2020 оны 9-р сарын 29
9 цаг 10 минут

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мөнхзул: Анх лангуу түрээсэлж, гурилан бүтээгдэхүүнээ таксигаар зөөхөөр ашиггүй болох гээд байсан учраас автобусаар явдаг байлаа

     Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардуулсан. Энэ үеэр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон Б.Мөнхзултай ярилцлаа.

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Таны бизнесийн гараа болоод өнөөгийн “Жүр-Үр” ХХК-ийг байгуулсан түүхээсээ хуваалцаач?

-Манай компани 1993 онд “Жүр-Үр” хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулагдаж байсан. Анх би лангуун түрээсэлж ажилладаг байлаа. Анх амьдрахын тулд орлого олох, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлөх гэх мэт наад захын хэрэгцээгээ шийдэхийн тулд хүнсний худалдааг эхлүүлж байсан. Ингээд бид 1998 онд гэр бүлээрээ ярилцаад бүгдээрээ хамтдаа бялуу үйлдвэрлэж эхэлье гэж шийдсэн байдаг. Ингээд өнөөгийн амжилт, монголчуудад танигдсан үндэсний бренд болох “Жүр-Үр” ХХК байгуулагдсанаас хойш 22 жил өнгөрчээ.

Бид анхнаасаа аав ээж, миний хань, дүү нар маань бүгд хамтраад үндэсний брэнд болох “Жүр-Үр” ХХК-ийг босгосон гэдэгтээ баяртай байдаг. Тиймээс энэ амжилт бол “БИ БИШ БИД НАР” гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Эргээд бодоход, 1998 онд бүх зүйл хямд атлаа орлого муутай, хангамж бага үе байсан. Хүмүүс тэр үед юм худалдан авахдаа хямд үнэ харж худалдан авалт хийдэг байлаа. Харин бид бялуу бол баярын тансаг сайхан хэрэглээ учраас бид хямд биш харин чанартай, хүн бүрт таалагддаг байлгахын төлөө хөдөлмөрлөж  зүтгэсэн. Хямд байлгахын төлөө гэхээсээ илүү чанарыг эрхэмлэж ирсэн нь өнөөдрийг хүртэл үндэсний брэндийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон доо. 22 жилийн хугацаанд юу эсэхийг туулахав дээ. Биднийг ойлгохгүй олон бэрхшээлийг туулсан. 2000 оны эхээр үндэсний үйлдвэрлэл дөнгөж бойжиж байсан үе учир иргэд дотоодын бүтээгдэхүүнээс илүү гадаадын бүтээгдэхүүнийг гайхамшигтай гэж үздэг хандлага их байсан. Бейкери гэхээр бүр ч ойлгохгүй, нэг ширхэг бүтээгдэхүүний үнийг нэг килограммын үнэ юм уу гэж ойлгодог цаг үе ч байсан.

Ер нь бол шинэ үеийн бейкерийн түүхийг бид бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ хугацаанд эдийн засгийн хямрал боллоо, төр засгийн шийдвэрүүд их өөрчлөгддөг, ард түмний хэрэглээнд бейкерийн соёл орж ирэх гэх мэтчилэн олон бэрхшээлүүд байсан ч бид тууштай байсан. Ямар ч бэрхшээл гарсан түүнийг давахын тулд хамт олноороо, гэр бүлээрээ нэг санаагаар, нэг зорилгоор зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна. Бид өнөөдрийн компаниа босгох гэж үр хүүхдээ хүртэл хойш нь тавиад хамтдаа зүтгэсэн хөдөлмөр, хөлс шингэсэн гэж боддог. Залуу нас, бүхий л амьдралаа энэхүү бизнесээ зориулсандаа ч баяртай байдаг. Зарим үед жирэмсний амралтаа ч авч амжихгүй ажлаа хийж байгаад шөнө нь төрсөн тохиолдол ч байдаг. Ер нь цаг завгүй ажилласан даа. Одоо “Жүр-Үр”-үүд 1000-уулаа болсон. Тэдний ар бүл гэхээр 4000 мянгуулаа болсон бөгөөд тэдний гэр бүлийн амьдралд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Анх бол бид энэхүү бизнесээ эхлүүлэхдээ амьдралынхаа наад захын асуудлыг шийдэхийн тулд эхлүүлж байсан бол одоо салбарын хөгжилд хэрхэн хувь нэмрээ хэрхэн оруулах вэ, ажилтан ажиллагсдынхаа амьдралын баталгааг хэрхэн хангах вэ, ажлын байрыг нь хэрхэн хадгалах вэ, яаж сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг салбарын төлөө болж, агуулга бол үргэлж баяжиж хөгжиж явдаг юм байнаа гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа.

