ЖИНХЭНЭ ЖДҮ: Өмнөговь аймгийн"Хасуд Бат" үйлдвэр хонь, ямааны арьсаар хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж байна

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой “ЖИНХЭНЭ ЖДҮ” булангийн энэ удаагийн дугаарт Өмнөговь аймагт хонь, ямааны боловсруулсан арьсаар хөдөлмөр хамгааллын хувцас, бээлий хийдэг “Хасуд Бат” үйлдвэрийг онцолж байна. Тус үйлдвэрийн суурийг  цахилгаанчин  мэргэжилтэй Б.Ганбат 1995 онд тавьж байжээ. Тэрбээр анх хүүхдийн арьсан гутал урлаж, өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байсан түүхтэй.

 Харин  2010 оноос "Оюутолгой" компанийн ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж, өрхийн бизнесээ цех болгож, өргөжүүлсэн. Түүнээс хойш "Оюутолгой" компанийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч,  олон улсын стандарт шаардлага хангасан EN420, EN338 ажлын арьсан бээлийг хонь, ямааны арьсаар үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа төдийгүй нэг сарын хугацаанд 5000 хос бээлий үйлдвэрлэн Оюутолгой компанид нийлүүлж,  үнэгүйдсэн хонь, ямааны арьсыг үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байна.

“Хасуд Бат” ХХК нь түүхий эд болох малын арьсыг өөрсдөө боловсруулдаггүй. Харин дотоодын бизнес эрхлэгчдийн эргэх, холбоог түшиглэн арьс шир боловсруулдаг үйлдвэрээс авдаг. Саяхан Өмнөговь аймагт Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлд маш олон аж, ахуй нэгж хамрагдаж ажлын байраа өргөтгөж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой болсон. Тэдний нэг нь “Хасуд Бат” арьсан эдлэлийн үйлдвэр юм. "Хасуд Бат" үйлдвэр нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдах хүсэлтийг олон удаа гаргаж байсан ч олон шалгуур, шаардлагыг хангаж чаддаггүй байсан бол энэ жил Жижиг, дунд үйлдвэрийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан байна.

Тэрбээр энэ тухай бидэнд ярихдаа "Жижиг, дунд үйлдвэрийн газрын бодлого илүү сайжирч, жинхэнэ үйлдвэр эрхлэгчдэд зээлийг хүргэж  байгаа нь сайшаалтай. Ингэснээр банкны өндөр шалгуурыг халж, үйлдвэр эрхлэгчдийн бодит нөхцөл байдалд тулгуурлан   зөв бодлого хэрэгжүүлж эхэлсэнд  баяртай байна" хэмээн хэлж байлаа. 

Ингээд “Хасуд Бат” арьсан эдлэлийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч, захирал Б.Ганбатын ярилцлагыг хүргэж байна. 

-1995 онд бизнесээ эхлүүлж байсан түүхээсээ хуваалцаач, гарааны бизнес эхлүүлж байхад хүндрэлтэй асуудлууд тулгардаг байсан байх?

-Тухайн үед тулгарч байсан асуудлуудыг хүнд хэцүү байдлаар хүлээж авдаггүй байсан. Учир нь өөрийнхөө дуртай ажлыг хийдэг, одоо ч гэсэн хийсээр л байна. Өнгөрсөн хугацаанд бидэнд тулгарч байсан хамгийн том асуудал бол санхүүгийн хүндрэл байжээ. Гэвч бид өдөр өнгөрөх тусам бүтээгдэхүүнийхээ чанарт онцгойлон анхаарч ажилласан. Тиймээс манай бүтээгдэхүүний борлуулалт бага, багаар өссөөр байна. Манайх бизнесээ эхлүүлж байхдаа даавууны өөдсийг хаяхгүйгээр дахин ашигладаг байсан. Бид хэдийгээр бизнесээ өргөжүүлж өөрсдийн үйлдвэртэй болсон ч гэсэн хаягдал өөдсүүдийг ашигласаар байгаа. Хаягдал өөдсийг дахин ашиглах нь олон талын тустай. Арьсан бээлийг хийхэд гарсан өөдсөөр хүүхдийн чихмэл тоглоом, мишок, боксын бээлий хийх төлөвлөгөөтэй байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Б.Ганбатын ажил, амьдралын тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

 -Өмнөговь аймагт танайхтай адил арьс, ширийг ашиглаж бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байдаг уу. Малын арьсыг боловсруулан ашигладаг газар олон байдаг. Танай үйлдвэрийн тэдгээрээс ялгарах онцлог юу вэ?

-Манайхтай адил арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бий. Манай улсад арьсан эдлэлээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэр байдаг юм билээ. “Хасуд Бат” үйлдвэр нь Улаанбаатар хотоос алслагдсан Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж, аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Манайх гол түүхий эдүүдийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Гэрээт үйлдвэрээс худалдаж авдаг учраас санхүүгийн эрсдлийг байнга тооцоолох хэрэгтэй байдаг. Мөн бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгахад маш их анхаардаг. Улаанбаатар хотод гол түүхий эд болох малын арьсыг өөрсдөө боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэр олон байдаг. Тэдэнтэй өрсөлдөхөд бүтээгдэхүүний үнэ, ханш дээр асуудал үүсдэг. Тиймээс бид энэ асуудлыг бизнесийн түншлэлээр  зохицуулахыг хичээдэг.

-Танайх хэчнээн хүнийг ажлын байраар хангасан бэ?

-Одоогоор албан ёсоор 30 хүнийг ажлын байраар хангасан байна. Албан бусаар туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч ажилладаг 100 гаруй хүн байдаг.

