"Лейкерс"-ийн мотор Леброн Жеймс "Майами"-гийн эсрэг плей-оффын зургаа дахь тоглолтод 28 оноо, 14 самбар, 10 дамжуулалт өгч, трипл-дабл хийлээ. Ингэснээр тэрбээр плей-офф шатанд нийтдээ 28 дахь трипл-даблаа хийж байгаа энэ ажээ. Энэ амжилтаараа алдарт Мэжик Жонсоны дараа хоёрдугаар байрт бичигдэж байна. Мэжик плей-офф шатанд 30 удаа трипл-дабл хийж байсан юм.
Мөн энэ удаагийн финалын MVP-г Леброн Жеймс хүртсэн. Тэрбээр финалын зургаан тоглолтод 29.8 оноо, 11.8 самбар, 8.5 дамжуулалт дундажласан учир спортын сэтгүүлчид санал нэгтэйгээр түүнд финалын MVP-г өглөө.
Сэтгэгдэл бичих