Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын асуудлыг хэлэлцэж нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ногоон хөгжил болон аялал жуулчлалын томоохон 21 ажил тусгагдсаны нэг нь Хөвсгөл нууранд живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргах ажил юм.
Төрийн байгууллагын зарим судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1.1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0.26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон Байгаль нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ta nariin oorsdiin chin songolt shuu dee. Odoo l oilgob uu. Ene nam ugaasaa ajil hiihgui. Hohi chin
yun jivsen mashin gargah ve erguu modonsukhee ard tumen chin ulsuj khulduj ukhlee ADGIIN USAN TENEGUUD
hiih ajil tsagaa olsongui sdaa
Мөнгө идэх арга. Цагаа ч олж дээ. Энэ жилийн төсөв 4 трилион гаруй төгрөгийн алдагдалтай. Алдагдлаа яаж нөхөх тухай ярих байтал энэ 76 үхэр сум болгонд соёлын төв барьж, нуурнаас машин татаж гаргах тухай толгойгоо гашилгаж суудаг. Аргагүй л ждүчин луйварчид мөн дөө. Татаж гаргах машиндаа гол нь биш. Үүгээр далимдуулж яаж хэдэн төгрөг төсвөөс цуслах тухайгаа л бодож суугаа.
Өчнөөн олон жил өнгөрчихөөд байхад одоо л санаж гэнэ.Энэ бол мөнгө луйвардах бас л нэг арга.
За шш өмнөх ажлаа хүчрэхгүй хэвтэж байж . . .
Энэ мэдээлэл бичсэн хүнд ерөнхий боловсролын ямар ч мэдлэг алга даа литрийг метр куб-д шилжүүлж чадахгүй бол интернет конверт хэрэглэж болно доо арай ч дээ ийм хэмжээнд монголын хэвлэл мэдээлэлийн түвшин унасан байгаа юм даа
Heleed yu gehev dee. Iim l setguulchidtei uls shu de
ЯАХААРАА ХӨВСГӨЛ НУУРАН ДЭЭГҮҮР МАШИН ЯВУУЛДАГ БАИНАА ...
анхааруулаад л сэрэмжлүүлээд л байхад үл тоож эрсдэлд орж байдаг энэ хорвоогийн хамгийн тэнэг мунхаг хүмүүс шүү.
Цар тахалаа дарж авчаад дараагийн хийх ёстой ажил шүү юунд ингэж дөргүй бух шиг зүтгэнэ вэ? Засгийн газрын №1 хийх ажил бол халдварт өвчнийг дарах,намжаах цурманд оруулан дарж авах тархаахгүй байх ирнэд олон түмнээ эрсдлээс сэргийлэх амь нас эрүүл мэндийг хамгаалах,амьжиргааг нь баталгаажуулах гээд олон ажлууд байна олж хараач
Эхлээд 12.01-нд хөл хориог цуцлах, сунгах эсэхээ шийдээ. Дараа нь машин тэргээ гаргаж чадах үгүйгээ яривал яасын.