2020 оны 10-р сарын 6
8 цаг 20 минут

МЕТРО хот: Цахилгаан шатаар зорчих соёлд суралцацгаая, иргэд ээ

Өндөр шилэн барилга үүдээ нээхийн хэрээр бидний өдөр тутмын амьдралд цахилгаан шат чухал хэрэглээ болж байна. Та 10 давхар руу алхахыг бодох уу. Аль эсвэл нэгхэн товчлуур дараад өндөр барилгын оройд байрласан оффистоо очихыг сонгох байсан уу. Мэдээж хүн бүрийн хариулт нэг. Өөрөөр хэлбэл, нэг минутыг ч эрхэм болгодог завгүй олны хэрэглээг цахилгаан шат хөнгөвчиж чадаж байна. Гэвч манайхан цахилгаан шатаар зорчих соёлд төдийлөн суралцаж амжаагүй л явна. Зорчих чиглэлийн сумыг буруу дарахаас эхлүүлээд цахилгаан шатны доторх эд хогшилд хайр гамгүй хандах иргэд ч мэр сэр бий.

Зарим үед цахилгаан шатанд сууж, буух нь автобусны хаалгаар уралдах олныг эрхгүй санагдуулна. Учир нь цахилгаан шат зогсож, хаалга нээгдэх төдийд ухасхийн дайрч, хэл амаа уралдуулдаг олныг хэд хэдэн харж байлаа. Гэвч энэ тийм ч том асуудал биш. Цахилгаан шатнаас хүмүүс бууж дуусах хүртэл баруун гарын дүрмийг баримтлан зай тавьж өгөхөд л шийдэгдчихнэ.  Иймд яарч байсан ч соёлтой байхаа бүү мартаарай. Энэ нь өөрийг ч өрөөлийг хүндэлж буй хэлбэр мөн.

10 дугаар давхраас доош буух гэж байгаа бол доош чиглэлийн сумыг дарж хүлээх нь зөв. Дээш чиглэсэн сумыг харсан хэрнээ “Дээшээ явж байна уу” гэж асуудгийг ойлгоход ч бэрх. Тэр дундаа дээшээ явж буй цахилгаан шатанд суусан хэрнээ хэнэгчгүй доош дарах хүн ч олон. Энэ мэт хэдхэн жишээ бидэнд цахилгаан шатаар зорчих соёл дутмаг байгааг харуулж байна.   

Их хотын өнгө үзэмжийг өндөр шилэн барилга, өнгө хээнцэр машинаар төсөөлдөг үе хэдийнэ ард өнгөрсөн. Харин хувь хүн бүр соёлыг бусдадаа түгээдэг байдлаас нийслэл хотын өнгө төрхийг ажиглаж болох билээ. Ингэхдээ өдөр бүрийн энгийн алхмаас эхлэх нь зүй. Иймд цахилгаан шатаар богино хугацаанд л зорчоод өнгөрнө гэсэн бодлоор бүү хандаарай иргэд ээ.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.214Иргэн   • 2021, 12 сарын 12. 1 цаг 39 минут

Юун цахилгаан шатны соёл вэ хөдөөнийхөн явган хүний замаар ч явж чадахгүй байхад. Тэд гарц орцыг хааж зогсоно, олноороо сугадалцаад замаар шатаар явна, дэлгүүрийн кассан дээр будилж, бараагаа буцаана гээд цаг авна, хотын соёл сураагүй улсуудад бүр ахисан түвшний юм заах гээд байх юм.

103.111.68.3иргэн   • 2021, 10 сарын 7. 18 цаг 09 минут

өөрийгөө соёлтой авч явах бусдад садаа төвөг боллхгүй байх гэдгийг огт ойлгодоггүй

103.111.68.3иргэн   • 2021, 10 сарын 7. 18 цаг 05 минут

урсдаг шатагд хүртэл баруун гар талаараа эгнээд яарсан нэг нь зүүн талаар нь граад явдаг соёл ёстой мэдэхгүй хотын соёл үнэн дутагдаж байгаа нь харагддаг.

202.21.98.10Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 47 минут

Байнга тохиолдож байдаг асуудлыг зөв зүйтэй хөнджээ. Манай байгууллага маш том, 16 давхар барилгад байрладаг бөгөөд түүнд олон тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өглөө ажил эхлэх, өдөр цайны завсарлага, орой ажил тарах үед цахилгаан шатанд суугчид хэн бэ гэдгээ ёстой харуулдаг даа. Хаалга нээгдэхтэй зэрэгцээд буух хүмүүс гарч амжаагүй байхад л шууд өмнөөс нь чихнэ, Гаднаас нь харахад хотын соёлтой байрын залуучууд байх юм харамсалтай нь ахмад хүмүүс, эмэгтэйчүүдээ хүндэтгэн гэж ёстой байхгүй юм. 4-өөс доош давхарынхан явган явчихмаар,

59.153.115.168Үнэн   • 2020, 10 сарын 6. 10 цаг 10 минут

Үнэн үнэн

103.14.38.142зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 13 минут

МЕТРО хот:байнга сэдвүүд хөндөх юмаа.Явган хүний гарцан дээр ч гэсэн өөд өөдөөсөө л бөөнөөрөө дайрчих юм,автобусанд ч соёлтой явахгүй энэ хүмүүс нээрээ сонин юмаа.

103.14.38.142Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 14 минут

чухал сэдвүүд

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.