Хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн "Сүүдэр бүү тусга" уран бүтээл туурвижээ

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнүүд “Сүүдэр бүү тусга” аянд нэгдсэн уран бүтээлчидтэй уулзлаа. Уран бүтээлчид хоёр хоногийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэж, хүн бүрийг хүүхдийн төлөө мэдрэмжтэй байхыг уриалсан “Сүүдэр бүү тусга”  уран бүтээлийг туурвисан байна. Тус уран бүтээлийг  “НYP” студи бүтээж, дуучин М.Намуун амилуулжээ. Мөн “Сүүдэр бүү тусга” аянд нэгдсэн хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучид тун удахгүй хүүхдийн хүчирхийллийн эсрэг дүрсжүүлсэн уран бүтээлийг  сонсогчдод хүргэх гэж байна.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Цагдаагийн байгууллагаас "Сүүдэр бүү тусга" аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд хүүхдийн эсрэг хэрэг зөрчлүүд багасаж байгаа сайн мэдээ байна.

“Сүүдэр бүү тусга” аяныг олон нийтэд хүргэхэд урлаг соёлын ажилтнууд чухал нөлөө үзүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд реппэр, поп дуучид уран бүтээл туурвиж, клипжүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр дууг бүээсэн уран бүтээлчидтэй уулзаж санал, солилцлоо. Нийгэмд үүсэж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг залуучуудыг уриалсан зөрчил маргааныг бууруулах, эерэг аргаар шийдвэрлэх зорилготой уран бүтээлүүдийг хийсэн байна. Энэхүү уран бүтээлийг цагдаагийн байгууллага хүлээн авч олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ. Уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд үүссэн олон  зөрчил асуудлыг эерэг аргаар шийдвэрлэх соёлыг түгээх зорилготой уран бүтээлийг бүтээж бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна.  

Дуучин М.Намуун "Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд хийсэн дууг анх зохиохдоо хохирогч, хүүхдийн сэтгэл санаа хэрхэн цочирдож, хүнд байдалд ордог болохыг бусдад мэдрүүлэхийн тулд клипээ дүрсжүүлж, уран бүтээлээ хийсэн.  Сонсогчид  энэ дууг сонсоод  олон зүйлийг  ухаарч, алхам тутамдаа хариуцлагатай байгаасаа гэж хүсэж байна. Бидний эргэн тойронд, өдөр бүр хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд үйлдэгдэж тохиолдож байна. Тиймээс бид цахим сүлжээнд утасны цаанаас бусдыг шүүмжлэхийн оронд хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээнүүдийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Бусдад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсооход таны оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгуулахыг маш их хүссэн. Хэдийгээр бидний уран бүтээл богино хугацаанд бүтсэн ч гэсэн агуулгын хувьд олон хүнд ухаарал өгч чадна гэдэгт итгэлтэй байна.

NAMONE - Сүүдэр бүү тусга

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.