Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу барилгын компаниудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд хийдэг билээ. Шалгалтын хүрээнд өнгөрсөн долдугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 253 дугаар байрны зүүн талд “Юникил Таувер” ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууцны “Ю Апартмент” хотхоны барилгын талбайд хяналт шалгалт хийсэн байдаг.
Шалгалтаар тус барилга нь батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй, холбогдох норм дүрмийг зөрчиж, барилга угсралтын ажил хийсэн нь барилгын чанар, аюулгүй байдал, зэргэлдээх барилгуудад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн зөрчил илэрсэн байдаг.
Тиймээс барилгын холбогдох зөвшөөрлөө аваагүй барилгын ажил эхэлсэн зөрчилд нь НМХГ-аас Зөрчлийн хэрэг нээж, таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Улмаар зөрчлөө арилгах хугацаа өгч, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 36 дугаар тогтоолоор түр зогсоох арга хэмжээг авсан ч 2020 оны 07 дугаар сарын 22-нд барилга угсралтын ажлыг эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчиж үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан байна. Тиймээс “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичгийг хүргүүлсэн байна.
Гэтэл энэ хугацаанд “Юникил Таувер” ХХК нь Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажил эхлэх зөвшөөрлийн гэрчилгээг 2020 оны есдүгээр сарын 02-ны өдөр авсан байна. Тиймээс НМХГ-аас тухайн компани зөрчлөө арилгаж, зөвшөөрлөө авсан учраас барилгын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь бүрдүүлсэн гэж үзжээ.
Энэ кэйсээс нэг зүйл анхаарал татаж буй юм. Тэр нь барилгын ажлаа долдугаар сард зөвшөөрөлгүй эхэлсэн байсан тус компани хоёр сарын дараа зөвшөөрлөө гаргуулж авсан нь хуульд нийцэх үү гэдэг асуулт.
Тиймээс энэ асуудлаар тус компанид зөвшөөрөл олгож, гэрчилгээнд гарын үсэг зурсан Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Хот байгуулалт хөгжлийн газраас яг ямар шалгуур шаардлага хангасан компанид барилга барих зөвшөөрөл олгодог юм бэ?
-Барилгын тухай хууль 2016 онд шинэчлэгдэн гарсан. Барилгын ажлын зөвшөөрөл гэж юу юм бэ гэдгийг тус томъёолж өгсөн байдаг. 2017 оны Засгийн газрын 68-р тогтоол гэж батлагдсан. Уг тогтоолд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм бий. Энэ дүрэмд заасан бүрдүүлбэрүүдийг бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуй нэгжүүд тухайн материалыг бүрдүүлээд манайд материалаа өгдөг. Зургийн компанийн тусгай зөвшөөрөлтэй, угсралтын компанийн зөвшөөрөлтэй, мэргэжлийн хүн хүч, тоног төхөөрөмж, зөвлөх, инженер бүх зүйлээ хангасаныг нотлох тусгай зөвшөөрлүүд дээр тулгуурлаж манайхаас барилга барих зөвшөөрөл олгоно.
-Барилгаа долдугаар сард бариад эхэлсэн мөртлөө барилга барих зөвшөөрлийн гэрчилгээгээ танай байгууллагаас есдүгээр сарын 02-нд гаргуулж авсан “Юникил Таувер” гэдэг компани байна. Ингэж болох юм уу. Барилга барьж байх явцдаа зөвшөөрлөө авах нь хууль эрхзүйн хувьд боломжтой юу?
-Ийм зөрчлүүд маш их байна. Таны хэлснээр газар шороо ухахаас өмнө зөвшөөрлөө аваад бүх зүйлээ нягтлаад эхлэх ёстой. Манайхаас олгодог зөвшөөрөл бол бусад бүх зүйл чинь бэлэн болсон байна. Одоо барилгаа эхэлж болно гэсэн зөвшөөрөл шүү дээ. Түүнээс биш бусад эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдээ авчихсан компаниуд байдаг.
-Ийм зөрчил маш олон гэхээр зөвшөөрлөө аваагүй байж барилгын ажлаа эхлүүлсэн компаниуд олон байгаа гэсэн үг үү?
-Манайхаас барилга эхлэх зөвшөөрлөө аваагүй хэрнээ барилгын ажлаа эхлүүлсэн 100 гаруй компани Улаанбаатар хотод байна. Энэ асуудлыг ажлын хэсэг гаргаад Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэхээр бэлдэж байна.
