2020 оны 10-р сарын 21
12 цаг 40 минут

Хүүхдийн байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж, 0-18 хүртэлх насны 19 мянга гаруй хүүхэд оногдож байна гэсэн үг юм. Нэмж 103 байцаагч ажиллуулахад шаардагдах 2.5 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс үзвэл сүүлийн гурван жилд 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн 45.2 хувийг хулгайлах, 28.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 8.4 хувийг дээрэмдэх, тус бүр 7.5 хувийг залилах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, 3.4 хувийг хүчиндэх, 2.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна. Тэвэл хүүхдүүдийн 23.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 25.3 хувь нь хүчиндэх, 9.0 хувь нь хулгайлах, 8.2 хувь нь дээрэмдэх, 5.0 хувь нь залилах, 6.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ. “Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бүх хүчээ дайчилж ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд  нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн санаачилгатай ажиллах нь чухал” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санууллаа.

Товч мэдээ

-       Ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1320-1400, 8-10 дугаар сард 1370-1450 төгрөг болж тогтворжсон байна. Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуй нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ. 

-       Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон-Их тамир чиглэлийн 63 км хатуу хучилттай автозам, 220 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Автозам, гүүрийн ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллаж байна.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.