2020 оны 12-р сарын 20
11 цаг 15 минут

Германд үлдсэн эмэгтэйн асуудлаар ЭСЯ-наас тайлбар гаргажээ

     Энэ сарын 16-ны Франкфуртын нислэгт багтаагүйн эмэгтэйн талаар янз бүрийн мэдээллүүд гарч буй. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тусгай үүргийн онгоцонд суухад шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой. Чехээс ирсэн 40 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан тул бусад хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд үлдээхээс арга байгаагүй. Одоо тэр хүн Германд гэрийн тусгаарлалтад байгаа. Герман дахь Монголын ЭСЯ-наас тусламж үзүүлж байгаа" гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. 

Харин онгоцонд багтаагүй эмэгтэй "Хамгаалалтын хувцас өмсгөөд ч болов аваад яваад гэж гуйгаад уйлаад ч сууж чадаагүй. Таньж мэдэхгүй газар мөнгөгүй үлдлээ" гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. 

Тэгвэл Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас болсон явдлын талаар тодорхой тайлбар бүхий мэдээлэл гаргалаа. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас нийт 320 иргэнийг нутаг буцаах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн нислэгүүд 160 хүний багтаамжтай бага оврын онгоцоор үйлдэгдсэн болно.

Ажлын хэсэг уг нислэгийн бэлтгэлийг урьдчилан хангаж, ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллага, Франкфуртын Олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-ын үйлчилгээний “Фрапорт” компани, МИАТ ТӨХК-ийн Берлин дахь Төлөөлөгчийн газар, УОК, ГХЯ-ны КГ болон бусад улсад суугаа ЭСЯ-дтай тогтсон журмын дагуу холбоотой хамтран ажиллав.

Ажил үүргийнхээ хүрээнд гадаад улсаас ХБНГУ-аар дамжин өнгөрөх өөрийн иргэдийг хилээр саадгүй нэвтрүүлэх, УОК-ын зааварчилгааны дагуу иргэдийг бүртгэх, мэдээлэл түгээх зэрэг ажлын явцад аюулгүй байдлыг ханган ажилласан. Бусад улс орноос ирсэн иргэдэд тулгамдсан асуудал тус бүрийг шуурхай шийдэх арга хэмжээ авсан. Үүнд,

1. Визийн зөрчилтэй болон бусад асуудал тулгарсан нийт 21 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, ХБНГУ-ын хилээр саадгүй нэвтрэхэд нь тусаллаа. ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагын Франкфурт дахь салбарын удирдлагатай холбогдож, Шенгений визгүй иргэдийг ОУНОБ-ын транзит хэсгээр саадгүй дамжин өнгөрөөх арга хэмжээ авсан.

2. 2020.12.16-ны нислэгт нэр нь батлагдсан иргэн Б.Ө.-ын нэр тухайн өдрийн нислэгийн жагсаалтаас хасагдсан асуудал гарсныг шийдвэрлэв. Улсын онцгой комисс болон Лондон дахь ЭСЯ-тай холбогдож, шалтгааныг тогтоон манай ЭСЯ-ны зардлаар зочид буудалд байрлуулан 2020.12.17-ны өдрийн нислэгт шилжүүлэн нутаг буцаав.

3. 2020.12.16-ны нислэгийн үеэр Ковид-19-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан дараах иргэдтэй холбоотой зарим асуудал үүссэн бөгөөд Шуурхай ажлын хэсэг дараах арга хэмжээ авсан болно.

Уг нислэгт Прага дахь ЭСЯ-наас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфурт ОУНОБ-д ирсэн иргэн Ц.Ц. зорчигчдыг бүртгэх явцад Ковид-19-ийн шинжилгээ “эерэг (positive)” гарсныг мэдэгдэлгүйгээр бусад иргэдийн хамт бүртгэлд хамрагдаж, явах танхимд орсон байсан. Тэнд хамт нисэхээр хүлээж байсан зарим зорчигч “шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна” гэж мэдэгдсэнээр иргэдийн шинжилгээний мэдүүлгийг дахин шалгах шаардлага үүсэв. Энэ үед иргэн Ц.Ц. шинжилгээний “эерэг (positive)” хариуг үзүүлсэн болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх журмын дагуу халдвартай хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул иргэн Ц.Ц-ийн байдлын талаар Улсын Онцгой комисст мэдээлсэн. Комиссоос бусад зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онгоцонд суулгахгүй байх чиглэл ирүүлснийг тус иргэнд мэдэгдсэн болно. Улмаар, эл байдалд хэрхэх талаар тайлбарлан, өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хил хамгаалах байгууллагатай уулзуулж хэлмэрчлэн, шаардлагатай тусламж үзүүлсэн.

