"МАН-ынхан хулгайгаа, луйвраа дээрмээ үргэлжлүүлэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид аравдугаар сарын 15-ны өдөр МАН-ын булхай, дээрэм, луйврыг таслан зогсоож чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна" хэмээн хоолойгоо шахан хашгирч байсан Э.Магнайбаяр гэдэг нөхөр ердөө 10 гаруйхан хоногийн дараа муулсан намдаа элсэж орохыг хардаг л юм байна. Ийм увайгүй, булай зүйл гэж байх уу. Тэр МАХН-аас нэр дэвшсэн. Бас АН-тай хамтрах байдлаар энэ сонгуульд оролцсоныг мартаж болохгүй. Тиймдээ ч Э.Магнайбаяр гэдэг нөхрийг сонгогчид сонгосон байх. Хэрвээ өөр намаас нэр дэвшсэн бол сонгогдохгүй байх магадлал өндөр. Гэтэл тэр МАХН-ын журмын нөхөд өө, хамтарч оролцсон АН-ынхныг, итгэж сонгосон сонгогчид руу "салаавч" гаргаад, өөр намд элслээ.
Тэр дундаа хулгайч, луйварчингаар нь дуудаад байсан намдаа шүү. Яаж ингэж ичих нүүрээ элгэндээ наадаг байна аа. Дөрөвхөн жил "хурган дарга" болохын төлөө ирээдүйгээ хүртэл "сэлэмдэж" байгаа юм уу. Үнэхээр өрөвдөлтэй байна. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байвал дүүргийн ИТХ-д сонгогдохоос ч өндөрт авирч болно, тийм зам байдаг юм. Гэвч өгсөх уулынхаа хормойд нь очоод, гацчихлаа. Ийм хямдхан итгэл үнэмшил гэж байж болох уу. Баянголд МАН 20, АН 18, МАХН 1, ХҮН 2 суудал авсан. Уг нь МАХН сонгуульд АН-тай хамтрах байдлаар оролцсоныг бодолцож, үзвэл тэд 19 суудалтай болчихож байгаа юм. Ингээд л асуудлыг ХҮН-ын хоёр шийдээд, гараа өргөөд явчих боломж байлаа. Гэвч тэр МАН-д элссэн.
Энэ үйлдлээ сонгогчдоо бодсон хэмээн тайлбарлаж байна билээ. Сонгогчдын төлөө ажиллахад урваж, шарваад байх шаардлагагүй л дээ. Түүний 1 санал ирэх дөрвөн жилд хамгийн үнэтэй байж, сонгогдсон хорооны иргэдийн асуудлыг шийдээд явах боломж бий. Гэвч тэр зүгээр л итгэл үнэмшлээ, иргэдийн дэмжлэгтэй "зарчихлаа". Цахим ертөнцид түүнийг дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал, 200 сая төгрөгөөр өөрийгөө "зарсан" гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэн, худлыг цаг хугацаа харуулах биз. Магадгүй Засаг даргын орлогч болоод, өөрөө цуурхлыг баталж байж ч магадгүй. Гэхдээ залуу хүний чинь хувьд ганцхан зүйл асуумаар байна. Итгэл үнэмшил, үзэл бодол чинь 200-хан саяын үнэтэй биш биз дээ.
Энд Баянголын МАН-ынхныг буруутгах үндэслэл байхгүй. Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэдэг үг байдаг. Тэд нүүдлээ хийлээ, өөрт ашигтай хувилбарыг л сонголоо. МАН 21 суудалтай болохоор дангаараа засаглах боломжтой болно. Харин 20 суудалтай байхад бол АН-тай хамтрахаас өөр гарц байгаагүй. Тэгвэл энэ гарцыг "битүүлж", дангаар засаглах боломжоо ашиглалаа. Улс төр угаасаа ийм. Харин бусдын "шатар"-ын хүү болж, кнопоо "арилжиж" байгаа хүн нь л эмгэнэлтэй байна. Зарим хүмүүс Н.Энхбаяртай холбож, түүний нүүдэл ч байж магадгүй хэмээн хардаж эхэлсэн. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг үг бий. Н.Энхбаяр угаасаа л МАН-ын хүн. Нэгэн цагт "хаан" нь байсан. Түүнийг аль ч талаас нь харсан ардчиллын төлөөх нам байгуулахаар хүн лав биш. Тэр утгаараа хүмүүсийн хардлага байгаа оносон ч байж болох. Гэхдээ яг энэ тохиолдлыг харахад, Э.Магнайбаяр МАХН-ын нөхөд өө хуураад, МАН-д итгэл үнэмшлээ "зарчихлаа" л гэж харагдаж байна.
