БАЙР СУУРЬ: Тэгш, сондгойгоор хязгаарлавал боломжтой хүмүүс хоёр машин аваад уначихна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар  авто замын түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслүүдийг ажлын таван өдөр улсын бүртгэлтэй дугаарыг тэгш, сондгойгоор оролцуулах саналыг гаргасан. Тэгвэл энэ саналын  талаар иргэд ямар бодолтой байгааг асууж сонирхлоо.

-С.Намхай: Эхлээд нийтийн тээврийн асуудлуудыг цогц хэлбэрээр шийдвэрлэ

Сонгинохайрхан дүүргийн иргэн

-Энэ  буруу шийдвэр шүү дээ. Ажил ихтэй эсвэл хол замыг туулж ажилдаа очдог  хүмүүс нэг өдөр яваад, нэг өдөр явахгүй гэсэн үг үү. Эхлээд зам тээврийн  зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөөний машинууд хотод маш их орж ирдэг. Бүх аймгууд хар замд холбогдсон учраас хөдөөнөөс орж ирсэн машинууд л их харагдах юм. Манай хотын дарга нар анхнаасаа хот төлөвлөлтийг маш буруу хийсэн. Газрын зөвшөөрлийг ямар ч бодлогогүй өгснөөс болж хаа сайгүй  барилга барьсан.  Одоо автомашины зогсоол ч байхгүй, маш их  түгжрэл үүсгэж байна. Эдгээр асуудлыг шийдэхгүй атлаа бусдын  машиныг ачна, торгоно.

Би хотын төвөөс 21-р хороолол хүртэл  3 цаг түгжирч хүрдэг. Тэгш, сондгой дугаараар явуулах  шийдвэрийн гол зорилго нь иргэдийг автобусаар  зорчуулах юм болов уу.  Тэгвэл хотын иргэдийн автобусыг хүртээмжтэй  болгох хэрэгтэй. Автобус хангалтгүй байгаагаас  болж хүн бүр машин унаж байна. Ганцаараа, эсвэл хажуудаа хүүхдээ  суулгачихсан явж байдаг. Энэ нь хөдөлгөөний ачааллыг маш их нэмдэг.  Тиймээс иргэд хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгтэй. Харин хотын удирдлагууд нийтийн тээвэртэй холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэ.

-В.Александр: Санхүүгийн боломжтой хүмүүс нь хоёр машин унах байх

Баянзүрх дүүргийн иргэн

-Нэмэргүй байх. Зарим боломжтой айлууд тэгш, сондгой дугаартай хоёр машин унах байх. Хэрвээ нэг айл хоёр машин ашиглавал хот доторх автомашины тоо улам л нэмэгдэнэ. Тиймээс тэгш, сондгойгоор нь ялгахын оронд  автобусны тоог нэмэх хэрэгтэй. Цаашлаад нийтийн тээврийн автобуснуудын эвдрэл гэмтлийг засаж, цэвэрхэн болгох хэрэгтэй байна. Тэгш, сондгойгоор хуваарилсан ч  машинууд адилхан л  хөдөлгөөнд оролцоно шүү дээ. Ядаж автобусны хүртээмжийг нэмэгдүүлбэл  түгжрэлийг шийдэх боломжтой байх.

-Г.Мөнхөө: Автомашинуудыг тэгш, сондгойгоор дугаараар  явуулсан ч түгжирнэ

Баянзүрх дүүргийн иргэн

-Автомашиныг тэгш, сондгойгоор явуулсан ч хөдөлгөөн буурахгүй,  ямар ч ялгаагүй л байх болов уу. Өглөө автобусанд суугаад ажилдаа гарахад зам дээрх түгжрэл ямар их байгааг хүн бүр мэдэж байгаа. Хувийн унаатай хүмүүст  бүр хэцүү байдаг байх.  Өглөө 07:00  цагт автобусанд суугаад 10:00 цаг хүртэл түгжирч явсаар очдог. Түгжрэлийг хэрхэн  бууруулахыг  дарга нар л мэдэх байх. Харин хэрхэн яаж шийдвэрлэхээ одоо болтол мэдэхгүй байгаа бололтой.

