2020 оны 9-р сарын 21
8 цаг 40 минут

О.Номингоо: Охины минь хавдар тархи руу нь үсэрхийлэх магадлал өндөр учраас цаг хугацаа алт шиг үнэтэй байна

      Ой аравхан сартай Сүйжин охин цусны хорт хавдраар өвчилж, ЭХЭМҮТ-д өвчинтэйгээ тэмцэж байна. Тэрбээр саяхныг хүртэл уушгины хатгалгаа, бөөрний үрэвсэл хэмээн эмчлүүлж, онош нь тогтоогдохгүй удсаны эцэст 2020 оны есдүгээр сарын 14-нд цусны хорт хавдартай болох нь тогтоогджээ. Хорт хавдар нь тархи болон бусад хэсэгт үсэрхийлж, тархах магадлал өндөр байгаа тул яаралтайгаар бүтэн унтуулгатай химийн хүнд эмчилгээ хийлгэж байна. 

Хэдийгээр биеийн байдал тогтвортой ч цаг алдалгүй БНСУ-д эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал маш өндөр гэдгийг эмч нар хэлсэн аж. Харамсалтай нь, эмчилгээний зардалд ойролцоогоор 800 гаруй сая төгрөг хэрэгтэй тул Сүйжин охины гэрийнхэн сайхан сэтгэлд Монголчуудаасаа тусламж гуйн "Хөөрхөн зүрхтэй хамтдаа" хандивын аяныг эхлүүлээд байна. Жаахан биендээ баймгүй их тэвчээр гаргаж, хүнд өвчинтэйгөө тэмцэж буй хоёрхон настай охинд минь элэгт нэгт Монголчууд минь тусламжийн гараа сунгаач хэмээн Сүйжин охины ээж аминчлан хүсэж байгаагаа манай сайтаар уламжиллаа.

Ингээд охины биеийн байдал болон эмчилгээний талаар Сүйжин охины ээж О.Номингоотой цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө охиноо ЭХЭМҮТ-д сахиж байгаа бөгөөд эмчилгээний дундуур охиноо түр үлдээгээд гарч ирсэн юм. 

  -Охины тань биеийн байдал хэр байна. Одоогийн байдлаар ямар эмчилгээ хийгдэж байгаа вэ?

-Охин минь зургадугаар сарын сүүлээс хойш өвдөж эхэлсэн. Онош нь тогтоогдохгүй явсаар байгаад хэдхэн хоногийн өмнө цусны цагаан эсийн цочмог хорт хавдар гэж оношлогдоод эмчилгээгээ яаралтай эхлүүлээд байгаа. Цусны хавдар нь удаан хугацааны эмчилгээ шаарддагаас гадна эмчлэхэд маш хүнд өвчин гэнэ. Бусад эд эрхтэний хавдрыг мэс заслын аргаар тайрах эсвэл хагалж авч болдог бол цусны хавдрыг мэсний аргаар эмчлэх боломжгүй. Охин минь байнгын халуурч, халууны эмчилгээ хийлгэж байна. Мөн хоёр уушгиндаа голомтод хатгаа, бөөрөнд тээшинцэр үүссэн байдалтай байна. Хавдраас мөн дархлаа нь муудсанаас болж өөр эд эрхтэнүүдэд нь нөлөөлж болзошгүй байгаа. Химийн эмчилгээ эхэлсэн. 

-БНСУ-д эмчлүүлвэл эдгэх магадлал өндөр гэсэн. Одоогоор эмнэлэгтэйгээ холбогдсон уу. Эмнэлгийн зүгээс юу гэж байна? 

