2020 оны 10-р сарын 14
8 цаг 00 минут

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн хууль зөрчсөнийг шүүх тогтоовол тухайн нэр дэвшигч ялсан байсан ч үр дүнг хүчингүй болгоно

Орон нутгийн сонгуулийн өмнө хар машиныг хакердах боломжтой гэсэн, мөнгө тараасан, амлалт өгсөн, санал худалдаж авах гэсэн оролдлого хийсэн утгатай бичлэгүүд тараад байна. Тэгвэл өчигдөр СЕХ-ноос мэдээлэл хийж, хар машиныг хакердах ямар ч боломжгүй, сервер нь гадаадад биш Монголд байдаг хэмээн мэдэгдлээ. Мөн намын төлөөллүүд болон сэтгүүлчдийг сервертэй танилцуулж, туршилтын сонгууль зохион байгуулсан юм. Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий хорооны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Сонгуулийн хэсгийн хороодод хэчнээн хүн ажиллаж байгаа вэ. Энэ удаагийн сонгуулиар хэчнээн төгрөгийн зардал гарсан бэ?

-Хэсгийн хороодод ажиллах хүмүүсийн тоог хуулиар тогтоож өгсөн байдаг. 5-7 хүн ажиллах ёстой. Хотод зарим хороодод 7 хүн ажиллана. Харин хөдөө орон нутагт 5 хүн ажиллах юм. Нийтдээ 27 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж 16.5 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны зардлын ихэнх хувийг 27 мянган төрийн албан хаагчид өгөх урамшуулалд зарцуулна. Мөн саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогчдыг сонгууль өгөх идэвхийг нэмэх бусад үйл ажиллагаанд зарцуулж байгаа.

-2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг шууд дамжуулсан. Тэгвэл орон нутгийн сонгуулийн дүнг шууд дамжуулах уу?

-Шууд дамжуулах боломжгүй. Яагаад гэвэл улсын хэмжээнд 17160 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ олон нэр дэвшигчийг нэг дэлгэцэнд багтааж үзүүлэхэд техникийн хувьд боломжгүй. Харин СЕХ өөрийн албан ёсны цахим хуудсаараа дүн нь бүрэн гарч дууссан аймгуудын сонгуулийн мэдээллийг оруулаад явна. Аймаг, аймгаар нь оруулна. СЕХ-ны цахим хуудаст "Сонгуулийн дүн" гэсэн цэс байна. Тэр цэс рүү ороод дүнг харж болно. 

-Хар машиныг хакердах боломжтой гэсэн бичлэг цацагдсан. СЕХ санал тоолох хар машины ажиллагаа, нууцлалыг хэр найдвартай гэж үзэж байгаа юм бэ?

-Хар машин 100 хувь найдвартай. Бичлэгийн тухайд, хэн ярьж байгаа нь ч мэдэгдэхгүй. За хэнтэй ярьж байгаа нь мэдэгддэг юм байна гэж бодъё. Гэтэл хэн нэгэн хүн утсаар юу л бол юу ярьж болох байхгүй юу. Энэ үйлдэл нь бусдыг залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. Эсвэл сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлого ч байж болзошгүй. Хуультай улс учраас шалгадаг газар нь шалгаад, тогтоох байх. СЕХ-ноос харьяаллын дагуу ТЕГ-т хандаад, шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьчихсан байгаа. Энэ зохион байгуулалттай ажил ч байж магадгүй шүү дээ. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаанд эргэлзэх сэдлийг төрүүлэх зорилготой ч байж болно. Тийм учраас СЕХ-ноос энэ эргэлзээг арилгах зорилгоор нийслэлийн хэмжээнд байгаа бүх санал тоолох төхөөрөмжөөс дуртайгаа сонгоод, туршилтын санал хураалтыг хийе гэж байгаа юм. 

-Иргэдэд мөнгө тарааж, санал худалдаж авах оролдлого хийж байна гэсэн бичлэгүүд тарж байна. Энэ асуудалд СЕХ ямар нэг байдлаар оролцох эрх бий юу. Зөвхөн хуулийн байгууллага л шалгах ёстой юм уу?

-Манай улс чинь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлтэй байна гээд Үндсэн хуулиараа баталгаажуулчихсан. Сонгуулийн байгууллага нь зөрчлийг юм уу гэмт хэргийг шууд шийдвэрлээд, хэн нэгэн хүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасдаг байж болохгүй биз дээ. Үндсэн хууль яах билээ. Шалгадаг газар нь шалгаж, тогтоох ёстой байгууллага тогтоосны дараа СЕХ ямар байдлаар ажиллахыг хуульд тодорхой зааж өгсөн. 

-Мөнгө тараасан, хууль зөрчсөнийг нь шүүх тогтоочихлоо гэж бодъё. Тэр хүн сонгогдоод гараад ирсэн байвал яах юм?

-Тэр хүн сонгогдсон байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, нэрийн жагсаалтаас хасах хэмжээний зөрчлийг, гэмт хэргийг шүүх тогтоох л юм бол тухайн хүн сонгогдсон эсэхээс үл хамаараад, сонгуулийг хүчингүй болгоно. Улмаар дахин сонгууль явуулах хууль, журамтай. 

-Санал луйвардах зорилготойгоор олон тооны хүмүүсийг нэг хаяганд шилжүүлсэн байна гэдгийг шүүх тогтоовол яг адилхан хууль үйлчилнэ биз дээ?

-Сонгуулийн хуульд тодорхой заасан байдаг. Санал хураалтын дүнд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой зөрчил гарсан нь шүүхээр тогтоогдвол дахин санал хураалт явуулна.  Түүнээс биш СЕХ хэн, хаана шилжиж очсон, хэдэн хүнийг шилжүүлсэнийг хянахгүй. Сонгогчийн нэрийн жагсаалтад байгаа хүмүүсийг санал өгүүлэхэд л анхаардаг. Шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг Бүртгэлийн газар нь мэднэ. 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.122Зочин   • 2020, 10 сарын 14. 11 цаг 26 минут

Хакердуулдаг сонгуульд санал өгөхгүй ээ. Энэ хулгайчууд худлаа ажил хийж байгаа дүр эсгээд ч хэрэггүй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.