2020 оны 10-р сарын 19
8 цаг 30 минут

Ялсан нь ямбаа ихдүүлэлгүй, "ял"-аа сайн үүрээрэй

Орон нутгийн сонгууль болж, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. 45 суудлын 34-т нь МАН-ын төлөөлөгчид сууна. 2016 оны сонгуулиар Ардын нам УИХ, нийслэл, 20 аймагт ялалт байгуулж, Засгийн бүх эрхийг шат шатандаа авсан. Энэ удаад ч тэглээ. Ардчилсан нам 8 аймаг, 1 дүүрэгт ялсныг эс тооцвол. Ард түмэн дахиад л МАН-д итгэл хүлээлгэв. У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэж, тэдэнтэй хүчээ нэгтгэж дахиад дөрвөн жил ажиллаг гэж нийслэлд МАН-ыг сонгосон байх. С.Амарсайхан Засаг даргаар ажиллахдаа Су.Батболдоос арай дөнгүүр байсан нь ч нөлөөлөө биз. Ямар ч байсан ирэх дөрвөн жилд МАН-ыг улс орныг, нийслэлийг өөд нь татаж, өнгө оруулж, асуудлыг шийд гэж шат шатанд л сонголоо. Одоо "Хүчээ нэгтгэе" гэдэг уриагаа л ажил хэрэг болгох үлдэв. 

Ялсан нам гээд ямбаа хэт эдлээд, "ял"-аа үүрэхээ мартав аа. Муухай хэлж байна гэж битгий бодоорой. Монголчууд Улаанбаатар хотынхоо утаанд хордоод, зам дээр нь түгжирч, тэг зогсолт хийгээд, тэвчээд дахиад 10, 20 жил болохгүй. Сая анхны цас хальтхан ороход түгжрэл дээд цэгтээ хүрч, иргэд яаж бухимдав. Дахиад нэг тэг зогсолт хийхэд л тэвчээр нь барагдана. За даа, энэ өвлийг давах болов уу, иргэдийн тэвчээр. Тиймээс алгуурлалгүй өнөөдрөөс бүх асуудлаа шийдээд, Засаг даргаа сонгоод, ажилдаа хурдхан ороорой. Харин хэнийг Засаг даргаар томилохоос чинь ажил хэрхэн урагшлах нь шийдэгдэх биз. Өмнөх дөрвөн жилд ажилласан хоёр Засаг даргаас л хүний ялгаа ямар вэ гэдэг нь тод томруунаар харагдсан. Засаг дарга болж магадгүй хэдэн хүний нэр гараад байна билээ. Дунд нь ямархуу муу ажиллахаа харуулсан хүмүүс ч тууж явна билээ.  Бодолцоно биз. 

Ажлаа түгжрэлээс эхлэх байх гэж найдаж байна. Өмнөх даргын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлуудаас хэрэгтэйг нь аваад, хурдхан бодлогоо гаргана биз. Түгжрэлийг бууруулахын тулд автомашиныг тэгш, сондгойгоор нь явуулах шийдэл яриад байсан. Үнэхээр зөв гэж үзэж байвал нүдээ аниад ч хамаагүй хэрэгжүүл. Автобус, унааныхаа тоог нэмээрэй. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг удирдахдаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг огт хийгээгүй. Ирэх дөрвөн жилд хийж үзээрэй. Одоо л иргэд өглөө, оройдоо ид ачааллын цагаар автобус, унаандаа багтахгүй "алалцаж" байгаа. Ээ дээ, иргэдээ л бодож үзээрэй.

Автобус авахдаа дундаас цавчаа хийдгээ болиорой. Сая сургуулийн автобус оруулж ирсэн.  Нэг автобус нь 266 сая төгрөгийн үнэтэй гээд л байгаа. Гэтэл зарим иргэд 40 мянган ам.долларын үнэтэй байгааг зураг хөрөгтэй нь гаргаж ирээд л тавиад байна. Энэ асуудлаа ч гэсэн шийдээрэй. Одоо худалдан авалт хийхдээ цавчихаа болихгүй бол хүн бүр интернэтээс үнийг нь хараад, гаргаад ирнэ. Тав алхалгүй баригдана.  