-Сайн гэсэн бүх эмнэлгүүдд хандсан байгаа. Одоогоор хариу ирээгүй учраас ямар нэгэн эмнэлгийн нэр цохож хэлэх боломжгүй байна. Эмнэлгүүдээс хариу ирсэний дараа хамгийн сайн эмнэлгийг нь сонгоод охиноо яаралтай эмчлүүлэхийг хүсэж байна. Мөн эмнэлгүүдийг солилцох бичиг баримтны асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа. Хариу гарсны дараа сонгосон эмнэлэгтэйгээ харьцах боломжтой болно. Энэ өвчин тархи руу үсэрхийлэх магадлал маш өндөр учраас бидэнд цаг хугацаа алт шиг л үнэтэй байна. Боломж олдвол маш түргэн хугацаанд гадагшаа явах хэрэгтэй байна. Бид ч яаралтай явахын тулд өөрсдийн чадах бүх зүйлээ л хийж байна. 

     -Ийм жаахан хүүхэд цусны хорт хавдраар өвчилсөн шалтгааныг эмч нар юу гэж тайлбарласан бэ?

-Энэ өвчний 95 хувь нь шалтгаан тодорхойгүй өвддөг гэнэ. Бусад өвчний шалтгаануудыг агаар, ус, хоол хүнснээс болсон гэх мэт тоочих боломжтой байхад цусны хорт хавдрын шалтгаануудыг тодорхойлоход их хэцүү байдаг  бололтой.  Мөн хүн болгонд хавдрын эс гэж байдаг. Энэ нь идэвхжсэнээр зарим хүмүүс хүндээр өвддөг гэж сонссон.

- Сүйжин охин хэр удаан хугацаанд Монголд эмчилгээнд хамрагдах боломжтой вэ. Энэ  талаар тооцоолол гаргасан байгаа юу?

-Бидэнд цаг хугацаа алдах ямар ч эрх байхгүй. Эмчилгээний зардал бүрэн цуглараагүй байсан ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хурдан хугацаанд БНСУ-руу явах болно. Эхний эмчилгээнүүд одоогийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгт хийгдэнэ. Нэгэнт эхэлсэн эмчилгээг тасалж болохгүй. Бид ЭХЭМҮТ-д цусны хорт хавдрын тасагт эхний шатны химийн эмчилгээг 33 хоног хийлгэнэ.

-"Хөөрхөн зүрхтэй хамтдаа" аяны хүрээнд хэчнээн төгрөг цугларсан байгаа вэ?

-Монголчууддаа маш их баярлаж талархаж байгаа. Хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар охин минь тун удахгүй эдгээд хөл дээрээ босоод ирэх болов уу гэж итгэж байна. Дансанд минь мөнгө цугларч байна. Гэхдээ охиныхоо эмчилгээнд бүх цагаа зарцуулаад утсаа тэр бүр шалгаж амжаагүй л байна. Тэгэж байгаад нэгдсэн мэдээлэл өгнө өө. Монголчууддаа дахин талархаж байгаагаа илэрхийлье.

Мөн өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдгийг одоо л чин сэтгэлээсээ ойлгож байна. Бид цусны хорт хавдрын талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй явдаг байжээ. Ихэнх хүмүүс Солонгосын олон ангит  киноноос л үзэж, дуулсан  байх. Харин хажууханд байж байна гэж хэзээ ч төсөөлдөггүй юм байна. Тиймээс Монголчууддаа хандаж ганцхан зүйлийг уриалмаар байна. Эцэг, эхчүүд  хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаасай. Жилд ганцхан удаа хүүхдээ хөтлөөд цусны болон ерөнхий шинжилгээ өгч байгаарай. Ямар ч өвчин хүндэрсэн хойноо эдгэрэх боломж нь багасдаг  юм байна. Биднийг хавдрын эмнэлэгт хэвтсэнээс хойш  энд цусны хорт хавдраар маш олон хүүхэд оношлогдон ирж байна. Бид өөрсдөө  биш  гэхэд өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө хариуцлагаа ухамсарлаж байх хэрэгтэй.