-Та анх бизнесийн гараагаа лангуу түрээсэлж эхлүүлсэн гэлээ…

-Тухайн үед орлого багатай, ээж аваасаа бага зэрэг мөнгө авч лангуу ажиллуулж эхэлсэн. ОХУ-д сургууль төгсөөд ирсэн, хүүхдээ гэртээ хардаг байлаа. Гэртээ суухаар орлого олох шаардлага амьдралд тулгарсан. Ингээд 64 дүгээр дэлгүүрт лангуу түрээсэлж, ээжтэйгээ хамтран ажиллаж, ээж маань худалдагч хийдэг байв. Би лангууныхаа барааг нь зөөдөг. Би тэр үед “Өгөөж”-өөс гурилан бүтээгдэхүүн хоёр цүнхэнд хийгээд лангуун дээрээ авчирч зардаг. Хүнд цүнхтэй гурилан бүтээгдэхүүнээ таксинд суугаад авчрая гэхээр ашиг нь байхгүй болох гээд байдаг болохоор автобусанд суугаад авчирдаг байсан. Би залуу хүн байсан учраас таньдаг хүн таарчих вий дээ гэж их ичдэг байсан./инээв/ Гэхдээ тэр бүхэн надад өнөөдрийн боломжийг, хийж бүтээхийн төлөө замд таарах жижиг асуудлыг тоохгүй байх ёстойг ойлгуулсан даа.

Одоо бол бизнесээ хөгжүүлэх арга барил цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол Монголын Үндэсний компаниудтай хавсарга болж хамтран ажиллаж, тэдний хэрэгтэй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч байдлаар хоёр дахь сувгийг нээж ажиллах хэрэгтэй. Хүн ер нь чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийвэл амжилтад хүрэх юм байна. Манай бүтээгдэхүүний технологийг манай бэр н.Сарангэрэл маань гаргадаг. Бид хамтдаа хүн бүхний баяртай, баясалтай үедээ хэрэглэгддэг тансаг сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас бид хийж байгаа хөдөлмөртөө сэтгэл хангалуун байдаг. Хичээснээр хүн амжилтад хүрдэг, гэхдээ хурдан үр дүнг харна гэдэг боломжгүй, цаг хугацаа шаарддаг гэдгийг онцолмоор байна.

-Өнөөдрийн нийгмийн амьдралыг та хэрхэн хардаг вэ?

-Манай төсвийн орлого 1 их наяд хүрэхгүй байсан цаг үе бий. Харин  одоо төсвийн орлого 10-11 их наядын орлоготой болж 10 дахин өссөн байна. Гэтэл бидний амьдрал 10 дахин өссөн үү. Үгүй. Монголын ард түмэн бид нэг хэсэг бүлэглэлийн эрх ашигт бид нар тэдэнд өртэй юм шиг амьдраад байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Бид барилга байшин бариад, уул уурхайг ухаад 30 жил боллоо. Бид яг одооноос л хөгжлийн өөр арга зам, үе шатыг хайхгүй бол  цаашдаа мянга онол яриад ард түмний амьдрал сайжрахгүй. Бидний хөгжлийн гарц бол хүн рүү чиглэсэн бодлого нийгэмд үгүйлэгдэж байна гэж хардаг.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.127.183Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 47 минут

Ард түмний халаасны мөнгө дээр боссон гэдгээ битгий л мартаж тэнэгтээрээ дэ

192.82.76.228Уул   • 2020, 9 сарын 29. 9 цаг 33 минут

Газар шороогоо ухаж, аль эсвэл шатахууны ченж хийж байгаа манай баячуулаас илүү жинхэнэ баялаг бүтээгч чинь энэ бүсгүй шүү. Амжилт хүсье.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.