Одоо түүнд чигээрээ зүтгээд, дөрвөн жил "хурган дарга" хийх боломж байвал ашиглаад дуусахаас өөр сонголт үлдсэнгүй. Одоо МАН-д орохгүй гэлтэй биш. МАХН угаасаа хүлээж авахгүй биз. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушгиа сольсон хүнд дөрвөн жил бялуурч чадвал чадаад улс төрөөс арчигдахаас өөр ирээдүй байхгүй.
38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ Ганбаатар гэх эдийн засгийн алурчны хийж байгаа ажил,ямар их өш хонзон ямар их шунал бэ,одоо тэгээд БГД-н төрийн албан хаагчдыг бүгдийг нь халах гэж маш их яарч догдолж булиглаж, ядарсан ард иргэдийг ажилгүй болгох нандин мөрөөдлөө биелүүлэх гэж бух шиг зүтгэж байгаа бололтой . Хүний мууг их үзсэн хүн өөдөлдөггүй, хүний амьдралаар тоглоно гэдэг хамгийн муухай гэмт хэрэг, Дараагийн сонгуулиар эрх мэдлээ бүрэн алдана гэдгээ мэдэхгүй жаргалдаа умбаж байна.Хүн өнөөдөр баян эрх мэдэлтэй байж болно харин ирээдүйд үйлийн лайгаа эдэлдэг жамтай.
Тэр уравсан гар нь ч инээдтэй л юм. Гэхдээ энэ намаараа үхэн хатан талцаж, бүр сүртэй чи бидээ хүрч дайсан манай тал гэсэн тэнэг талцлаа Монголчууд хэзээ болих бол
Нэг урвасан хүн дахиад л урвадаг нь жам ёсны үзэгдэл одоо цөмөөрөө хэзээ дахин урвахыг нь харах үлдлэээ, удахгүй хурган дарга болгосонгүй гээд АН юм уу ХҮН намд элсчихсэн тууж явна шүү харж л байгаарай амьдын шившиг
Urvagch uh, chamd nas bhgui
Урвагч гэж ийм хүнийг хэлдэг юм, УРВАГЧ Урвагчаараа л дуусна, нэр хугархаар яс хугар гэдэг юм даа... Харваас хөгийн амьтан байна аа
Мангарваан гэдэг шиг мангарболд гэхүү, бидэнд эв нэгдэл
муу гондом
МАХН.д элсэж гишүүн байсан гэдэг нь өөрөө тэнэглэл.анхнаасаа буруу замаар явжээ.
Хөгийн урвагч мөд ял үүрэхээ мэдэхгүй өрөвдөлтэй амьтан
АРВИН АГСАН АН-Д УРВАЖ БАЙЖ БИЛЭЭ.МАН-ААС НЭР ДЭВШИЖ ИХ ХУРАЛД ОРЧООД АН-Д УРВАЖ БАЙЛАА. МАРТААГҮЙ БИЗ ДЭЭ АРД ТҮМЭЭН
ҮЛ БҮТЭХ НӨХӨРИИГ СОНГОСНОО МЭДСЭН БОЛ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЭРХИИГ НЬ СОНГОГЧИДОД ОЛГОХ ХЭРЭГТЭИ ....
ЧИНГИС ХААН МААНЬ ТОЛГОЙГ НЬ ЦАВЧААД ЖАЛГА РУУ ШИДЧИХНЭ ДЭЭ
Ямар ард түмэн байна тийм л засаг байна гэдэг голыг нь олоод хэлсэн байна даа
Naad novshiig buudan tsaazal.
ЗА ЮУН СҮРТЭЭН ЮМ ЭНЭ НЭГ АЛДАА ХИЙВҮҮ ГЭСЭН ШИГ ӨЛГӨЖ АВААД НҮДЭЖ ӨГӨХ ЮМ ШАЛТАГ ХАЙГЧИД ӨӨРСДӨӨ ЯС ЮМАНДЭЭР БҮҮР ЯАЖ БАЙГАА БОЛ ТЭНЭГ ДУРАКУУД
орост байсан бол энэ нөхөр аль хэзээ буудуулчихсан байгаа.