-Ж.Чинзориг: Улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах нь хамгийн зөв шийдвэр

Баянзүрх дүүргийн иргэн

-Маш зөв шийдвэр. Одоо үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Учир нь монголчууд өдрийн хагасыг түгжрэлд  барж, ажил төрлөө ч бүтээж чадахгүй байна.  Энэ хэмжээгээр өрхийн эдийн засагт ч хүндээр тусч байна. Зарим иргэд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байж магадгүй. Тэгвэл томоохон ААН-үүд  өөрсдийн унаагаар ажилчдаа зөөдөг болох  хэрэгтэй. Энэ нь түгжрэл, хувийн автомашинтай холбоотой асуудлуудыг шийдэж чадна.  Хотын даац үнэхээр хэтэрчихсэн байна. Автомашинуудыг тэгш, сондгойгоор нь  явууллаа гээд түгжрэлийн асуудал арилахгүй.

-Б.Алтанцэцэг: Долоо хоногийн нэг өдөр л дугаарын хязгаарлалт хийх хэрэгтэй

Налайх дүүргийн иргэн

-Дугаарын хязгаарлалт хуучнаараа нэг өдөр байвал зүгээр. Хүнд гэнэтийн төлөвлөөгүй ажил гардаг тэр үед нь автомашиных  нь  дугаар явахгүй өдөр  хэцүү шүү дээ. Ядаж л  долоо хоногийн нэг өдөр нь тэгш сондгойгоор нь оролцуулах нь зөв болов уу.

-А.Баярхишиг: Хотын удирдлагууд хамгийн амархан бүтэх  арга мэт санагдсан байх

Сүхбаатар дүүргийн иргэн

-Өдөр болгон л түгжирч байна. Амралтын өдөр ч ялгаагүй  түгжирсээр л байна. Автомашинд дугаарын хязгаарлалт хийж,  хөдөлгөөнд оруулбал хотын түгжрэл буурах л байх. Учир нь  өдөр бүр зорчдог тээврийн хэрэгслүүдийн  тал нь оролцохгүй  гэсэн үг байх.   Эсвэл дарга нар  нь хоёр машин унаад эхлэх юм болов уу. Хэрвээ тэгвэл автомашины тоо нэмэгдэж,  зам нь ачааллаа дийлэхгүй байх.Хотын удирдлагууд амархан бүтэх боломжтой арга  гэж бодсон байх.

 

34
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.211Зочин   • 2020, 10 сарын 8. 6 цаг 49 минут

Энэ олон дээд сургууль нэртэй мөнгө хүүлэгч нараа хотоос гаргаж аймгуудад тараан байрлуул. Нэг аймаг нэгээс хоёр дээд сургуулийг хичээллэх боломжоор ханга гэдэг захирамж гарга . Дараа нь Нарантуул мэтийн том том захуудаа хотоос зайтай гарга.Ер нь хийе гэвэл зөндөөн боломж байгаа юм биш үү.

66.181.161.74Зочин   • 2020, 10 сарын 6. 17 цаг 45 минут

Тэгш сондгой 2 дугаартай болоод ээлжлээд солиод явах болно ш дээ ямарч ялгаагүй

66.181.161.12Зочин   • 2020, 10 сарын 6. 17 цаг 43 минут

За дахиж нэг машин авах хэрэгтэй юм байна даа

192.82.70.141Зочин   • 2020, 10 сарын 6. 15 цаг 30 минут

Zohitsuulaltyn hamgiin zuv arga tatvar shuu dee. Tatvaraar l shiiddeg shd. Taxi, avtobus naraa standard bolgood tatvaraa sain nemeed ugohod demii selguutsegch nar bhgui bolno. Hariutslaga undorsono

192.82.70.141Зочин   • 2020, 10 сарын 6. 15 цаг 26 минут

Mashingui bh uydee gertee hevteed bdag bsan yum uu? Amid hubd arga n oldoj l taarna shd. Tatvar navs nemeed hagas sondgoigoor n yavuul. Zorigtoi shinechlel heregtei bna. Dan hognoos achij irsen mashinuud bdag, UB yamar hogiin savny sav yumuu?

