Л.Мөнхбат: Залуучууд БЗХӨ, сүрьеэгээр өвчлөх нь элбэг байгаа учир цэргийн албанд тэнцэхгүй байна

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ жил Иргэний цэргийн албанд эрүүл мэндийн байдлаар тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрджээ. Энэ талаар болон цэргийн албанд явахаар бүртгүүлдэг залуучуудад тулгардаг зарим нийтлэг асуудлуудын талаар Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга, хурандаа Л.Мөнхбаттай ярилцлаа.  

-2020 оны цэрэг татлагын үйл ажиллагааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ. Цэрэг татлагын журманд шинэ өөрчлөлтүүд орсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаач?

-Энэ жилийн цэрэг татлагын үйл ажиллагаа урьд жилүүдтэй харьцуулахад тун онцлог явагдаж байна. Коронавирусийн хөл хорио тогтоосноос болж 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сард явагдаагүй. Харин өнөөдрийн байдлаар хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар бууруулсан учраас хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 22-25-ны хооронд явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд цэрэг татлагын үед цэргийн насны залуучууд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй байсан. Харин Засгийн газрын шийдвэрээр шинээр батлагдсан 144, 141 дугаар журмыг үндэслэн цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын цэргийн албыг хаах идэвх, санаачлага эрс нэмэгдсэн. Энэ нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн төрийн албанд ажилд орохын тулд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэдэг заалттай холбоотой байх.

-Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжих үү?

-Нэгдүгээр курсын оюутнуудыг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа. Тиймээс нэгдүгээр курсын оюутнуудыг цэрэгт татаагүй. Тэдгээр оюутнууд сургууль дээрээ бүртгэлд хамрагдаж дөрөвдүгээр сард “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хэрвээ энэ жил оюутан цэрэгт хамрагдаж чадаагүй бол хоёрдугаар курсдээ хамрагдаж болно. Оюутан цэрэгт хамрагдаж чадаагүй бол их сургуульд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хааж болно. Өмнө нь их сургуулийн оюутнуудыг цэрэгт татдаггүй байсан. Заавал сургуулиа төгссөнийх нь  дараа явуулдаг байлаа. Харин “Оюутан цэрэг” гэдэг шинэ хуулийн заалт орж ирснээр оюутнууд хамрагдах боломжтой болж байгаа нь энэ юм. Мөн оюутнууд тус хөтөлбөрт сайн дураараа хамрагддаг. Ямар нэгэн албан шаардлага хүргүүлдэггүй. Мөн цэргийн штаб төгсөх курсийн оюутнуудыг цэргийн албанд татдаггүй. Энэ асуудал  хэрэгжээд 3-4 жилийн хугацаа өнгөрч байна.

-Төгсөх курсын оюутнуудаас гадна өөр ямар шалтгаантай хүмүүс цэргийн албанаас түр хугацаанд чөлөөлөгдөх боломжтой вэ?

-Цэргийн албанаас түр чөлөөлөх найман заалт бий. Тэнд иргэдийн нийгмийн амьдралыг тусгасан байдаг. Жишээлбэл, өндөр настай эцэг, эхээ асран хамгаалах үүрэгтэй бол тэр хүнийг цэрэгт татах боломжгүй. Мөн эхнэр нь жирэмсэн болон цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй айлын өрхийн тэргүүнийг цэрэгт татахгүй гэх мэт. Гэвч иргэдэд энэ талаарх  мэдээлэл маш дутмаг байдаг. Мөн залуучууд цэргийн албанд  эрүүл мэндийн шалтгаанаас болж хасагдсан тохиолдолд оношлогдсон өвчнийг харьяа дүүргийн эмнэлэгтээ үнэ төлбөргүй үзүүлж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Гэвч залуучууд өөрсдөө ирдэггүй.

-2020 оны цэрэг татлагын журманд цэргийн дүйцүүлэх албанд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Дүйцүүлэх алба анх батлагдсан хууль журмынхаа дагуу хэвийн явагдаж байна. Дүйцүүлэх алба нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах, мөнгөн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хоёр төрөл байдаг. Биеэр дүйцүүлэн хаах гэдэг нь цэргийн албыг ёс зүйн шалтгааны улмаас хааж чадахгүй болсон хүмүүст хамааралтай. Хуулинд “Ёс зүйн шалтгааны улмаас цэргийн албыг дүйцүүлэн хааж болно”  гэсэн байдаг. Ёс зүйн шалтгаан гэдэг нь бэлгийн цөөнх, шашны үзэлтэй холбоотой юм. Мөн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй хүмүүс дүйцүүлэх албыг  хааж болно. Харин мөнгөн хэлбэрээр орлуулан хаах гэдэг нь цэргийн алба хаах насны дээд хязгаар буюу 26 нас  хүрсэн хүмүүс цэргийн албыг мөнгөн дүнгийн хэлбэрээр орлуулан хаана. Зарим хүмүүс 26 нас хүрсэн тохиолдолд өөрт нь цэргийн зарлан дахиж ирэхгүй гэдэг ойлголттой байдаг. Харин Үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын иргэн яс үндэс, хөрөнгө, албан тушаал, шашин шүтлэг, боловсрол ялгахгүйгээр  цэргийн албыг хаах ёстой гэсэн байдаг. Гэвч дээрх хоёр ойлголтын  хооронд хуулийн цоорхой үүсэж байгааг анзаарсан байх. Тиймээс үүнийг нөхөхийн тулд дүйцүүлэх албыг оруулж ирсэн. 1970 оноос хойш төрсөн бүх хүн цэргийн албыг хаагаагүй бол мөнгөн төлбөрийг төлнө. Одоогоор 1996 онд төрсөн залуучууд 26 нас хүрсэн учраас мөнгөн төлбөр төлж, цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаас болж цэргийн албанд тэнцдэггүй хүмүүс 26 нас хүрээд цэргийн албыг мөнгөн хэлбэрээр  дүйцүүлэн хаана гэсэн үг юм.