Иргэн Ц.Ц.-г Ажлын хэсэгтэй холбоо барих утасны дугаар, бусад мэдээллээр хангасан болно. Элчин сайдын яамны ажилтнууд онгоц хөөрөх хүртэл нисэх буудалд ажилласан бөгөөд тухайн иргэн эргэж холбоо бариагүй.

Маргааш нь буюу 2020.12.17-ны өдрийн онгоцны бүртгэлд иргэн Ц.Ц ирж, хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисст дахин хандсан. Гэвч мөрдөгдөж байгаа журмын дагуу тус иргэнийг үлдээхээс өөр аргагүй болсон. Ингээд ЭСЯ-ны ажилтнууд дараах боломжуудыг түүнд санал болгосон.

1.Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ тусгаарлах байр бэлдсэн байсан учир Чех буцах арга хэмжээ хамтран зохион байгуулах,

2. Берлин хотод байрлаж тусгаарлалтад орох,

3.Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас заасан байранд тусгаарлагдах. Иргэн Ц.Ц. энэ гурван саналаас бүгдээс нь татгалзсан. Түүнчлэн, тийзийн мөнгөө буцааж авах хүсэлт гаргахад МИАТ ТӨХК тийзийн төлбөрийг зөвхөн дансаар буцаадаг, харин иргэн Ц.Ц. гадаадад ашиглах данс байхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг шийдэх үүднээс ЭСЯ болон МИАТ-ын нийт 8 ажилтан хувиасаа 802,79 евро цуглуулж гардуулахад мөн татгалзсан болно. Бусад улсаас ирж буй монгол иргэдийг онгоцонд бүртгэхээр ажлын хэсгийнхэн транзит хэсэг руу дотогш орсон бөгөөд онгоц хөөрсний дараа иргэн Ц.Ц-тэй эргэж уулзахаар иртэл тэрээр танилцсан монгол иргэний гэрт очсон мэдээлэл авсан.
2020.12.18-ны өдөр түүнийг олж холбоо барихад тэрээр Франкфурт хотноо монгол оюутны байранд тусгаарлагдсан байгаагаа нотлов. Ажлын хэсэг тэр өдрөө Берлинд буцаж ирсэн бөгөөд ГХЯ-нд танилцуулж, ирүүлж буй чиглэлийн дагуу шаардлагатай тусламжид хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.

Мөн, Шведээс Франкфуртын ОУНОБ-д хүрэлцэн ирсэн иргэн Х.М. ХБНГУ-ын хил зөрчсөн шалтгаанаар ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагад саатуулагдсан. Тус өдрийн нислэгт түүний нэр нь батлагдаагүй байсан. Стокгольм дахь ЭСЯ-тай холбогдож түүнийг 2020.12.14-ний өдрийн Ковид-19 “эерэг (positive)” шинжилгээтэй байгааг тогтоосон. Иргэн Х.М.-ий нутаг буцах хүсэлтийг УОК-т хүргүүлж, боломжгүй тухай хариуг өөрт нь уламжилсан. Иргэн Х.М.-д суугаа оронд үйлчилж байгаа Ковид-19 цар тахалтай холбоотой дүрэм журмыг танилцуулж, өөрийнх нь зөвшөөрснөөр ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагатай уулзахад хэлмэрчлэн, Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас тогтоох тусгаарлалтад орохыг иргэн Х.М.-д тайлбарлав. Визний зөрчилтэй байсан тул тухайн иргэнийг авч явахыг бидэнд зөвшөөрөөгүй болно. Иргэн Х.М.-ийн байрлаж буй буудлаар нь дамжуулан холбоотой байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.

