Яг одоо Төрийн ордонд "Анхан шатны тусламж үйлчилгээг улс даяар хэрхэн хийх вэ" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд орхигдсон байсан. ДНБ-ий 2-3 хувийг эзэлдэг салбар байсан. Одоо илүү санхүүжилт хийж, эрхзүйн орчныг сайжруулж байна.
Эм, эмнэлгийн тусламж үйлчилгээнд 2017 онд 690-ээд тэрбум төгрөг батлагдсан байсан бол 2020 онд 900 тэрбум, одоо 2021 онд 556 тэрбумаар нэмэгдүүлж нэг их наяд гаруй төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвт тусгаад явж байна.
Хөнгөлөлттэй эмэнд зориулж 60 тэрбумыг тусгаад явж байна. Ямар ч байсан санхүүжилтийн хувьд эрүүл мэндийн салбарыг зөв болгож байна. Үүийг дагаад эрхзүйн хэд хэдэн хуулийг өөрчлөх асуудал ярьж байна.
Манай эмнэлгүүд орон тоо, тоног төхөөрөмжөөрөө Япон улстай адил мөртлөө чанар нь бараг сүүл мушгидаг. Тиймээс ор дагасан биш хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхээр шуурхай ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхныг бүгдийг нь цуглуулаад хэлэлцүүлэг хийж байгаа нь гардаж хийж байгаа хүмүүсийнхээ санал бодлыг сонсох гол зорилготой. Улмаар санал бодлуудыг нэгтгэж хуулиуддаа тусгах юм" гэлээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ бузар балиар авгай шүү ичиж амьдраасай
1 их наяд хулгайлагдах юм байнадаа
За Оюунчимэг гишуун энэ талаархууль гаргасаны дара LV цунх ороолт аваад зууж бариад гэндэв дээ
Жирийн иргэд өвчтөнүүдийн санал чухал баймаар. Эмнэлэг эрх ашгаа хамгаална.