"Реал Мадрид" багийнхаа жигүүрийн довтлогч Гарет Бейлийг Англи руу зээлээр явуулахыг хүсэж байгаа талаар мэдээлэл гарсан. Тэгвэл Бейл "Тоттенхэм" руу буцахыг хүсэж байгаа талаар The Athletic мэдээллээ. "Тоттенхэм" -ын зүгээс түүнийг авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор хоёр баг тохиролцоонд хүрээгүй байгаа аж.
Бейлийг "Манчестер Юнайтед" авахаар сонирхож байгаа хэдий ч энэ өрсөлдөөнд Лондоны баг ялах магадлал өндөр байна. Түүнээс гадна, Мадрид хотын баг Бейлийг 18 сая фунтээр зарахад бэлэн байгаа талаар ч мэдээлэл гарсан юм. Түүний "Реал"-тай байгуулсан гэрээ 2022 онд дуусна.
Сэтгэгдэл бичих