Хүн бүр үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хаана эдэлж чадаж байна вэ. Суурин иргэншилд шилжиж, хэн хүнгүй л орон сууцанд амьдрахаар хошуурцгаах болсон. Гэвч гэр хорооллыг сонголгүйгээр шат ахиж орон сууцанд амьдрахыг хүссэн юм бол жаахан дэгтэй байх хэрэгтэй байна. Дөрвөн хана дотор таны мэдэл. Харин байрны гадаах нийтийн эзэмшлийн талбай таны хувийн “ХАШАА” биш гэдгийг санах хэрэгтэй байна. Орон сууцны гадаах талбайд хүүхэд, хөгшид салхилаж, бяцхан жаалууд тоглох газраа олж ядан ийш тийш гүйлдэнэ. Энэ нь нэг ёсондоо оршин суугчдын давуу эрх. Гэтэл энэ үед санаатай ч бай санамсаргүй ч бай дээрээс нь элдэв зүйл шиддэг нь хаанахын ёс вэ. Таны хэнэггүй аль эсвэл залхуурсан үйлдэл бусдын аюулгүй байдалд заналхийлж байгаа нэг хэлбэр болчихоод байна.
Тагтныхаа цонхыг агаар салхи оруулах гэж нээдэг юм уу аль эсвэл элдэв хог, татаж дуусаагүй тамхины ишээ хаях гэж онгойлгодог болсон юм уу. Саяхан нэг оршин суугч унтарч дуусаагүй тамхины ишээ цонхоороо шидсэнээс гадаа нь салхилж явсан тэрэгтэй хүүхдийн дээрээс унаж таарчээ. Азаар нүүр амыг нь түлчихээгүй гэнэ билээ. Аюул зөвхөн шидсэн тамхины ишээр хэмжигдэхгүй. Хэзээ, хэн дээрээс минь архи, пивоны шил шидэхийг хэлж таамаглашгүй. Энэ нөхцөлд бидэнд болгоомж илүүдэхгүй гэдгийг л сануулж байна. Харанхуй гэмээр араншин гаргасан хэвээр байхад их хотын соёлжсон иргэн хэмээх үгийг амнаасаа унагаах шаардлагагүй гэж захья.
Зарим нь тамхины иш тэр байтугай хувинтай шавар шидэж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэрэг өмнө хэд хэдэн удаа гарч байв. Шавар шавхайгаа цонхоор шидэх үед доогуур нь хүн явж байсан бол ямар үр дагавар гарахыг таашгүй.
Татаж дуусаагүй тамхины иш, хувин дүүрэн шавар, элдэв хог цаас. Энэ мэтчилэн санаанд орж, нүдэнд харагдсан бүхнээ цонхоороо шидэж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хогшилд хохирол учруулдаг байдлаа болимоор юм. Гэр хороололд амьдрах, орон сууцанд амьдрахын ялгаа асар их. Тиймээс нийслэлийн иргэн та эрхээ эдэлж чаддаг шигээ үүргээ ч бас биелүүлж сурах хэрэгтэй болов уу.
19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголчууд орон сууцанд амьдарч чаддаггүй. Цонхоор хогоо гаргаж шиднэ, хажуу, дээд ба доод айлуудаа судалж, тэдгээр айлуудтай өрсөлдөнө, заримдаа бүр чагнах төхөөрөмжөөр чагнана. Байшингийн гадаа эсвэл гаражинд үнэтэй машин байвал зурна. Ер нь бол зугаа цэнгэлээ худалдаж авч чаддаггүй, байнга хүн судлал хийдэг ба хүмүүсийг хорлодог нэн ядуу, нүүдэлчин зан араншинтай хүмүүс орон сууцанд амьдардаг юм.
Нэг удаа миний хадууд алхамын зайд суужний яас унаж билээ хэцуу юмдаа
ene humuusiig olj shiitgeh heregtei
baga angias n huuhduuded uhamsriin hicheel soyliin hicheel gj ordog bolgomoor bn
ene huduunuus hotod orj irsen oyutan bai engiin irgen bai jhon soyltoi bgaachee pls. 21r zuund amidarch bgagaa oilgoosoi.
1р хорооллийн 33р байрны аркаар гарч байсан эгчийн дээр nuts ийн шил шидээд толгойг нь хагалсаншдээ тэгээд цагдаа 8н давхрын мэдрэл муутай хүн байна гэсэн амьд явах баталгаа байхгүй хүүхэд явж байсан бол бодохоос аймар эгч уйлаадл байсан
тамхиа унтараахгүй шиддэг доод давхарын айлуудаа шатаах шахдаг оркууд дээр нь орон сууцанд арван жил мужаан хийж байгаа орк хүртэл байна ийм оркуудын эсрэг хууль гаргаж өгнө үү
энэ оркуудыг харахаас дургүй хүрэм. Гэрийнхээ, бас машиныхаа цонхоор хогоо хаяна, шүлс, нус цэр, тамхины ишээ хаас сайгүй хаяна. Цонх болконоор цайныхаа дээжийг өргөж тэнэгтэнэ. Тэр цай сүү нь цонх машин гээд бусдын эд зүйлийг бузарлаж, бохирдуулна. Бас орон сууцны гадна хаа сайгүй хүссэн газраа машинаа байрлуулдаг, энэ солиотой үйлдлээс чинь залхаж байна оркуудаа. Хөдөөний дугаартай автомашинуудыг, бас ачааны автомашинуудыг орон сууцны зогсоолд тавихыг хатуу хориглож, хотын гадна бүсд байлгая аа.
хүүхэдийг багад нь буруу үйлдэл гаргасаных нь төлөө загнаж, зодож, шийтгэхгүй бол том болоод ийм л хүмүүс болдог юм шүүдээ.та нарын хэлдэгээр орк
Хүүхдийг багад нь загнаж, зодож ,шийтгэдэг юм гэнээ. Эргүү мал ,тархины тураал
Bagad ni eej aav ni zoddog l bsan. Odoo manai eej aavuud huuhdee denduu erehluuldeg boljeedee
цонхоороо уусан архи пивоны шил шиддэг байрны оршин суугч архичингууд байна. цагдаад хэлэд арга хэмжээ авахгүй. азаар хүн өртөөгүй машин дээр унаж хагараад хүний эд хөрөнгө суйтгэдэг хэлэх үг байхгүйв арга хэмжээ авах хэрэгтэйв
Цонхоороо сүү цай цацаж хангайдаа дээж өргөж буян хийж байна гэж боддог авгай нар доор зогсож байгаа машиныг бузарлаж жолооч нарын ****** идэж юун буян харин нүгэл үйлдэж байдгаа болих хэрэгтэй Машин угаалгахад 20-25 мянган төгрөг төлдөг юм шүү дээ
orkuudyg yanaa alchix yumsan
Ihevchlen oron suutsand amidarch uzееhuu orkuud l huduunii iim soyolgui bna
толгой нь тоосго болчихсон дуракууд ийг яанаа
Nogoonoogiin yariad baisan HUULI gee ch ni GUULI bolson hoino doo ,Uguiee ter hun ooroo GUULI bolgoson gej heleh gej bailaa ! Ter huuli ni baidag bol hergjuuleh zag ni boloogui YU ????
тагтан дээр тамхи татахыг хориглох хэрэгтэй бна эсвэл тамхины ишээ машины цонхоор, тагтнаас хаясан хүнийг торгооч ээ Мэдээлэл өгсөн хүнийг торгуулийн мөнгөний 50 хувиар урамшуулаад л болоо ш дээ
zov demjij bna