УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.
-Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө үү.
-Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна.
-УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байгаа.
-УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна.
-УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж АТГ шалгаж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ үнэн үү?
-Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй.
23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
offshore ene ter ni hamaagui hamgaalagdsan hynyy bas.........
Jinhen zagalmailsan etseg , shyyh tyynii gart
Ene novsh haa ch uuriin gar hultei biz yahav daravch daldaina gegcheer neg nartai udur ireh baih
Офшорын асуудал нь хамаагүй юу.Бороо голд аас авсан арав гаран тн алтны мөрийг шалгаж чадах гүй.Үнэн дархлагдсан амьтан юм аа.
улс төрчид хуулийн байгууллагаар тоглож, гарынхаа чилээг гаргадаг, тэд нь ч яг хүссэнээр явдаг тогтолцоо бий болоод удсан шдэ
100 мянган ам долларын авилга төрийн албан хаагчид өгсөн Адьяасүрэн гэдэг хүүхний хэргийг шалгаж байгаа гэж Прокурорын мэдээлэд гарсан. АТГөөрөө шалгаад прокурорт өгсөн баймаар. Яагаад энэ асуудлыг далдлаад байна .
Анхнаасаа л ойлгомжтой гүтгэлэг байсана ш д
boliochdee hun harluulhaa
Skytel emart geed business ni il Batboldoos yu garahav. Yu hiideg ni medegdehgui uls turchduus ih yum garnadaa
shalgaj chadahgvieee,,bvgdiig dald bolgoson bgaadaa
Battulga irgediin tarhiig ugaha boli
Энэний оронд насаараа төрд ажиллаад тэрбумтан болсон ширхэг бизнесгүй хулгайчдыг шалга
Ene muu Batboldiig olon jil goochilhiin uuruu setguulch shuugch tsagdaad ch uguhgui gurger yumaa. Eriin shiir
Юм гарах байсан бол Элбэгээгийн үед гаргаад л ирэх байсан биз. Янзын чамбай улс төрч, мөнгө төгрөгтэй болохоор хулгайд гүйж ороод байхгүй. Олон худал улс төрчдийн дургүйг хүргэдэг байх аа
Yum uneneeree saihan. Tender hussan, jdu hussan gej bi lav sonsoogui yum bna. Tulhtai uls turch demjij yavdag shu
Батболд дарга Дундговийнхонд үнэхээр хөгжих итгэл төрүүлж байгаа шүү. Замын нохдын хуцахыг битгийг тоогоорой амжилт хүсье
Зөв өө зөв ингээд тэр дор нь залруулж байх хэрэгтэй сонгуль дөхөөд энэ мэтийн халдлага дайралт зөндө ирнэ
Medleg bolovsroltoi hediigee hedii boltol ad uzeh yum be. Zugeer l ajliig ni hiilge
Батболдыг залуу байхад хамт ажиллаж байлаа. Зөв залуу байсан элдэв буруу зүйлд орооцолдолгүй өдий хүрсэн гэж боддог. Шуналтай нөхөр байсан бол Тавантолгойг ганцаараа ч идэж болох байсан улсдаа өгөөд монгол тэрүүгээр нь амьдарч байна шүү дээ одоо
Ирэх жилийн сонгууль угтсан багт наадмуудын нэг байсан байна. Энэ худал мэдээ тараасан хэвлэлүүдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй
Za tiim bailguidee. Batbold buuritai suuritai hun tiimdee ch uls turd hol yavj baigaa
Svvg yaj barhabdee hvrgen ni erunhiilugchiin baruun gar bhad
ШАЛГААД Ч ХЭРЭГ АЛГА