66.181.177.92Зочин   • 2020, 10 сарын 6. 14 цаг 35 минут

sard 100000 tatvar avchih, tgd zugeer bolno

119.40.100.66zochin   • 2020, 10 сарын 6. 14 цаг 24 минут

buruu rulitee mashin importolhoo bolio

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 12 цаг 50 минут

Гэхдээ бүсчилсэн татвар авахад маш их хүндрэл гарна. жишээлбэл хотын амьдрагчид байнга их татвар төлөхөөр маш их эсэргүүцэл гарна гээд асуудал их байна шүү

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 12 цаг 49 минут

хөдөлгөөнд оролцогчдын хамгийн багадаа 30% дахин нэг машин авна. угаасаа одоо зарим айл 2-5 машинтай байгаа. нэг машинтангууд нь нийт ТХ хэрэглэгчдийн 80-90% байгаа энэ 80-90%-ийн дор хяаж 30% дахин машин авна. бүсчилсэн татвар аваа

182.160.37.209солиорсон хууль вэ   • 2020, 10 сарын 6. 12 цаг 35 минут

тал татвар төлнө гэж хуулиа эхлээд өөрчил. тэгээд энэ хууль батлагдвал ахиад 1 машин авая доо

66.181.164.23MGL   • 2020, 10 сарын 6. 11 цаг 59 минут

Бүсчилсэн тойрог гээд бгаа зүйл нь хамгийн зөв төврүү орж ирлээ торгуульгүй, торгуульа төлсөн тээврийн хэрэгсэл зорчих , нийтийн тээврийг цэвэрхэн дулаахан , хүртээмжтэй оновчтой зохион байгуулах , төвийн зогсоолын төлбөрийг өндөр үнэтэй байлгах , орон нутагийн авто машин нийслэл рүү орж ирэхэд өндөр төлбөр авдаг байх 3хоногоос дээш Нийслэлд байхаар бол нэмэлт татвар авдаг бхаар зохицуулвал болно байх

66.181.164.23MGL   • 2020, 10 сарын 6. 11 цаг 51 минут

Хувийн хэвшилийн компануудын үйлчилгээнд явдаг авто машинууд яах юм бэ жолооч нараа 7хоногт 2-3 удаа амраана цалин бүтэн бодогдох уу , ажилын фонд цагт нь хүрэх үү ?

103.26.192.43Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 48 минут

Нийтийн тээвэр нь тохьтой, тухтай бол бүгд л сууна, Автобусныхаа тоог нь олон болгоод ойр ойрхон явуулахгүй бол автобус пиг хүнтэй ирээд сууж чадахгүй байнаа.

202.9.46.163Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 43 минут

нэг дугаар 7хоногт нэг удаа л явдаг болгох хэрэгтэй. машин тоо хирээсээ хэтрээд Улаанбаатарт багтахаа больчихоод бна

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 35 минут

УБ оршин суугчидын 600 гаруй мянган иргэн авто машинтай байгаагаас бараг тал нь дахиад 1-2 машин худалдан авах шийдвэр нь тэгш сондгойгоор явах сонголт болж байна даа яанаа

202.126.88.237Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 35 минут

Ард иргэдээс биш замын хөдөлгөөн зохицуулах үүрэг бүхий татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг нөхдүүдээс ажилаа хийгээч гэж асууж шаард.зөвхөн ийм чиг үүрэг бүхий түмэн дарга захирал байгаа

66.181.183.128Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 16 минут

Нэгдүгээр эгнээгээр автобуснаас өөр унаа явуулахаа больчихвол түгжээ жаахан багасмаар санагдаад байгаа юм даа

59.153.112.41Иргэг   • 2020, 10 сарын 6. 11 цаг 05 минут

Дөрвөн хайрхан дундаа хүн амынхаа талаас илүүг нь бөөгнөрүүлээд, орон зай харгалзахгүйгээр тэнгэр хатгасан хот хотхон нэртэй шавар овоолоод хаячихсан !!! Одоо нэмэргүй ээ ! Бахь байдгаараа л бх вий ???

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 52 минут

УБ-т цагдаагийн биет зохицуулалтыг шал дэмий гэж үзсэн нөхөд нэлээдгүй байна. Тэгэхээр яг 7 хоног цагдаагийн биет зохицуулалт хийхгүйгээр орхи тэгээд юу гэх нүү.