Байрлаж буй зочид буудлаас иргэн Х.М-тэй холбоотой зардлын нэхэмжлэлийг ЭСЯ хүлээн авч, монголын холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоол ундны зардлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэн Ц.Ц.-г тусгаарлалтын зориулалттай байранд оруулахаар судлан ажиллаж байгаа болно.

Эдгээр 2 иргэний байдлын талаар журмын дагуу ГХЯ-ны Консулын газар, УОК-д цаг алдалгүй мэдээлэл хүргүүлж ирсэн болно. Цаашид авах арга хэмжээний талаар ГХЯ, УОК-д танилцуулснаар шуурхай шийдэхээр ажиллаж байна.

Мөн элэг нэгтнийхээ өмнө тулгарсан асуудалд санаа тавьж, санхүүгийн болон бусад тусламж үзүүлсэн Германд суугаа монгол иргэд, ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье!" гэжээ. 

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ

85
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

85 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

98.206.15.23Зочин   • 2020, 12 сарын 22. 12 цаг 45 минут

yamnii sda nar yalgavarlan gaduurhaj, darga olgarhiudiin coronatai ger buliig n dunduur n tsavchaad oruulsan bizdee.

124.158.85.253зочин   • 2020, 12 сарын 21. 13 цаг 17 минут

өвчнөө тараах гэсэн балай авгай

124.158.95.14ИРГЭН   • 2020, 12 сарын 21. 11 цаг 02 минут

ГОЛ НЬ ЯАГААД ХҮН ЯЛГАВАРЛААД БАЙГАА ЮМ БЭ? ЛУ. БОЛДЫН КОРОНАТОЙ ОХИНЫГ АВЧ ИРСЭН Л ГЭСЭН Ш ТЭЭ, ТЭГЭЭД БАС ЭНЭ ОНГОЦООР ИРСЭН ХҮМҮҮСИЙН 8 ХҮН НЬ КОРОНАТАЙ ГАРСАН ШҮҮ ДЭЭ, ТЭГЭХЭЭР БАС НУУЦЛААД ОРООД ИРСЭН ХҮМҮҮС БАЙГАА Л БАЙХГҮЙ ЮУ ДАА?

202.126.89.19Зочин   • 2020, 12 сарын 21. 13 цаг 50 минут

Ene hunees l ter 8 hun haldvar avsan bh daa

103.26.195.117Иргэн   • 2020, 12 сарын 21. 8 цаг 05 минут

Санаатай халдаах гэсэн гэмт хэрэг шүү. Өмөөрөөд бгаа хүмүүс энэ авгайг гэртээ байлга

143.176.122.245Зочин   • 2020, 12 сарын 21. 4 цаг 31 минут

Edert 13000 dabj toolj bgaa sh dee neg doloo honogt 320 hvn vhsen vrius togloom bishee henaltaas garsan hvnd bgaa shvv

66.181.188.178ЗОЧИН   • 2020, 12 сарын 21. 1 цаг 51 минут

ЕР НЬ БАЙР БАЙР БАЙРАНДАА БАЙРНЫ ХҮҮХДҮҮД ХООЛОНДОО Ш ДЭЭ ИЙМ ҮЕД

66.181.190.43Нарантуяа   • 2020, 12 сарын 20. 22 цаг 31 минут

Юун ч олон тайлбарав дээ.Орхиод ирсэн нь гарцаагүй үнэн.Халдвартай хүн авчирсан нь л гарцаагүй үнэн болоо биз дээ.

89.2.74.61Зочин   • 2020, 12 сарын 20. 22 цаг 42 минут

нэг ч биш нэлээд хэдэн хүн үлдээсэн байшд

66.181.184.251сүх   • 2020, 12 сарын 20. 19 цаг 55 минут

эх орондоо ирэхээргүй болтлоо гомдсон байж ч магадгүй. Хүн болгоныг өөрсөд шигээ багахан мөнгөөр ч худалдагдаж магадгүй гэж боддогоо болих хэрэгтэй. эх орондоо ирэх гэж байсан хүний эрхийг хасч сэтгэл рүү нь хүйтэн ус цацчихаад, жоохон мөнгө авах уу, эсвэл 14 хоног нэг газарт тусгаарлагдах уу гэхээр хэн ч гэсэн шазуур зууна шүү дээ. Иргэдэд үйлчлэх гэж биш намд, даргад үйлчлэх үзэл бүрэн шингэсэн Монголын төр.

