Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос гарч чадахгүй гацаад буй. Тэднийг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд нийслэлээс гаргана гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.
Тэгвэл гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодруулбал, орон нутгийн иргэдийг 119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах юм байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна гэж албаныхан хэлж байна.
Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх аж.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Орон нутгаас хот руу идэшний махыг оруулаа.
Хөдөө гэртээ харих гэх нь зөв л дөө цас их орж зарим аймаг суманд өвөлжилт хүндрэх маягтай боллоо.Харин анхаарах зүйл нь хотод халдвар аваагүй эрүүл гэдгийг л сайн тогтоох хэрэгтэй шүү таминь халдвар авсан иргэн сүүлд илрээд сүйд болох вий дээ цөөхөн хүн амтай газар шүү