-Танай үйлдвэрээс гаргадаг бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийг тодорхойлбол. Одоогоор  Өмнөговь аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн нийлүүлдэг байх?

-Манай бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдэд нэгдүгээрт уул уурхайн компаниудын гэрээт худалдан авагчид багтдаг. Энд Оюутолгой компани бол манай үйлдвэрийн хамгийн сайн түнш. Хоёрдугаарт орон нутгийн Тавантолгой, дулааны цахилгаан станц, зам гүүр, барилгын компаниуд багтана. Мөн орон нутгийн иргэд манай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгчид байдаг. Одоогоор зөвхөн Өмнөговь аймгийн зах зээлд бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Цаашдаа шинэ салбаруудыг нээх төлөвлөгөөтэй байна. Жижиг үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ чанартай  үйлдвэрлэж гаргавал гадаад гэхээс илүү дотоодын зах зээлд хангалттай хүрч чадна. Жишээлбэл, манайд үйлдвэрлэдэг арьсан бээлийг дотооддоо хэрэглэж болно шүү дээ. Харин манайхан ихэвчлэн Хятад улсаас оруулж ирдэг бээлийг хэрэглэх юм.

-Танай үйдвэрийн нэр бүхий 10 төрлийн бүтээгдэхүүнээс ямар бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулагддаг вэ?

-Хөдөлмөр хамгааллын арьсан бээлий хамгийн сайн борлуулагддаг. Мөн нурууны бүслүүр маш сайн зарагддаг. Хэрэглэгчид нурууны бүслүүрийг эдэлгээ сайтай, өнгө үзэмжийн хувьд загварлаг гэж урам өгдөг. Энэхүү бүсийг хөдөөний малчдаас эхлээд барилгачид, гадаа байнгын зогсож ажилладаг хүмүүс маш их захиалдаг.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.231Зочин   • 2020, 10 сарын 27. 15 цаг 43 минут

Ардчиллыг дагасан улс орон эцэст нь түүхий эд нийлүүлэгч, бүтээн байгуулагч биш, хэрэглэгч худалдан авч улс орон болж хувирдаг юм.

202.179.27.192сд   • 2020, 10 сарын 27. 14 цаг 34 минут

жинхэнэ ждү чин энэ байна даа амжилт хүсье мундаг

202.9.47.6ӨВ   • 2020, 10 сарын 27. 11 цаг 32 минут

Юун хятад бээлий. Манайхан энэ үйлдвэрийн бээлийгээ хэрэглэх хэрэгтэй юм байна.Амжилт хүсэе

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 27. 11 цаг 11 минут

ЖДҮ-ийн газрын зээл зөв эзэддээ очиж чадсан байна бид үндэсний үйлдвэрлэгчдийг ямагт дэмжих ёстой. Ийм сайхан бүтээгдэхүүнийг хямд үнээр авч хэрэглэх нь зүйтэй. Тэр тусмаа хотод барилга, гэр хоролллын иргэд нүүрс модоо түлэх, зөөхдөө хэрэглэж болох юм байна. Бээлий нь таалагдлаа. Одоо илүү цар хүрээтэй бизнес болгоорой. Амжилт хүсье Ганбатаа

202.126.90.34Зочин   • 2020, 10 сарын 27. 10 цаг 43 минут

Хаана зардаг вэ хотод?

64.119.24.67Зочин   • 2020, 10 сарын 27. 10 цаг 32 минут

ажлын амжилт хүсье ажил хөдөлмөрөөр амьдарч байгаа хүмүүсийг гүнээ хүндэтгэж байна мулгуу улсуудын бичсэн зүлйийг байхгүй гэж бодоорой

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 27. 10 цаг 25 минут

Ямар сайхан юм хийдэг хүн бэ жинхэнэ ждү гэж энж аүний хийж байгааг хэлэх байх. Сайн байна. Ждү зээл хөдөө орон нутагь очиж байгаа нь сайн байна. Илүү олон хүнд хүрээсэй. Хувиараа жижиг бизнес эрхлэгчид авч болдог юм боло вуу хаанаас мэдээлэл авах уу

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 27. 10 цаг 05 минут

Vnheer mundag zvil hiisen hvn .Amjilt hvsie .JDV ZOW HVNDEE HVRJEE. tsaashid bsn iim mundag hvmvvst ochij baigaasai .ta bvhend ajiliin amjilt hvsii

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 27. 9 цаг 59 минут

Нимгэн тул зун өмсөхөд гар хөлрөхгүй , нимгэн зөөлөн болохоор ажилд саад болохгүй, тог цахилгаан дамжуулагүй маш сайн бээлий байна лээ шүү угаах боломжтой,

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 27. 10 цаг 01 минут

зуны ажлын хувьд зарим ажил мэргэжлийн онцлогт тааруулан яг савхин бээлийний загвараар доторгүй хийж нийтийн худалдаанд гаргавал жолооч нараас авахуулаад гадаа ажилдаг хүмүүс маш хэрэгтэй санагдсан шүү

66.181.168.8b   • 2020, 10 сарын 27. 9 цаг 54 минут

beelii goyo haragdaj bn

202.9.46.231Зочин   • 2020, 10 сарын 27. 9 цаг 16 минут

Ийм хачин хог үйлдвэрлэх хэрэг байна уу

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 27. 9 цаг 44 минут

хог гэнээ яасан мулгуй амьтан бэ

192.82.65.120 Г   • 2020, 10 сарын 27. 9 цаг 35 минут

Юун хог вэ. Харин ч сайн зүйл хийж байгаа бус уу.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.