-Мөнгөн хэлбэрээр дүйцүүлэхэд  хэчнээн төгрөгийг төлөх шаардлагатай вэ?

-1994 оныхон ихдээ зургаан сая 350 мянга орчим, багадаа 889 мянган төгрөгийг төлөх тооцоо гардаг. Гэвч мөнгөн төлбөрийн хэмжээ зургаан сая төгрөгөөс 889 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Энэ нь тухайн хүн цэрэг татлагын комисст хэчнээн удаа бүртгүүлсэн гэдгээс шалтгаалж төлбөр нь зургаан саяас хасагдаж бодогддог. Учир нь тухайн хүн цэрэг татлагын дэвтэрт тамга даруулсан байгаа нь цэрэгт явахыг хүссэн, иргэний үүргээ биелүүлсэн гэдгийг нотлох юм.

- Тэгвэл цэрэг татлагат очдоггүй, зугтаадаг  залууст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Цэрэг татлагаас зугтаах гэж хэлэхийн оронд хаягийн завсардалт гэж ойлгох хэрэгтэй. Тэдгээр нь ихэвчлэн шилжилт хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүс байдаг. Мөн зарлан дуудах хуудас авсан ч ирэхгүй байх үйлдлүүд гардаг. Тэдгээр хүмүүсийг зөрчлийн тухай хуулийн 15-ийн 17-д зааснаар 150 мянган төгрөгөөр торгох заалттай.  Харин цэрэгт явахад нь саад учруулсан ААН, хувь хүнийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгоно.  Мөн жил бүрийн нэгдүгээр сард явагддаг цэргийн бүртгэлийг тасалж, бүртгүүлээгүй тохиолдол зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалт байдаг.

-Дээр дурдсанаар ихэнх залуучууд эрүүл мэндийн ямар шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй вэ. Цэргийн насны залуучуудын дундл ямар эмгэг, өвчний шалтгаан зонхилдог вэ?

-Жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хилийн цэргийн удирдах газар дотоодын цэрэг, зэвсэгт хүчний анги байгууллагуудын эмч нартай цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө хийсэн. Тус зөвлөгөөнийг ажиглаж байхад мэс засалд орох буюу орсон гэдэг шалтгаанаар маш олон хүн хасагддаг. Мөн сүүлийн үед залуучуудын дунд сүрьеэ маш элбэг тохиолдож байна. Цаашлаад цэргийн насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин дээгүүр байр эзэлж байсан. Эдгээр нь цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй гол асуудлууд болдог. 

-Цэргийн хатуу сургуулилт, дэглэлт журмыг нийгэм нэг хэсэг маш их шүүмжилсэн. Хатуу дэгийг сахиулж,  сахилга бат олгохын тулд зарим цэргүүдэд таагүй үйл явдал тохиолдож байсан нь саяхан. Энэ хандлага хэр их өөрчлөгдсөн бэ. Зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэрэгт явуулахыг маш их эсэргүүцэж байгаа харагддаг?

-Би хувь хүний хувьд цэргийн албанд хатуу дэглэлт байхгүй гэж үздэг. Учир нь эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ хүмүүжилд анхаардаггүй. Цэргийн албанд үүсдэг зарим асуудлууд тухайн хүүхдийн гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалдаг. Жишээлбэл, цэргийн ангид гар утас ашиглахыг хориглодог. Гэвч зарим цэргүүд  гар утас хэрэглэж байгаад баригдаж шийтгүүлэх явдал гарна. Зарим эцэг, эхчүүд цэргийн албыг хүмүүжил олгох байгууллага хэмээн ойлгодог. Цэргийн байгууллага бол эх орноо манах, хамгаалах үүрэгтэй газар болохоос биш айлын эрх хүүхдүүдийг хүмүүжүүлдэг байгууллага биш. Харин төлөвшүүлдэг гэж хэлэхэд буруудахгүй. Цэргийн албанаас хүмүүжил хайж ирсэн хүүхдүүд ихэвчлэн асуудалд өртдөг.