-Зөвшөөрөл аваагүй байж хууль зөрчиж барилгын ажлаа эхэлчихсэн компаниудад яагаад нөхөж зөвшөөрөл олгоод байдаг юм бэ?
-Ажил нь эхэлчихсэн хэрнээ дараа нь зөвшөөрөл олгож байгаа асуудалд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, өмнө нь хүсэлтээ өгсөн ч танайх зөвшөөрөл олгоогүй гэдэг шалтгаан хэлдэг. Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтаас тавьсан торгууль шийтгэлийг төлчихсөн гээд бүх материалаа бариад ирдэг. Яг одоо барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль дүрмүүд дээр эхэлчихсэн барилгад зөвшөөрөл олгож болохгүй гэсэн зүйл заалт байхгүй.
-Тэгэхээр барилгын компаниуд хуулийн цоорхой ашиглаад байгаа гэсэн үг үү?
-Энэ нь одоо асуудал болчихоод байна. Буруу нь хэнд байгаа юм бэ. Ганцхан компанид буруу байна уу. Төрд буруу байна уу. Хууль дүрэм журам байхгүйд байна уу. Алдааг нь олж харж засч байж зөвшөөрөлгүй барилга барьдаг гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Монголоос өөр оронд ийм асуудал байдаггүй. Байж боломгүй асуудал шүү дээ. Нөхөж зөвшөөрөл олгоод байдаг энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Энэ бол хуулийн цоорхой юм.
-Цаашид энэ байдлаараа явсаар байх уу. Танай газрын зүгээс холбогдох хууль дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийх боломжтой юу?
-Манай Хот байгуулалт хөгжлийн газраас Барилга хот байгуулалтын яам руу хүсэлтүүд хүргүүлж байна. Гэнэт ийм болсон юм биш. 2000-аад оноос хойш л ийм байсаар ирсэн асуудал юм. Үүнийг таслан зогсоохын тулд Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дагалдан гарсан дүрэм журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
авилгалаа больмоор юм. Түгжрэл авилгалаас болоод машины зам дээр шавааралдсан тагзнууд бариад байна.
Авилга, авилга бас дахин авилга шүү дээ . Барилга эхлүүлсэнийхээ дараа зөвшөөрөл авсан бол авилга өгсөн , эхлүүлсэн барилгад зөвшөөрөл өгсөн бол авилга авсан гэсэн үг шүү дээ. Инээдтэй гарууд вэ
ман ****
Дампуурсан улс, дампуурсан яам, авилгажсан албан тушаалтнуудын жишээ. Зөвшөөрөлгүй барилга барьж байгаа хүн үхвэл хэн хариуцах юм. мэдэхгүй. Дурын газраа барилга барь гэсэн үг үү. Хэдэн юм мэдэхгүй залуус доод дунд шатанд тавьчихаад дэрээс нь хууль зөрчиж байх сонирхол эрх мэдэл бүхий даргаас салддаггүй хэсэг бүлэгт байна даа.
ARD NI DAN HUJAA BAIDIIMOO AVILGAL BOL ENUUHEND
Avilgal l unerteed bna daa.
Мандала хотхоны урд 25 давхар 2 барилгыг шалгаачээ. Хэн ингэж зевшеерел егеед байна аа.
Zavaarsan ene shine barliga bairuudad bitgii gadaad ner mongolchilj ogood baigaachee yneheer hogiin haragdaj, sonsogdoh umaa ....ene toriin ergyynyyd ni yugaa hiij baidag um be ???? Gadaad yg orchuulah ch ygui mongolchlood uls ornii utga byr aldagduulaad baigaachee ta nar !!!!!!!! Er ni yagaad ingej ner ogood baidag um be ????!!!!! yamar alban gazriin barilguud bish, oron suuzand ch gesen helj ch chadahgui baij angli ner yg mongolchilj taviad baidag boljee, boliochee.....yneheer ichmeer , gadniihand bol byrch ineedtei haragdaj baigaa,..
togloomiin.dasgaliin talbai hiimeer gazartl tomchuudiin bair 3 sardl bosoj b a.hvvhdvvd garaj dr.zam dr togloj bhad ene barilga hugjliin gazriin avilgachid toohgvi.mungul b.val boloo..irgediin tuluu nereer hotiig hog.tuurdug bair bolgoloo..hyanadag.hariutsdag gazar algadaa
Эхэлчихсэн барилагад зөвшөөрөл олгож болохгүй гэж гэсэн зүйл заалт байхгүй гэнэ үү Энэ мал юу яраид юуг өмөөрөөд байна аа Ийм хүн төрд ажиллаж чадах уу Авилга авчихаад ийм зөвшөөрөл өглөө гээд ярьж байгаатай утга нэг бна Төрийн ажил хийж байж хууль мушгиад сууж байхыг бодоход авилга авч дээ
Harin tiimee.
