2020 оны 10-р сарын 20
10 цаг 20 минут

Жүдочид маргааш Унгарыг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод эргэн ирэх гэж байна. Дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас найман сарын хугацаанд зохион байгуулагдаагүй IJF-ийн цуврал тэмцээн жүдо сонирхогчдын анхаарлыг Будапешт рүү төвлөрүүлж байна. “Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээн нь 1-т цар тахлын 2 дахь давалгааны үеэр тэр дундаа өвчлөл ихтэй Европ тивд зохион байгуулагдаж байгаараа, бас халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй Унгар улсад, 2-т Унгар улс олон улсын харилцааны арга хэлбэрүүдээс спортын уралдаан, тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал тавьж, спортын арга хэмжээг дипломат арга хэмжээ болгон ач холбогдлыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.
 
Будапештийн "Их Дуулга"-г жүдо бөх сонирхогч хөгжөөн дэмжигчид асар ихээр сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас ТВ, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа юм. IJF-ээс зарласан "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх 3-н тэмцээний нэг энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх юм.
 
Манай улсын хувьд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллайгийн багш/ гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна. Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн тэнд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтад байж, хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орох юм гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
 
Будапештийн Гранд Сламд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
 
Эрэгтэйчүүд
60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр
66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр
81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн
90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн
100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр
+100кг жинд О.Цэцэнцэнгэл
 
Эмэгтэйчүүд
48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг
 52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од
57кг жинд Б.Алтанцэцэг
63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул
70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал
78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од
+78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эх орноо төлөөлөн оролцоно.
 
Гранд Слам ангилалд түрүүлсэн жүдоч чансаагаа 1000 оноогоор нэмэх бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260 оноо авна. Одоогоор манай жүдочид эрэгтэй -60, -66, -73, -81, -100, +100 кг-д, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жинд олимпийн эрхийн онооны бүст 1-2 тамирчин бичигдэж байгаа. Энэ удаад Унгарт манай залуучууд болон олимпийн эрхийн оноо цуглуулах зайлшгүй шаардлагатай тамирчид хүч үзэхээр маргааш эх орноосоо мордох юм.
Тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг Монгол Улсад SPS HD телевиз эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ.
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.52Jenko   • 2020, 10 сарын 20. 11 цаг 06 минут

Amjilt gargahgui ariin haalganii amitad nileen bna shuu jenko heden zzluuchuudiig evchnii golomt ruu ilgeelee dee

49.0.147.33зкочин   • 2020, 10 сарын 20. 10 цаг 28 минут

дэлхий даяараа өвдөөд үхээд байхад юугаа ёрлоод явах гээд байна.онцгой байдөал хориг тавих ёстой.аль болох бага хохирол амсахсан гэхэд зөрөөд байдаг.өвдөөд үхвэл сайхан байхуу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.