Та бүхэнд хэд дахин давтан хэлмээр байна. Хүүхдүүдээ дагуулаад цусны шинжилгээ заавал өг. Завгүй нэг нь завтай байгаа ойр дотныхоо хэн нэгэнд хүүхдээ даатгаад явуулаарай. Мөн хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд маш сайн анхаарах хэрэгтэй.  

Хүүхдийн биед хэрэггүй химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн битгий идүүлж байгаарай. Хүүхдүүдээ тогтмол эмчийн үзлэгт оруулж бай, урьдчилан сэргийл. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ ямар бүлгийн цустайг нь мэддэггүй юм байна. Хүүхдийнхээ цусыг багадаж байна уу үгүй юу гэдгийг сайн хянадаг бай. Бид хүүхдийн хамарнаас цус гарахад халуудлаа гээд толгойг нь усаар норгоод  өнгөрдөг.  Тэр болгоныг тоохгүй өнгөрөөж болдоггүй юм байна шүү.

Эцэст нь халуун сэтгэлт Монголчууд минь миний бяцхан охинд туслаач гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна.

Ингээд Хандивын дансны мэдээллийг хүргэж байна. 

Данс эзэмшигч: Номингоо

  • Хаан банк 5027313111
  • Худалдаа хөгжлийн банк 410025704
  • TBD USD 461003569 

Т.Эрдэнэчимэг

 

 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.234ss   • 2020, 9 сарын 21. 13 цаг 46 минут

Ийм хөөрхөн, бяцхан сахиусан тэнгэрт төр засаг, компаниуд туслах хэрэгтэй. Монголын минь иргэн болох гэж их азаар ирсэн бяцхан үрийг харсаар байгаад алдах эрхгүй ш дээ. Энэ нэг зарим хүний "хэзээ хийсэн үйлийн үр юм бол доо" ч гэх шиг хүнийг тавлаж байгаа нөхдүүд туслаж чадахгүй бол дуугүй л байвал таарна. Тэртээ тэргүй шаналж байгаа ээж аавых нь зүрх сэтгэлийг нэмж шархируулаад яах вэ дээ.

202.21.107.97irgen   • 2020, 9 сарын 21. 13 цаг 29 минут

barag naidlaga baihgyi yumshig bna daa...naadah chini tiim amarhan emchilchihdeg uvchin bish deerees ni iim jaahan hyyhded ilerch baidag.. hezee hiisen yiliin yr yum boldoo..etseg eh ni ih l eryyl bus amidraliin hev mayagtai baisan bolov uu gej hardahaar bna.. orchnoo , niigmee eryyljyylehiin tuluu hun byr hatuu temtsehgyi bol ene met hyyhdyydiin uvchlul ihsenyy gehees bagasahgyi...ter bolgond ni gadaadad ynetei emchilgee hiilgeneed baih bolomjgyi... hyn bolgon dor byrnee tungaah heregtei... sorry hatuu ch gesen bodit baidliig bichlee...

98.253.30.34Зочин   • 2020, 9 сарын 21. 11 цаг 47 минут

Huuhdee gesen estseg ehiin setgeliig oilgoj bna gevch za KOR yavlaad chemo therapy hiilgeed gaigui bolood irlee gej bodyo. Ene havdar gedeg chin shud avj bgaa met emchleed l zugeer bolchihono gej bhgui. Emchilgee hiilgeed gaigui bolson ch dor hayj 5 jil 1 jild hamgiin bgdaa 1 udaa bvren shinjilgeeg bainga hiilgej baingiin mergejiliin emchiin hynaltand bh estoi. Havdar dahih magdlal undor uchir. Manaid ter bolomj n bhgui bdg. Bid unheer neeree MGL ulsiin irgen bolj tursondoo gomdoh estoi iym shig bna.

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 57 минут

Uls ene humuusdee tuslaachee,haachvaa,idej uuh uren taran hiiheeree 10,20 terbumaar hulgailchidag yum bilee,zovoj baigaad gants ch mungu uguhgui yum,

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.