохирчихсон гэж ойлгож болох уу?

-Ер нь ярина. Зөвхөн “Их эе”-ээр яриад зогсохгүй Баяр наадмын тухай хуульд энэ мэт заалтуудыг оруулах санал хүргүүлнэ.  Баяр наадмын тухай хуульд улсын наадмын шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж л заасан байдаг. Тэгвэл наадмын бус үед сэргээшийн шинжилгээ авахаар хуульчилж өгөөд, хариуцлагыг нь өндөр болгочихвол шийдэгдэх л асуудал. Найрааг ч гэсэн хариуцлагын тогтолцоотой болгох хэрэгтэй байна.  

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.173Зочин   • 2020, 9 сарын 19. 1 цаг 30 минут

Зарлигаар олгодог цол чимэг учраас Терийн бодлого оролцоо зайлшгуй хамаатай даа.

64.119.27.155Зочин   • 2020, 9 сарын 18. 20 цаг 10 минут

ЭНЭ НЭГ МААНАГ АМЬТАН МҮБХ-Г ХУВИЙН ХЭВШИЛ ГЭЧИХЖЭЭ ХЭЗЭЭ ХУВЬД ОЧСОН ЮМ БОЛ. ТӨРД БӨХИЙН ХОЛБООНЫ ОНЦ ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ ЭЭ БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ Л ШИЙДЭХ ЁСТОЙ ШҮҮ

59.153.87.167Зочин   • 2020, 9 сарын 18. 18 цаг 00 минут

баянмөнхийн шунал гэж үнэн лдээ

202.179.27.241Зочин   • 2020, 9 сарын 18. 17 цаг 12 минут

Чимгээ хураалгаад даян аврага болох нь ашигтай гээд л шуугиад байна г дээ.

139.5.219.127Зочин   • 2020, 9 сарын 18. 16 цаг 44 минут

Өөрсдөө ёс зүйтэй байж элдэв хэрэг маргаанд оролцдогоо, хууль зөрчихөө больчих. Хаана газрын маргаан, хаана допингийн хэрүүл, хаана рэкет, хаана мөнгө төгрөгний луйвар байна байна тэнд бөхчүүд л байна. үүнийгээ л больчих. Тэгээд үнэн шударга зөв барилд. Нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхэл. Гүйцээ. Ингээд л бөх чинь хөгжөөд ирэх юм байгаа юм.

122.201.22.62Зочин   • 2020, 9 сарын 18. 13 цаг 42 минут

Монгол бөхөө аварья гэвэл тэдний ёс зүйд гойд анхаарах шаардлагатай. Төрийн оролцоо шаардлагагүй

202.21.100.210Зочин   • 2020, 9 сарын 18. 10 цаг 41 минут

ashgui dee boxiin xolboo bolon orgoo ni mongogui gesenuu udaxgui dampuuraasai daa tegj baij ene nutsgen lalaruud tsevershine

202.126.92.99Зочин   • 2020, 9 сарын 18. 10 цаг 24 минут

Үндэсний бөхөд төр оролцох ямар ч хэрэггүй.

202.21.111.170Бөх   • 2020, 9 сарын 18. 10 цаг 16 минут

Бөхөөр бизнесс хийх санаа гарсан өдрөөс л үндэсний бөх сүйрч эхэлсэн. Бөхийн Өргөө гэх мэт хэний өмч нь мэдэгдэхгүй зүйлс байгаа учраас л хүн гэх амьтаны шунал үргэлж тэнд оршино. Үндэсний бөх бол спорт биш. Үндэсний билэгдэл зан үйл. Төрөөс цол өгдөг, янз бүрийн урамшуулал, цэргийн цол, албан тушаал өгдгийг болих. Энэ жил шиг наадмыг нэг орон даяар нэг зэрэг хийх, г

122.201.19.99зочин   • 2020, 9 сарын 18. 9 цаг 13 минут

Допингчин тэнэг бөхчүүлээр юу хийх вэ үам барилга дээр ажлуул малуудыг

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 18. 11 цаг 48 минут

Tegehguee,barilga deer ochood hamag hoolin ni ideed arhi uugaad suuchina,tiim yumnuud naad barilgin kompaniudaar chini duuren baigaa,tegeed uuriiguu enginer daamal uhaani yum yariad bur balallana,yag ene tsereg tsagdaa shig,surhii maniken burhan tengeriin amitanuud geed yuuch hiihgui buteehgui,hen ni yuuch helj chaddaggui bur dampuuruulana.

192.82.68.237инж..   • 2020, 9 сарын 18. 9 цаг 06 минут

Допингчин, рекетчин, найрайчин, авилгачин, зодоонч бүх нүгэлт мэргэжлийг эзэмшигч хүнийг монгол бөх гэнэ.

103.57.94.82Зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 51 минут

Маш зөв зүйлүүд ярьж байна

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 37 минут

Shorondoo oroochee

59.153.87.167Зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 23 минут

бөхчүүд энд тэнд болсон газрын маргаанд хөлсөөр рекет дарамт хийж явахаар өөрсдийгөө нэр алдарт хүргэсэн бөхийнхөө төлөө жаахан ч гэсэн санаа зовох хэрэгтэй юм

59.153.87.167Зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 20 минут

тэгээд бас баянаагийн баасан дээр суусан өтний ногоон батганууд хүрэлбаатар гэх мэт этгээдүүдийг бөхийн үйл хэргээс зайлуулах ёстой

59.153.87.167Зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 17 минут

БАЯНМӨНХИЙН ШУНАЛ БӨХИЙН ХОЛБООг ХЭЗЭЭЧ ЭВД ОРУУЛАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТУЙЛИЙН ҮНЭН

64.119.17.52Хүрэлээ   • 2020, 9 сарын 18. 8 цаг 07 минут

Үндэсний бахархал болсон бөхийн дэвжээ, бөхчүүд маань ёс бус зүйлээс ангид байгаасай хэмээн хүснэ ...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.