Ийм байлгаж байх сонирхолтой нөхөр чинь энэ дарга гуай юм биш үү. Үүний цаана авилга ханхлаад байна даа. АТГ хаана байнаа.
Iim yumnuudad huuliin hatuu hariuzlaga TOOZOO Tor b na uu??
ATG shalgaarai.
za ene nohoriig shalgah,hariutslaga tootsoh shaltgaan buren bna daa.
avliga uguud zuvshuurul avdag
НЗДГ НЗАА дагаад газрын алба, ерөнхий төлөвлөгөөний газар ч юм уу хэлтэс ч юм уу нэг газар ерөнхий архитектор мөн барилга байгууламжтай холбоотой техникийн нөхцөл олгодог газрууд ялангуяа дулан дамжуулах гээд дан ашиг сонирхолтой хүнд сурталтай газруудаас болж бүх барилга эхлүүлэх зөвшөөрөлийн хугацаа хойшлох шалтгаан болдог болой. үүнээс үүдсэн маш олон дамжлагад сонирхолын зөрчил үүсдэг бна.
Хаа сайгүй л байгаа. Үөвшөөрөл олгосонд нь бас хариуцлага тооцох хэрэгтэй
Эрхэм дээдсээ хөлөөрөө толгой хийж явдаг хууль бус мөнгөнд захирагдсан эрх мэдлээ хэзээнээс болих вэ. Юуун сонгүүль ийм хүмүүсийн төлөө саналаа өгч байгаадаа гутарцгааа
Хйхуул авч зөвшөөрөл өгчихөөд олон юм яриад толгой эргүүлчих юмаа барилга барихаас нь өмнө зөвшөөрөл олгох гэсэн хууль байгаа шүү дэ
Нийслэлий хот байгуулалт хөгжлийн газар энэнээс их хууль бус зүйл хийдэг гайхаад байх юм байхгүй
Алдаа нь хүнд сурталдаа л бгаа шдээ Хэн тэгээл хууль зөрчиж кайф авахыг хүсэхэв дээ
Барилгын ажил дулааны улирлын 1 өдрийг ч алдаж болдоггүй юм. 2 сарын ажлаа алдаж байхаар зөвшөөрлөө 2 сар хүлээлгүй ажлаа эхлэхэд юун буруу байхав.
эрхзүйт төрд иргэн ААн бүр хуулийн хүрээнд ажлаа хийдэг. манайхан шиг хөдөө хээр талд бэлчиж байгаа мал шиг аашилдаггүй юм. ялангуяа хот суурин газарт бусдын эрх ашгийг хүндэтгэж харилцан ойлголцлж ажиллах ёстой
Stupid people
эхлээд бүх зөвшөөрөл өгөгдсөний дараа ажил эхлэх ёстой нь ойлгомжтой биз дээ. Дараа нь нөхөн авна гэдэг бол хууль бус ажиллагаатай л холбоотой. Ялангуяа барилга барьсан болох барьж байгаа бүх газрын зөвшөөрлийг АТГ тусгайлан шалгах цаг нь болсон. Албан тушаалтнууд хуулийн дагуу газрыг олгосон уу? гэдэг асуулт хариулт нэхсээр байдаг боловч хэн ч хариулахгүй, хараагүй юм шиг царайлсаар асуудлууд улам хүндэрсээр л байна. мөд машин бүү хэл явган явах хүнгүй болтол барилгын компаниуд байшин барих байх шүү
Ц.Тулгыг солиогүй цагт энэ замбараагүй бдал өөрчлөгдөхгүй
өрөнхйи төлөвлөгөөний газар гэж завхарсан газар байдаг. хэзээнээсээ хотыг замбараагүй болгосон газар. одоо ч гэсэн үлдэгдэл нөхдүүд нь байсаар л бгаа. шударга хүмүүс ажлуулбал ингэхгүй