2020 оны 11-р сарын 13
15 цаг 38 минут

ҮАБЗ хуралдаж байна

   ҮАБЗ яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар КОВИД19-ын цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар хуралдаж байгаа юм. 

Мөн ҮАБЗ-өөс иргэддээ хандан уриалга гаргасан. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна.

Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл удаа дараа хуралдан 3 удаа зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг баталсан. Улсын их хурлаас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгыг тэргүүлэх чиглэл болгон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттайгаар сонгон хэрэгжүүлж, цар тахлын үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цар тахлыг хохирол багатай даван туулахад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр халдварын тархалтыг дотооддоо 10 сарын турш алдахгүй урьдчилан сэргийлж, халдварт өвчнөөр өвчилсөн олон зуун хүнийг эмчилж, эдгээж чадсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гэж үнэлж, сайшаасан.

Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

207.228.78.19Зочин   • 2020, 11 сарын 14. 2 цаг 08 минут

Enxtuvshin Sarangerel 2 iluu setgeltei xariutslagatai ajillaj bsan. Ene Sodbaatariig anx ene mestend tomilogdoxod l sonin medremj turuud bsiin!! Setgel chadvar n dutaxaar gardaa!! Nuguu eruul mendiin said n buyr nogoonooroo batsaan!! Iim xetsuu ued iim nuxdiug tomilj bx gejdee Xurelsuxee!!

192.82.71.182Зочин   • 2020, 11 сарын 13. 21 цаг 51 минут

БҮХ МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ГАР УТСААР ХИЙГЭЭД БЭЛЭН МӨНГӨ БАРИХГҮЙГЭЭГЭЭР ЗОХИЦУУЛВАЛ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ. ХАРИН ИНТЕРНЕТ БАНКНИЙ ШИМТГЭЛИЙГ ИРГЭН БИШ УЛСААС БОЛОН БАНКНААС ЗОХИЦОЖ ТӨЛӨХӨӨР ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ МАШ ИХ ТӨЛТӨГ ЭНЭ БОЛ ДЭНДҮҮ ШУНАЛТАЙ ҮЙЛ!!!

203.91.115.45Зочин   • 2020, 11 сарын 13. 20 цаг 08 минут

Хүмүүсийн амьдралыг тэтгэсэн бодит шийдвэр хэрэгтэй

124.158.83.204IPOTEKOO TSARTSAAA   • 2020, 11 сарын 13. 20 цаг 00 минут

ORLOGOGUI BOLCHLOOO, GEREESEE CH GARJ CHADAHAA BAILAA, YUGAARAA ZEELEE TULUH VE, DARUI IPOTEKOO TSARTSAAA, ULS ORNUUD HAMGIIN TURUUND BANK ZEELIIN ASUUDLIIG SHIIDEJ UGSUN, TA 3 YUGAA HIIGEED BAIGAAM BEE

64.119.24.57иргэн   • 2020, 11 сарын 13. 19 цаг 19 минут

хатуу чанга хариуцлагыг ягштал биелүүлүүлэх хэрэгтэй байна. Тайлбаро сонсоод л байвал ихэнх нь худлаа байгаа хөл хориог чанга ягштал биелүүэхийг иргэдээс шаард хариуцлага тооц

202.9.46.144зочин   • 2020, 11 сарын 13. 19 цаг 19 минут

Энхтүвшин Сарангэрэл 2 арай дээр ажиллаж байсан юм биш үү

64.119.20.22Зочин   • 2020, 11 сарын 13. 17 цаг 12 минут

БҮХ ХҮНЭЭ ОНШИЛГООНД ХАМАРУУЛАЯ . 7 ХОНОГТ БАГТААЖ САРЫН ДАРАА ГЭХЭД ХЯНАЛТАДАА АВЧИНА.

202.179.25.123Иргэн   • 2020, 11 сарын 13. 16 цаг 17 минут

Өнгөрсөн хугацаанд анхаарал, болгоомж, хариуцлага сулавтар байсан шүү. Ер нь монголчууд Төр засгийн бодлого шийдвэрийг нэг их тоохгүй -За энэ нэг хулгайч, луйварчин юу гэж дэмийрээд байна гэх л аястай болчихоод байсан. Үүний үндэс төрийн толгойд гарчихаад монгол эх орноо гэх сэтгэлгээгүй хандагсдаас тэдэнд ТОХИРСОН хариуцлага, ял тооцдоггүйгээс эх үндэстэй.

59.153.114.166Зочин   • 2020, 11 сарын 13. 16 цаг 11 минут

3 *****.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.