202.126.89.19Зочин   • 2020, 12 сарын 21. 13 цаг 53 минут

Монголын төр үүнээс илүү яах юм. Эх орондоо хэлэлгүйгээр нууцаар амиа бодоод ковид авчрах гэсэн байна. Мөн тэр өдөр 8 хүнд халдварлуулсан байна. Ийм амиа бодсон байж болохгүй шүү дээ. Одоо Монголд халдварын цар хүрээ их боллоо . Чи төр засагтаа яаж туслах уу гэж байх байтал харлуулаад хутган үймүүлээд байх юм. ***** юм уу. Монголчуудыг битгий хооронд нь үймүүлээд байгаарай

103.229.120.77Саран   • 2020, 12 сарын 20. 18 цаг 37 минут

Дураараа аашилдаг дэггүй нэгэн байж дээ.

150.129.140.127зочин   • 2020, 12 сарын 20. 17 цаг 04 минут

Элчингийнхэн та нар туслаагүй мэдэгдлийн чинь хамгийн сүүлийн өгүүлбэр чинь үнэн

150.129.140.127зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 59 минут

Ар гэрийнхэн нь Ерөнхийлөгчид хандах болжээ. Монголын хил дээр ирсэн оюутныг оруулахгүй байхад Ерөнхийлөгч хэлж байж арай гэж УОК оруулах эрх өгөө биздээ. Тэр хүүхэд эрүүл байсан шүүдээ. Манайхан өвчин дээр хүний зовлон нэмээд түүгээрээ таашаал авдаг Элчингийнхэн, ХИл, УОК, ЭМЯ,НЭМГ, МХГ Цагдаа гэх мэт хүмүүс байна аа. Хүрэлсүх сайдаа анхаараач

64.119.17.111зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 58 минут

ЭСЯ боломжтой бүх арга хэмжээг санал болгож, мөнгөөр хүртэл туслах гэжээ, гэтэл хүлээн авсангүй, яагаад. Энэ хүн өөр боломж хайж, тэгсэн мөртөө 3 еврогоос өөр мөнгөгүй, нисэх буудалд хонолоо гэж улс даяар гавьяа байгуулсан мэт зарлаад. ЭСЯ энэ тэнүүгээр дэмий хэсэгчдийг зөндөө л зохицуулж байгаа, тэгээд халдвартай байж тусгаарлах байранд очихгүй 2 залуугаар туслууллаа гэнэ, тэр 2 бас эрсдэлтэй гэдгийг бодсон болов уу, хүний өмнөөс юм шиг авирлах юм

89.2.74.61Зочин   • 2020, 12 сарын 20. 22 цаг 43 минут

наадуул чинь биеэ өмөөрч худлаа ...ж байнаа

202.9.46.183иргэн   • 2020, 12 сарын 21. 0 цаг 20 минут

чи худлаа г нь яаж мэдээд байгаа юм. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүний өм нөөс өвчин тусчихсан юм шиг ухамсаргүй дураараа тэнэг гарууд их байх юмаа.

150.129.140.127зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 54 минут

элчингийнхэн онгоц нисмэгц бултаад өөр хаалгаар гараад явдаг шүүдээ. ярвайсан, хүний төлөө бус хүмүүс. МИАТ Элчингийнхэн мөнгө цуглуулсан гэдэг ч шал худлаа. Чех хэзээч буцааж оруулахгүй. Энэ хүн эндвэл Элчин, УОК харицах болжээ. Герман манайханы олон хүн очдог газар бүх хүн эндэхийн элчингийнхныг муулдаг. Гэтэл Москва, Бээжин элчинд сайн ханддаг шүүдээ. Энд л ажлын ялгаа байгаад байна

