2020 оны 9-р сарын 29
12 цаг 21 минут

Ч.Хүрэлбаатар: 600 сая ам.долларын "Номад" бонд гаргалаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргах шинэ бондын талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Сүүлийн 3 долоо хоног Сангийн яам, Монголбанктай хамтарч ажиллаж, "Nomad" гэдэг бондыг Олон улсын зах зээлд амжилттай гаргалаа. Энэ бондыг гаргаснаар 600 сая ам.доллар босгоно. Хүү нь 5.125 хувь. Хугацаа нь 5.5 жил. Бонд гаргалаа гээд манайд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг л бага хүүтэйгээр солих ажиллагааг хийсэн. 2016 онд гаргасан "Мазаалай" бондын жилийн хүү 10.870 хувь. Чингис бондын жилийн хүү 5.125 хувь. "Мазаалай" бондын өр болох 500 сая ам.долларыг 2021 онд Засгийн газар төлөх ёстой. 2022 онд "Чингис" бондын 1 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай.  

Тэгвэл энэ 600 сая ам.доллараар бид ирэх хоёр жилд ирэх бондын өрийг сольж, арилжаалж авсан гэсэн үг.  Манай улс дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Тэгвэл энэ бондыг сольж арилжаалснаар бид жилд 176.4 сая ам.долларыг төлнө. Өөрөөр хэлбэл, жилдээ бид 26 сая ам.доллар буюу 70-аад тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой боллоо. 

Түүнээс гадна, бондын төлбөр төлөх хугацаа ойртож байсан. Төлбөр хийх цаг хугацаа ойртсон үед бид бонд босгох гэж оролдвол хүү нь өсдөг. Тиймээс тодорхой хугацааны өмнө бонд гаргаж, арилжааг хийлээ.  2021, 2022 онд бид 1.5 тэрбум ам.долларын төлбөр хийх байсан бол 900 сая болгож буурууллаа.  Мөн "Мазаалай" бондыг гаргаж байх үеийнхтэй манай зээлжих зэрэглэл адилхан байхад хоёр дахин бага хүүтэй бонд гаргаж чадлаа. 

Дараагийн хэлэх чухал зүйл нь, бондын төлбөрийг жигдэлж эхэлж байгаа. 2021 онд 500 сая ам.доллар төлнө. 2022 онд 1 тэрбумыг төлөх ёстой. Тэгээд 800, 600 сая ам.долларыг төлнө. Төлбөрийн хэмжээ өөр өөр байхаар зах зээлийг хөдөлгөөд байдаг. Тиймээс жилд төлөх хэмжээг адилхан болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.  Өөрөөр хэлбэл, жил болгон 400 сая ам.доллар төлдөг болчихвол эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө гэж үзсэн.

"Номад" бонд гаргаснаар 2021 онд 130 гаруй сая ам.доллар төлнө.  2022 онд тэрбумыг төлөх ёстой байсан бол одоо 800 саяыг төлөхөөр болж байгаа" хэмээлээ.  

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.101Зочин   • 2020, 9 сарын 29. 22 цаг 47 минут

3 хан сарын өмнө бид гадаад дотоодод бонд гаргахгүй төсөв тодотгох шаардлагагүй гээд байсан Хүрэлсүг, Хүрэлбаасар Овунэрдэнэ нар одоо юу ярьж хийгээд бна. 3хан сарын дараахыг тооцож хараж чадахгүй хүмүүс 8-12 жилд улсаа хөл дээр босгохыг харах уу бүүр 50 жилийг харсанд итгэх үү

43.242.243.101Зочин   • 2020, 9 сарын 29. 22 цаг 42 минут

но мад гэнүү

202.55.188.43Зочин   • 2020, 9 сарын 29. 14 цаг 19 минут

Алив, та минь, надад баярлах ганц шалтгаан хайрлаач. Хүрэлбаатар аа, өөрөөс чинь ч гэсэн хүсье.

66.181.183.75Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 18 минут

Zeelsen ter ih mungu haachiv hulgaichuudaa shahaachidaa.

202.55.191.194Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 07 минут

Эдийн засаг тоо мэддэг хүн ингэж ярьж хийдэг юм байна хар ухаан мухар тайралт бол худлаа байсаныг одоо харж авцгаа үүнээс монгол улс л хожиж байгаа өөр хэн ч биш

202.179.27.176Зочин   • 2020, 9 сарын 29. 12 цаг 56 минут

АН-ы хулгайчид баахан бонд гаргаж өрөнд оруулж хэрэгцээгүй зам барьсан гэх мөртлөө энэ хулгайчид юу хийгээгүй байхад нөгөө АН-ы хулгайчдын өрнөөс хэд дахин давцан өр тавьцан байх жишээний бүр нэг үзээрийн. хувийн хэвшлийн тавьсан өрийг нийт ард түмэнд нилзаах гэж оролдож байгаа. гэтэл энэ новшнууд өр тавих шаардлага байсануу нүүрс алт зэс гээд манай гаргадаг түүхий эдийн үнэ өндөр нэн таатай жилүүд өнгөрлөө. ганц нүүрснээс гэхэд 36 их наядын цэвэр ашиг олсон. ЭНЭ ИХ МӨНГӨ ХААЧИВАА. ҮМХИЙ НАМЧИД ИЙМ БАЙХАД ЭРГҮҮТЭЭД Л ДОЛООГООД БАЙНА

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.