zob songolt hiijee, eh ornoosoo urbaj bolohgui, harin ard tumniihee toloo bol heden cn nam solison bolohgui ni uy bilee
ХЯЗГААРГҮЙ ХОНЗОГНОЖ ХАГАЛАН БУТАРГАЖ, ЭВДРЭЛЦҮҮЛЭН ДАЙСАГНАЛЦАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛААС САЛЖ ТУСГААРЛАХ НЬ ЭНЭ ХҮНИЙ ЭРҮҮЛ ОЮУН СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙГААГИЙН ШИНЖ,ЮМ БИД НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛААР СОНГООГҮЙ,ЗӨВ ХҮН ГЭДЭГЭЭР НЬ СОНГОСОН ЮМ ШҮҮ,ТАЙВАН БАЙЦГАА
Улс төрчдийн дотоод чанар ийм л байдаг шүү дэ. Гайхах юмгүй. Бүгд л өчүүхэн хувийн эрх ашгийнхаа төлөө биеээ үнэлдэг. Сексийн биеэ үнэлэгчидээс долоон доор хүмүүс.
барууны үзэл, зүүний үзэл нэг хөнжилдөө орсон байхад нэгнээсээ үзэл бодол шаардах эрх та нарт байхгүй.
Энэ та нарын сонголт хэ хэ
Гээндээ ч бий, гоондоо ч бий.
Жанжааан энэ муу урвагчийг буудчих уууу
Сонгогчид нь эргүүлэн татах нь зөв
Уучлаарай . Сонгуулийн дүн болон засаглах шийдвэр бүрэн баталгаажсаны дараа л сонгуульд ялсан этгээд намаа сольж болохыг хуульчлах хэрэгтэй. Тиймгүйгээс ашиг хонжооны замаар Магнайбаярчилж засаглалыг луйвардаж гартаа авах зохисгүй байдлын жишгийг МАН гаргалаа. БГД-ийн сонгуульд АН ялсан уу? ялсан. Сонгогчдыг ингэж доромжлох нь иргэний дайнд хүргэж болзошгүй. Бид доромжлуулахгүй шүү шүү. Хуурамч засаглалыг устгаж, урвагчдыг тонилгох ёстой.
Сонгуулийн дүн болон засаглах шийдвэр бүрэн баталгаажсны сонгуульд ялсан этгээд намаа солихгүй байхыг хуульчлах хэрэгтэй. Тийм бишээс ашиг хонжооны замаар Магнайбаярчилж засаглалыг луйвардаж гартаа авах зохисгүй байдлын жишгийг МАН гаргалаа. БГД сонгуульд ялсан уу ? ялсан. Сонгогчдыг ингэж доромжлох нь иргэний дайнд хүргэж болзошгүй. Бид доромжлуулахгүй шүү. Хуурамч засаглалыг устгаж, урвагчдыг тонилгох ёстой.
Толгойноосоо өтсөн АН Н.Энхбаярт хэдэн удаа ар зоогоороо цэвэр тавиулж амаараа шороо үхэвдээ хохинээ,хохь нь
Үхсэн хатсаных чинь итгэл үнэмшил вэ.Магнай баярт ямарч буруу байхгүй.Намын дарга Н.Энхбаяр чинь үзэл баримтлалаасаа урваад 180 градус эргэж барууны үзэл баримтлалтай намтай нэг хөнжилд орсны нарийн учир энэ л байхгүй юү.Магнайбаяраас биш намын даргаасаа бурууг хай
Сонгууль явуулаад яах юм бэ бүгдээрээ МАН д элсэе
МАН монгол улсын хөгжилын төлөө тийм намд орсоны буруу байхгүй дунд нь ажил гацаагаад байснаас АН , ХҮН бэесэ мэрээд л байж болно тэр хоёр нь ан орчооч хэрүүлгүй амар х ....
Таарсан болгон магнайбаярт ухамсарын шанаа өг.
Ман хог шааруудын цуглуулга болжээ.ийм төлөвшиж ухаан санаа нь цэгцрээгүй оо ногоон бандаашнууд манд хэрэгтэй болтой.урвагч л бол урвагч хүн биш гэсэн үг.
МАН -ын мөнгөлөг гишүүн ГАНБААТАРЫН хийсэн ажил доо Элсэж байгаа нь элсүүлж байгаа нь жигшмээр муухай юм хийж байна даа Монголын улс төрийн үнэн нүүр царай ийм л дор орж дээ
зүгээр л амьдралаа авч явж чадахгүй тул ингэж мөнгөн доор хэвтэж амьдрах хүсэлтэй л банди байна.
ингэж амьд явахаар үхээч
Энэ нохор дахьж хаанаас битгий сонгоорой ард тумэн минь мартдаг шуу сайн санаж аваа
ОДОО ЭНЭНД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ ХҮНИЙ АМЬДРАЛ УРТ Ш ДЭ
Ийм нус цэр бүх шатанд байгаа даа