2020 оны 10-р сарын 20
7 цаг 50 минут

Хууль санаачлагчид нь буцаасан 33 хуулийн төслийн цаана төсвийн мөнгө "уйлж" байна

Энэ сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийсэн.

Тодруулбал, УИХ-д өргөн мэдүүлсэн зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтоолын төсөлд тусгасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжиж баталсан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, УИХ-ын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байсныг ийн баталсан хэрэг. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан нийт хуулийн төслүүдийн 30 хувь нь “хог” болжээ гэсэн үг.

Мэргэжлийн хуульчийн тайлбарлаж байгаагаар өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад хэрвээ тухайн хуулийг өргөн барьсан гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар нь солигдоод, өөрчлөгдсөн бол тухайн хуулийн төслийг буцааж татах тухай детальчилсан зохицуулалт байхгүй боловч  парламентат ёсны суурь зарчмын дагуу хуулийн төслийг эргүүлэн татах нь зөв гэнэ. Учир нь нэгэнт тухайн хуулийн төсөл өргөн барьсан парламентын гшүүн өмнөх парламентад бүрэн эрхтэй байсан боловч одоогоор парламентын гишүүн биш, хууль санаачлах эрхгүй, тухайн хуулийн төслийг парламентаар батлуулах процесст шууд утгаараа оролцох эрхгүй болчихсон хэмээн тайлбарлаж байна.

Төрийн залгамж чанар гээч зүйл алдагдах юм биш үү хэмээн шүүмжлэх зарим гишүүдийн өмнөөс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулахдаа “УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжуудыг буцаах тухай асуудлыг анх удаа ярьж байгаа юм биш. 2008, 2012, 2016 онд, түүнээс өмнө байнга яригдаж байсан” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх парламентууд ч өргөн барьсан хэрнээ хэлэлцээгүй байсан хуулийн төслүүдийг тэр чигт нь орхиж байсан гэх. Энгийнээр хэлвэл, өмнөх парламент зүгээр чимээгүй орхиж байсан бол энэ парламент ёсчлоод, хэлэлцээд, бүрэн жагсаалтаас хасч байгаагаа мэдэгдэж байгаагаараа ялгаатай бололтой. Бидэнд мэдэгдэхгүйгээр хэдэн парламент дамжиж хэчнээн хуулийн төслийг хогийн сав руу чулуудсан байдаг бол.

 

Гэвч гол асуудал нь төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр дээрх 33 хуулийн төсөл, таван тогтоолын төслийг боловсруулах нөр их ажилд оролцсон хүмүүсийн хөдөлмөр, тэдний авсан цалин хөлс, хууль боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүдийн төсвөөс авдаг мөнгө үр дүнгүй салхинд хийсч байна гэсэн үг болох нь.

 “УИХ-ын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах, журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолын дагуу нэг гишүүнд хууль, шийдвэрийн төсөл боловсруулахад нь зориулж жилд 10 сая төгрөг төсөвлөдөг юм байна. Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан бусад орны хууль, тогтоомж, туршлагатай танилц, судал гэж гадаадад ажиллах томилолтын зардал болгон гишүүн тус бүрт таван сая төгрөг хуваарилдаг аж.  Энэ төсвөөрөө тэд мэргэжлийн хуульчдын баг, товчоо бүр хувь хүнд хандаж төсөл боловсруулахдаа туслалцаа авдаг юм байна.

Тэгэхээр УИХ-ын нэг гишүүн жилдээ багаар бодоход 15 орчим сая төгрөг хуулийн төсөл боловсруулахад зарцуулдаг байж таарах нь. Үүнийг 76-аар үржвэл тэрбум 140 сая төгрөг хууль санаачилж, боловсруулахад төсөвлөдөг байх нь.

Парламентын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс хууль өргөн барих, төсөл боловсруулах процесс нь нэмэлт өөрчлөлт хийх үү, шинэчилсэн найруулга хийх үү, цоо шинэ хууль санаачлах гэж байна уу гэдгээсээ хамаарч гарах зардал мөнгө нь ялгаатай.

Засгийн газрын хувьд шууд өөрөө санхүүжүүлж байна уу, эсвэл олон улсын байгууллага санхүүжүүлж байна уу гэдгээрээ ялгаатай. Ерөнхийлөгчийн тамгын газар мөн л ялгаагүй. Өөрийн хөрөнгөөрөө юу, эсвэл хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан уу гэдгээс хамаараад хууль болгоны боловсруулахад орж буй зардал, санхүүжүүлж байгаа санхүүжилт маш ялгаатай. Тэд гээд хэлэх боломжгүй өндөр дүнтэй тоо гарна. 

Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Бямбацогт хэлэхдээ "Хэдийгээр эргүүлэн татсан ч энэ парламентад сонгогдсон гишүүд тухайн хуулийг төслийг дахин өргөн мэдүүлэх нь нээлттэй" хэмээж байсан. Тэгэхээр дахин өргөн мэдүүлэхэд бас л зардал мөнгө төсөвлөж таарна. Өмнө нь өргөн барьсан хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэхэд зардал бага гардаг гэх боловч парламентын хэн нэг гишүүн дахиж өргөн барихдаа их хэмжээний зардал тавиулах магадлал ч өндөр юм.

Ингээд бодохоор хууль санаачлах үндсэн чиг үүрэгтэй УИХ-ын гишүүн болсон, байсан, энэ парламентад сонгогдоогүй нөхдийн өчнөөн зардал гаргаж боловсруулсан хуулиуд ямар ч хэрэггүй “хог” болж, өмнөх дөрвөн жилд хийсэн ажил нь үр дүнгүй, зүгээр л төсвөөс цалинжиж, дөрвөн жил УИХ-ын гишүүн хэмээн өргөмжлөгдөж амьдарсан болж таарах нь. Энэ бүхний цаана зүгээр л төсвийн мөнгө урсаж, чимээгүй "уйлж" байна.

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.