Сонгуулиар амласан амлалтуудаа, мөрийн хөтөлбөрөө биелүүлээрэй. Дарга нарт хаягдчихсан, баячуудад адлагдсан гэр хорооллоо хөгжүүлэхийн төлөө ажил хийгээрэй. Шинэ замууд тавиарай, сургууль, цэцэрлэгээ бариарай. Шуудхан хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил шиг дүлий ажиллавал 2024 онд сонгогчид "өгзөг" рүү чинь амбаардах нь ойлгомжтой байна. Орон нутгийн сонгуулийн үр дүн олон зүйлийг хэллээ. Эх орон, ард түмнийхээ төлөө олигтойхон ажилла, татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуул. Юу ч болсон далимдуулаад, дарга нараа янз бүрээр урамшуулаад, "идээд" байвал. Дураараа дургиад, орон нутгаа хөсөр хаявал шударга ёс, хууль цааз нь үйлчилдэггүй юм бол ард түмэн сонголтоороо өөрчилж болдгийг харуулав. 

Ардчилал ялснаас хойш 30 жилийн хугацаанд МАН ялагдаж үзээгүй олон аймагт АН яллаа. Ард түмэн өөрчлөлтийг, орон нутагт хөгжлийг хүсэж байна. Юу ч хийхгүй болохоор чинь солилоо. АН түүхэндээ ийм олон аймагт ялалт байгуулж байгаагүй гээд хэлчихэд буруудахгүй. Энэ бол иргэд ажил хийж чадахыг нь сонгоно гэдгээ илэрхийлсний дохио. Дахиад хэлэхэд, нийслэлд У.Хүрэлсүхийн багт итгэсэндээ МАН-ыг дахин олонх болголоо. Ядаж л Э.Бат-Үүлийн тогтоосон жишигт хүрээд ажиллаасай гэсэн итгэл шүү.  Ээ дээ, энэ их итгэлийг нь ажиллаж л хариулаарай даа.  Дөрвөн жилийн дараа нийслэлийн удирдлагууд нь Засгийн газрын хийсэн ажлыг булаацалдаад, түгжрэл нь дээд цэгтээ тулаад, утаагаараа амьсгалаад, гэр хороолол нь улам "сөнөөд" сууж байвал тэр цагт иргэдийн итгэлийг дахиж хүлээнэ гэж горьдолтгүй гэдгийг мартаж болохгүй. Энэ удаагийн сонгууль ийм сануулгыг хангалттай өглөө.  

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.7Зочин   • 2020, 10 сарын 20. 9 цаг 09 минут

TEGeerei, ingeerei geed hendee zahiad baigaamuu ymbe haha

77.9.24.51ZOCHIN   • 2020, 10 сарын 19. 10 цаг 49 минут

MAH-XAAN ZAA TAA NAR TER DEER ALTSAIGAAD,IDEJ UUGAAD CUU VAA TOMOOC TOM DURANGAAR TER DEEREEC ODOR BOLGON ULC ORNIIG,ARD TYMNIIG YAAJ XAANAAC N EXLEJ ZOV SHIIDLEER AJILLAX AJLAA ODOR BOLGON DURANDAJ CUU.XARIN TER TOM DURANGAAR XULGAI,LUIVARIIN ZAM URUU BYY DURANDAARAI TAA BYGDED CANUULLAA SHYY

103.26.194.85Зочин   • 2020, 10 сарын 19. 10 цаг 28 минут

сонгуульд ялах гээд л буруу ойлголтыг бий болгох юм. нэг нам том дайнд ялсан юм шиг загнахаа болио. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхээ авлаа, олонхийн саналыг авлаа гэж байгаач сэтгүүлч нараа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.