Португалын хамтаар Үндэстнүүдийн лигийн тэмцээнд оролцож байсан "Ювентус" клубын довтлогч Криштиано Роналдогоос коронавирус илэрсэн юм. Тэгвэл тэрбээр Итали руу буцаж, Турин хот дахь өөрийнхөө гэрт тусгаарлагдаж байгаа ажээ. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авсны дараа Турин руу ниссэн юм байна.
Одоогоор Роналдогоос ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа аж. Гэхдээ вирусийн шинжилгээгээр илрэхгүй болтол өөрийгөө тусгаарласаар байх ажээ. Тэрбээр Аваргуудын лигт "Барселона"-тай хийх тоглолтод оролцохын тулд яаралтай Туринд эргэж ирж, эмчлүүлж буй энэ юм байна.
Сэтгэгдэл бичих