УИХ-ын Түр хорооны хуралдаанд Шадар сайд вакцины асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна.
Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /COVAX Facility/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.
Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь, худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна.Үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардагдах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн дархлаажуулах бэлдмэл буюу вакциныг худалдан авах, Монгол Улсад импортлох асуудлыг судалж, санал боловсруулах, энэ чиглэлээр яриа хэлэлцээ хийх зэрэг зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа" гэсэн юм.
20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Negch hun uheeguu uvchnii tulumu ih hemjeenii zeel avch ..batlagdaagu vacciniig mongolin huuhduud dr turshij hediig alhiig husee ym boloo..neg uyee bodhos mongolchuud medeleltei bolovsriltoi Bilson..delhii deer yu bolj bgaag medej oilgojjl bgaa. Mongolin UK's turchiid arai ch iim ***** arilsan totortoi noloogu bh gj naidaj bna
Mongold negch hun koronogoor uheeguu..mun delhii der vaccin odoohindoo garaagu.turshiltiin jurmaaj vaccinuud gargaj avsan bolovch turshiltand Orson humuus n gazar free nas baraad bgaa.. mun Europ Canada USA zereg ornuudad gargaj avsan vaccinaa Africin yaduu ornuudin huuhduud dr turshij bga bolovch terhuu huuhduud n gazar free hund riagts ugch amisgal huraaj bga..hevlel medeeleer uuni talaar medeelku nam darj bgaa. Mun Africin ornuudad Coronavirusin vaccini turshiltin esreg jagsaal tsuglaan bolj bga ba ..deerh ornuud odoogin baidlaar nuutsaar b
Өмнөд Солонгос вакцин хийж байгаа удахгүй гарна
Орос вакцин 10 $, Энэтхэг вакцин 3- 4 $, Герман вакцин 35-40$ орчим байга гэж байн, сайн тооцоо хийж бьют бйгаад авна биз дэ
Төсөвөө тодтогооч сдунуудаа 50 хан сая гуйлагчлаа шаачихын
Со юмаа.Хятадууд өөрсдөө Германаас вакцин авч.бидэнд өөрсдийн хийсэн вакцинаа зарна гээд фсээр яваад бх юм.Энэ ямар учиртай.хир үнэн юм бол
koronad zoriulj avsan zeel tuslamjiig yu ch uldeelgui tsusalchihaad dahiad zeel umhii malnuud
mongold 10 sayaar avahad hangalttai
Барга сарын өмнө л сангийн сайд 50,2 сая доллор зээлэх асуудлыг дэлхий банктай ярилцаж байна л гэсэн.Дараа нь энэ мөнгөөр вакцин авахаар төлөвлөсөн юм хичнээнч удаа ярьж бичдэг юм. Нэг асуудлыг 100 дахин давтах хэрэгүй ээ.хулаа юмыг үнэн гээд хар масс хүлээж авдаг юм. Хар мас аль хэдийн авчихсан гээд л төөрчинө
mongo togrog ni yasan yum beee
За Содбаатараас вакцин авч болно.чанартай вакцин аваарайдаа.чанаргүй үнэтэй юм авч ард түмнээ хохироовоо.гадаад яам сайд модерн вакцин 32-37 амдолар гээд 15-25 ам долларын үнэтэй юмыг өсгөж ярьсан шүү. Арай хэтэрнээ.
Altanhyag gishvvn yagaad nuhtsul baidliig oilgohgvi myaharlaad bnaa.ene chin viryss. Tsar tahal Sanaagaaraa humigdahgvi bna shde. Manai yls baitygai delhiin hugjiltei yls oron hvrtel suhruud bna. Ylsiin onhtsgoi komiss bolon ervvl mendiin yam mash sain ajillaj udii hvrseniih sanah heregtei. Ta ch gesen gishvvniihee huvid todorjoi zvil hii. Hyryygaa nem.demii yarij hervvl hiihee bolichih
unheer boliooroi urid ni gadnaas irsen tuslamjiin 400 garui saya dollaroo yav..enenees oor yam bodoj setgej chadahgui yam daa oor taviad bdag toroos terbumtanguud torood l bdag ur hoichdoo or uleegeed l bdag hetsuu yam aa yan daa
Хулгайч ч жинхэнэ бужигнуулна даа.
Болилдоо. Одоо л та нар хулгайлж, луйвардсан мөнгөнүүдээ улсынхаа төлөө гаргах цаг нь шүү дээ.
баахан конторын барилга бариад байсан
Өр тавихаас өөр юм хийж чадахгүй юм.
Офшорчид,ЖДҮ-чин гишүүдээс,төрөөс төрсөн тэрбумтнуудаас улс мөнгөө эргүүлэн иавч вакцин авах хэрэгтэй юун гаднаас зээл авах энэ тухай яриад ч санаад ч хэрэггүй
Ундармаагаас 350 тэр бумыг авч вакциныг авмаар байна.Яагаад заавал зээл авах гэж.
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэж ойлгож болно биздээ. Хийлгэхийг хүсэхгүй хүмүүс нилээд бга байх гэж бодож бн