2020 оны 10-р сарын 5
11 цаг 30 минут

Б.Баасандорж: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрлөө

Баяр наадам зохион байгуулах хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Тодруулбал Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ жилийн баяр наадмаар улсын харцага цол авсан Б.Бат-Оршихоос хориотой бодисын жагсаалтад орсон S1,S4, S5 бүлгийн гурван бодис, улсын аварга Н.Батсууриас S4 бүлгийн нэг бодис, Улсын арслан Д.Пүрэвдагваас S1 болон S4  бүлгийн гурван төрлийн бодис илэрсэн.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос ажлын 10 хоногт багтааж хариуг тухайн бөхчүүдэд танилцуулсан. Ингээд мөн холбогдох журамд заасны дагуу тухайн бөхчүүдийн хариуг хүлээх ёстой. Тухайн бөх А сорьцоо хүлээн зөвшөөрч байна, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байна, Б сорьцод дахин хамрагдана гэж хариу өгдөг. Н.Батсуурь Бат-Орших нарын хувьд хариугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн хариугаа бичгээр өгсөн. Улсын арслан Р.Пүрэвдагва мөн Б сорьцоо өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд дүрэмдээ заасны дагуу бөхчүүд хариугаа хүлээн зөвшөөрсөн учраас мэдээлэл өгч зарлаж байна.

Одоо Монголын үндэсний бөхийн салбар хороо хуралдах ёстой. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй. Энэ салбар хороо сэргээш хэрэглэсэн, тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох эсэх, цолыг хураах эсэх асуудал, унасан бөхчүүдийг давсанд тооцох, зохих цол чимгийг олгох зэрэг асуудлыг хурлаараа шийддэг. Энэ долоо хоног юм уу ирэх долоо хоногт хуралдаж санал гаргана.

Улмаар гаргасан саналуудаа Үндэсний баяр наадам зохион байгуулах хороонд буюу манайд ирүүлнэ. Манай хорооноос уг саналыг хурлаараа хэлэлцээд дүрэм журамд заасны дагуу Ерөнхийлөгчид уламжилна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэлээ.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.165.92Ганаа   • 2020, 10 сарын 6. 8 цаг 27 минут

Энэ допинг гэдэг улиг болсон асуудлаа орхиоч ээ. Зүгээр л орхи. Өөрсдөө ч шинжилгээ хийж чадахгүй гадаад улсад хийлгэнэ. Унасан хүнд нь цол ч гэх шиг. Ийм утгагүй зүйлийг зүгээр орхие.

66.181.185.36Зочин   • 2020, 10 сарын 5. 22 цаг 27 минут

батсуурь олон жил хэрэглэж байгаа шүү

202.131.243.190ааа   • 2020, 10 сарын 5. 15 цаг 22 минут

ер нь бараг бүгд, 70-80 хувь нь хэрэглэж байгаа ш дээ, илэрсэн нь энэ хэд болохоос, одоо тэгээд 4 даваад дээшээ өгсөж цол авч байгаа бөхийг яах вэ, допинг хэрэглэсэн байвал яахав, энэ мэт асуудлаа шийдээчээ, урьд жилүүдээ бүрэн шийдээгүй байна

202.55.188.90Зочин   • 2020, 10 сарын 5. 14 цаг 07 минут

Бүгдээрээ адилхан эм хэрэглэдэг юм байхдаа

222.108.115.158Korea   • 2020, 10 сарын 5. 13 цаг 54 минут

Erunhiilugch bas buhd ymar hamaa bnaa..holboo ni shiidej boldoggui ymu

49.0.147.33аги   • 2020, 10 сарын 5. 13 цаг 30 минут

тамирчдын эрүүл мэндийг хариуцсан салбар маш муу ажиллаж байна, тэднийг шүүх хэрэгтэй.

202.21.100.210Иргэн   • 2020, 10 сарын 5. 12 цаг 08 минут

Эхлээд 2019 оны /Оюунболд/ наадмын сэргээшийн асуудлыг бүрэн шийдээд 2020 оныхыг шийдэхгүй бол ойлгогдохоо болилоо.

43.242.242.218Зочин   • 2020, 10 сарын 5. 11 цаг 52 минут

Хууль зүйн яаманд хэдэн тагжгар поодгор бондгор банди нар байнаа ккд

202.126.92.98zochin   • 2020, 10 сарын 5. 11 цаг 33 минут

Novshnuud ene beldmeliinkhee hucheer l ybtsgaasan bn

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.