-Та өөрчлөгдсөн гэж хэллээ. Шинээр татагдсан цэргүүд тэнд очоод ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Цэргүүд халагдахдаа ямар чадваруудыг эзэмшиж гардаг вэ?

-Цэргийн алба бол цэвэр сургалт. Тухайн хүнийг ямар мэргэжлээр хэрхэн бэлдэх нь нь нууцын зэрэглэлтэй асуудал юм. Манайхан цэрэгт зөвхөн буугаар буудаж сургадаг хэмээн ойлгодог. Үгүй шүү дээ. Үүний цаана цэргийн маш олон мэргэжил бий. Би салааны дарга байсан хүн. Бид цэргүүддээ сургалт явуулахын тулд хоорондоо уралддаг байлаа шүү дээ.

-Цэргүүд цэргийн ангид суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, хуримтлал үүсгэж халагддаг гэсэн мэдээлэл харсан. Зарим цэргүүд  нэг жилийн хугацаанд 10 сая төгрөгийн хуримтлал үүсгэдэг гэсэн байсан?

-Цэргүүд дансандаа олон сая төгрөгтэй халагддаг хэмээх мэдээлэл нь төмөр замын ажилтай холбоотой. Саяхан томоохон бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний байгууллага оролцсон. Тэнд ажилласан цэргийн албан хаагчид 10-11 сая төгрөгийн хадгаламжийн хуримтлалтай буусан. Тэдгээр цэргүүд хөдөлмөр эрхэлж цалин хөлс нь дансанд нь байршиж, халагдах жишээтэй. Харин бүх цэргийн ангид алба хаагчид өндөр цалинтай халагдах боломжтой гэсэн үг биш юм. Энэ бүтээн байгуулалтын ажилд оролцсон цэргүүд өөрсдөө сайн дурын үүднээс оролцсон. Энэ мэдээллийг сонссон залуучууд өөрсдөө цэрэгт явъя, барилгын цэргийн ангид орьё хэмээн ирцгээж байна. Энэ нь ажлын байрыг залуучуудад бий болгож байгаа хэрэг.

-Та цэрэгт явахаас цааргалж, төвөгшөөдөг  залуучуудад хандаж анхааруулга, зөвлөмж хүргэвэл?

-Тэдгээр залуучуудад  цэргийн албаа хуулийн дагуу хаагаарай гэж уриалж байна. Монгол Улсын иргэн эс хүссэн ч цэргийн албыг заавал хаана.  Тухайн хүн хаягийн зөрчил гаргасан  ч ажилд орох, халамж үйлчилгээнд хамрагдахын тулд бүртгэл хийлгэх нь ойлгомжтой. Тиймээс хэн ч байсан цэргийн албанаас зугтаад хэрэггүй. Харин эртхэн хаагаад ирвэл тухайн хүн өөрөө хожно. Та 25 настайдаа цэргийн алба хаасан нь дээр үү, 18-тай цэргийн алба хаасан нь дээр үү үүнийг бодох хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэрэгт явуулахдаа зарлан дуудах хуудасны цонхоор биш том цонхоор хардаг болоосой. Оюутан залуучууд сургуулиа төгсөөд цэрэгт явна гэж боддог. Гэвч сургуулиа төгсөөд л ажилд орохыг хүсдэг. Тэднийг ажилд орсных нь дараа цэргийн зарлан дуудах хуудас ирсээр байдаг.  Залуучуудад ажлаа хийх үү, цэрэгт явах уу гэдэг маш хэцүү сонголт тулгардаг. Тиймээс хуульд ажил хөдөлмөр эрхэлж байгаад цэрэгт татагдсан тохиолдолд ажлын байрыг нь хадгалахаар заадаг болсон. Тиймээс залуучууд ажлын байраа алдана, цэрэгт явж ирээд ажилгүй хоцорно гэж айхын оронд эртхэн цэргийн албыг хаах хэрэгтэй. 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.92AX   • 2020, 10 сарын 20. 13 цаг 19 минут

Өвчтэй тусмаа армид авч эрүүлжүүлэх хэрэгтэй шүү дээ. Бас хүмүүжүүлэх хэрэгтэй. Өвчтэй хүнийг чөлөөлдөг бол өвчин дэлгэрүүлэх урамшуулал. Бодлогоо өөрчлөх хэрэгтэй.

192.82.75.227Хүний эрхээ хэт дээдэлвэл..?   • 2020, 10 сарын 20. 12 цаг 26 минут

Эрх чөлөөгөө дээдэл бүр мандуул БЗХӨ дэлгэртгүй, Ам хамраа наалдалцуулан үнсэлдэж үнгэлдэж сүрьег дэлгэрүүлтүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.