59.153.84.139Үнэн   • 2020, 10 сарын 6. 10 цаг 52 минут

Хязгаарлаж, хориглож хүч хэрэглэхээс арай өөр арга зам сэтгэх чадвартай дарга байхгүй юу. GPS систем нэвтрүүлэх, хотыг гадуур нь тойрсон хурдны зам байгуулах, гол уулзваруудад гүүрэн гарцтай зам барих, замын ачаалал харуулсан гэрлэн самбарууд байршуулах, шинэ баригдаж байгаа барилгуудын доод давхаруудад хангалттай машины зогсоолтой бариулах, зам хаасан зүй бус хаалт хашлагуудыг авч чөлөөлөх, хөдөөний тэрэгийг хотын захад тодорхой зогсоолд тавих, цагдаа зөвхөн гэрлэн дохиог дэмжиж замын хөдөлгөөний зохицууладаг болгох гээд зөндөө боломж бн

66.181.180.183dd   • 2020, 10 сарын 6. 10 цаг 35 минут

Зүгээр л ****** идсэн хуучин сэгүүдээ хориглооч. 2005 оноос өмнөх бүх машиныг хорь

43.228.130.186zochin   • 2020, 10 сарын 6. 10 цаг 25 минут

khuduunuus ireh irgediig boliulaachee. mashin ch barij chadahgui ymnuud tugjrel uusgej buhimdal uusgej bna

49.0.147.33зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 18 минут

зээл хийгээд хоёр машинтай болсон толгой өвдөх юмгүй сайхан байна.

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 46 минут

одоо тэгш сондгой болбол 3 дахь машинаа авна тийм үү

103.57.93.139усан нүд   • 2020, 10 сарын 6. 10 цаг 16 минут

Мань нь өнгөрсөн жил Ланд 200 авч унсан, харин уржнан жил авсан Приус 30 бас байдаг, зарж амжаагүй байгаа хүлээзнэхээс

202.21.124.132Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 06 минут

тэгш ,сондгойгоор явуулаад үз,,,уул нь түгжирэл багасах ёстой,,манайхан нэг арга олоод дугаараа сольно,,,тэгвэл хотын бүх авто машинууд бүртгэлтэй татвараа төлдөг байх учиртай ,,,энд хяналт тавьж болноо доо ,,цахим ертөнц хөгжижээ хотын захиргаа толгойгоо ажиллуул арга олдож л таараа,,, он хуучинтай -утаа гаргаж байгаа муухан машинуудыг зогсоох ,,буруу талдаа хүрдтэй машинуудыг цөөрүүлэх,дизел хөдөлгүүртэй машинуудыг анхаарах, том оврын тэргүүдийг тусгай замтай ,мөн хүнсний хангалын ,шатхуун зөөгч ,хогны машинуудийг явдаг зам ,цагтай болгох аж

39.7.231.243Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 01 минут

Shuud 50 huvi buuruulah arga tegsh sondgoi .

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 49 минут

буурсан 50%-ийн чинь 50% дахиад машин нэмж авна

202.9.46.36Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 00 минут

Автобусныхаа тоог нэмэгдүүлээ.

103.57.95.137Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 50 минут

Нийтийн тээвэрээ хөгжүүлж байж тэгш сондгой гэж ярих хэрэгтэй. Юу ч мэдэхгүй байж нэг их ажил хийсэн дүр үзүүлсэн албан тушаалын донтой юмнууд иргэдийн амьдралд битгий гай бол

202.55.188.87Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 35 минут

Орон нутгийн машин битгий явуулаад бай зам ачааллаа дийлэхгүй бн гэчихээд гаднаас нэмж аваад байх юм

202.55.191.194Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 35 минут

Нийтийн тээвэрээ зөв зохион байгуулж стандартын шаардлага хангах хэмжээнд хүргэхгүй бол автомашины дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаад ямарч үр дүн байхгүй шүү дээ

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 32 минут

tiishde urdah awtobusaa yay gj baij

66.181.170.130Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 27 минут

Нийтийн тээвэрээ шийдээд тэгш сондгойгоор явууллаа. Автобус их хүлээлгэн ирэхээр хүн ихтэй ирнэ. заваан байна. 1 эгнээгээрээ явахгүй хөндлөн гулд явна. чанга чанга утсаар ярьсан огцом тормоз гишгэсэн залуус. Автобус буудалд дээр нь хувийн такси багсарсан замбараагүй. энэ бүгдээ цэгцлэх хэрэгтэй. Замын цагдаа уулзварууд дээр машин хөдөлгөөн хорих л ажил хийж байна. Эгнээ байр эзлэх, автобусны буудал чөлөөлүүлэх гэх мэт ажлаа эрчимжүүл.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.