“Номун клиник” эмнэлэг "Мишээл экспо" Олон улсын худалдааны төвд дөрвөн өдрийн турш иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ. Тэд иргэдийн дотор эрхтэн, мэдрэл, чих, хамар, хоолой, эхо, ясны сийрэгжилт, уламжлалт эмчилгээний шинжилгээг таван мянган төгрөгөөр авч үйлчилсэн байна. Улмаар дөрвөн өдрийн турш хуримтлагдсан бүх орлогоо хүүхдийн тусламжийн 108 төвд өчигдөр /2020.10.05 / хандивлалаа.
Тус эмнэлэг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх аянд оролцож, хүүхдийн тусламжийн 108 төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
"Мишээл экспо" төвд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн үзлэг шинжилгээний сүүлийн өдөр цугларсан хандивын мөнгөө хүүхдийн тусламжийн 108 төвийн удирдлагад гардуулж байх үеэр "Номун клиник" эмнэлгийн болон Хүүхдийн 108 төвийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
"Маргад оньс" ХХК-ийн бизнес хөгжлийн албаны дарга Ж.Маргад-Эрдэнэ
-Манай компани "Номун клиник" эмнэлэг, "Номун" амралт сувиллын цогцолборыг хариуцан ажиллуулдаг. Энэ удаагийн экспод өргөн цар хүрээтэй оролцлоо. Бидний зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Номун клиник" эмнэлгээрээ дамжуулан оношлогоо, шинжилгээний ажлыг явуулж байна. Энэ үзэсгэлэнд оролцохдоо бүх оношлогоо, шинжилгээг таван мянган төгрөгөөр хийлээ. Улмаар оношлогооноос хуримтлагдсан бүх орлогыг хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 төвд хандивлаж байгаа юм. Манайхаар дөрвөн өдрийн турш 300 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Есдүгээр сард хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх маш олон уриалга, аян өрнөсөн. Энэхүү нөлөөллийн арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрийг тодорхой хэмжээнд оруулахыг зорьсон юм.
Хүүхдийн тусламжийн 108 төвийн захирал С.Отгонсүрэн
-Хүүхдийн 108 утас нь хүүхдэд тусламж үзүүлж, хүчирхийллийн эсрэг хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилладаг. "Номун клиник" эмнэлэг иргэдэд үзүүлсэн үйлчилгээнийхээ орлогыг хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа гэсэн уриан дор 108 тусламжийн төвд хандивлаж байна. Өмнө нь "Номун клиник" эмнэлэгт хүүхдийн 108 төвийн ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийдэг байсан. Цаашид хүүхдийн тусламжийн 108 төв "Номун клиник" эмнэлэгтэй хамтран нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.
.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
сэтгэл гэдэг ийм л жаахан зүйлээс харагдана.
108-ынхан зөв зүйлд зарцуулаарай
Худлаа битгий попор
попорсон ч яадаг юм бээ чадаж бна за
Маргад мундаг залуу шүү. Амжилт
ямар сэтгэлтэй юм бээ. ямар ч газар хүүхдийн асуудалд иймэрхүү анхаарах ёстой
мундаг хамт олон байшдээ