Английн премьер лигийн 5 дугаар тойргийн хүрээнд "Ливерпүүл" клуб хүснэгтийг 100 хувийн амжилттай яваа "Эвертон"-ы талбайд зочилж тоглоно. Тэгвэл тоглолтын өмнөх бэлтгэлээ сайтар базааж байгаа аж. Тэр дундаа коронавирус илрээд байсан Садио Мане, Тиаго Алкантара нар багийнхаа бэлтгэлд эргэж орсон байна.
Мөн төвийн хамгаалагч Жоэль Матип ч гэсэн бэлтгэлдээ орсон аж. Тэрбээр булчингийн бэртлийн улмаас тоглолтод оролцоогүй байсан юм. "Ливерпүүл"-ийн тоглолтын өмнөх бэлтгэлд шигшээ багийн тоглолтод оролцоогүй тамирчид хамрагдсан байна. Хоёр багийн тоглолт бямба гарагт Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл бичих