2020 оны 9-р сарын 28
12 цаг 11 минут

Т.Баясах: Төрийн байгууллагын ажилчдыг хүчирхийллийн эрсдэлтэй өрхүүдийг бүртгэх ажилд дайчлахаар боллоо

Баянзүрх дүүргийн удирдлагууд 9 настай хүүхэд хүчирхийллийн улмаас амиа алдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тус дүүргийн Засаг дарга Т.Баясах "Манай дүүрэг хамгийн том, 361 мянган хүн амтай. Үүнээс 120 мянга нь хүүхэд.  Сүүлийн үед гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн тухай сэтгэл сэртхийлгэсэн хэргүүд гарах боллоо. Үүний цаана төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн хүчний нөөц боломж гээд олон асуудал байна.

Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн Засаг даргын харьяа хэлтэс албадын оролцсон шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр нэг чухал шийдвэр гаргалаа.

Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн чиглэлийн төрийн байгууллагууд, хороонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд бүх төрийн байгууллагуудыг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү татан оролцуулах болсноо зарлаж байна.

Манай дүүрэгт 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдгаас үл хамааран бүгд хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахаар боллоо. Эхний ээлжинд нэг сарын хугацаанд бүх эрсдэлтэй айлын судалгааг гаргахад төрийн байгууллагуудыг бүгдийг нь дайчлахаар болсон. Гэхдээ ингээд зогсохгүй дараагийн арга хэмжээнүүдийг авахаар захирамжид тусгасан.

Төрийн бус байгууллагуудыг бас хамтарч ажиллахыг урьж байна. Бид хамтарч ажиллах нь эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүдийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлж чадах юм. Хөршийн холбоо өнөөдөр маш ихээр дутагдаж байна. Гэртээ ороод хаалгаа хаахгүйгээр, хажуу айлдаа, орцондоо юу болж байгааг анзаарч, тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж баймаар байна гэдгийг иргэддээ уриалж байна." гэв. 

Засаг даргын орлогч Т.Батцогт "Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт, Нийгмийн хөгжлийн хэлтэст эрсдэлтэй айл өрхийн судалгаа байдаг. Гэхдээ хүний нөөцийн хувьд хангалтгүй байгаа учраас хүрч ажиллаж чадахгүй байгаа юм. Тиймээс хороо дүүргийн зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, хүчирхийлэл үүсч магадгүй айл өрхүүдийнхээ судалгааг гаргана. Бусад төрийн байгууллагууд хамтран ажиллаж байнгын эргүүл, жижүүр, эрсдэл үүсэх нөхцөлтэй айл өрхүүдэд мэдээлэл хүргэж ажиллана. 

Мөн ЕБС-иудад нийгмийн ажилтан байдаг. Тэдэнтэй хамтарч эрсдэлтэй хүүхдүүдээ хамгаалах ажлыг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 28 хороонд нэг нэг хөгжлийн нийгмийн ажилтан байдаг. Нэг нийгмийн ажилтан дунджаар нэг хорооны 15000 иргэнд хүрч ажиллаж байгаа юм. Тэгэхээр хүний нөөцийн хангалттай тоо алга. Тиймээс энэ орон тоог тодорхой түвшинд нэмэгдүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ" гэв. 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

117.111.2.223Irgen   • 2020, 9 сарын 29. 3 цаг 29 минут

Ta buhend bayarlalaa. Amjilt husie. Yagaad ch yum setgel basch gj taivshirj bna. Odoo ch gsen zovj bga ohin huu haa neg bjil bga. Tedend tuslaasai. Hursh ailuud medsen bol heleesei.

66.181.164.207иргэн   • 2020, 9 сарын 28. 15 цаг 37 минут

төрийн албаныхны байнга хэлдэг үг нь "хүн хүч хүрэхгүй байна, орон тоогоо нэмэгдүүлнэ"

64.119.23.197Мэдэхгүй   • 2020, 9 сарын 28. 12 цаг 22 минут

Za, ингэж кампанит ажил хийгээд дараа нь замхардаг. Гол нь хүчирхийлэгч, агсам тавигчийг үйлдэл дээр нь барьж хариуцлага тооцох ёстой юм даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.