Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт "Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлийн зам дагуу газар шорооны ажил хийгдэж байна, ШТС барихаар нүх ухаад байна" гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу тус газраас энэ сарын 24-ний өдөр шалгалт хийсэн байна.
Шалгалтаар "Шунхлай трейдинг" ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажил эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоосон байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ed nart zobshoorol xeregtei yu
одоо ШТС болиоч дээ нэг л өдөр бид түймэрт сүйрнэ шүү