64.119.17.111зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 54 минут

хариу нь эерэг гарсан байхад онгоцонд суух гэж дайрдаг, бусдыг эрсдэлд оруулахыг тоохгүй байгаа хүүхэн юу ч гэж худлаа ярьж болно. Тэгээд ч энэ онгоцноос 6 хүн халдвар илэрсэн нь энэ хүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Ер нь манай иргэд хаа газар өөрийн буруутай үйлдлээ дандаа төр засагт чихдэг, өөрөө огт хариуцлага хүлээхгүй цэвэр хүн болж жүжиглэдэг байдал газар авлаа шүү. хэрэв энэ хүнийг суулгасан бол нисэгч нар болон ЭСЯ-ыг бараг санаатайгаар онгоц дүүрэн хүнд ковид халдаах зорилго агуулсан гээд л дайрна. Ийм л хариуцлагагүй иргэдтэй улс

103.229.120.77УБ   • 2020, 12 сарын 20. 18 цаг 36 минут

Энэ бол үнэхээр үнэн

202.9.46.183иргэн   • 2020, 12 сарын 21. 0 цаг 24 минут

Яг үнэн . Энэ хүүхнийг өмөөрөөд байгаа нөхдүүд хэрэв ковидтой энэ хүүхнийг аваад ирсэн бол онгоц дүүрэн хүнийг санаатай өвчлүүлэх гэж өвчтэй хүн оруулсан. Дарга сайдын хамаатан байж таараа гээд л өдийд сүржигнэж сэвж өгч байгаа даа.

192.82.67.198SS   • 2020, 12 сарын 20. 16 цаг 35 минут

Тэр онгоцоор ирсэн хүмүүс болсон явдлыг үнэнээр нь бичээч ээ!!!!

89.2.74.61Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 22 минут

Балтуушны гэрийн тусгаарлалт вэ.

109.40.242.236Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 12 минут

Тэгээд ч өөрсдөө ковид тусаад эдгээ биз дээ , Худлаа сүжгэнж гэнэ. Элчин сайд , дарга нар нь бсан бол яаж гүйж бгас болоо😝😝😝

109.40.242.236Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 10 минут

Герман дхаь элчингийх явгар юмнууд байдаг. Юстой хамартаа баас түрхсэн улсууд. Монгол улс өвчтэй хүнээ авахгүй, герман эсьжл чех авах юмууу??? Аан!???

192.82.78.176Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 54 минут

ЗҮГЭЭР Л ХАМГААЛАЛТ ХИЙГЭЭД АВЧИРАХ БАЙСИЙМ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АМЬД ЯВАХ ЭРХ ЗӨРЧИГДСӨӨР Л БАЙХУУ КО

202.9.40.122Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 31 минут

Bitgii huts. Buten jil ta narig virustei virusgui zuuluu. Manai eruul mendiin salbariin huchin chadal muhusduj bna. Naanaa uuriiguu hamgaalaad baij bai. Chamaas hetsuu asuudaltai, ideh hoolgui huuhduud ger bul end uchnuun bna. Uhsenee hiij yavsan yum. Tegej yarih yum bol bolomjtoi uls l gadagsh yavj bgaa shu.

66.181.184.251сүх   • 2020, 12 сарын 20. 20 цаг 00 минут

эх орондоо идэх хоолгүй, асуудалтай амьдрахчаа аядаж байвал хохь нь гэдэг юм даа.

192.82.78.176Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 52 минут

Авчирах байсийм хүсэл байвал хамгаалалт хийгээд ч болов амьдарал хөөж явсан юм байлгүй тэд л Монголоо авч яваа юм шүү

202.9.46.183иргэн   • 2020, 12 сарын 21. 0 цаг 28 минут

Энэ авчрах байсым гээд өмөөрөөд байгаа нөхдүүд тэр онгоцонд сууж явсан бол наад хүүхнээ яасан ч оруулж болохгүй шүү . Бид чинь эрүүл амьдрах эрхтэй гээд л орилолдож байгаа даа

202.9.40.122Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 32 минут

Haragdaach.

66.181.179.161зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 48 минут

Тэнд үхвэл элчин хариуцна даа. ийм үүрэгтэй шүү дээ.

202.9.40.122Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 32 минут

Uhsenii hohi

202.9.46.115Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 20 минут

Nyagtlaagyi sevj devhee bolimoor yum mnglchuudaa!!ene emegteid ih asuudal bh shigee.hudal yarij handiv ntr geed ih l yum bh shig bnlee.tged ch positive bolhor ni germanii t

203.91.115.48Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 17 минут

Манайхан КОВИД гэхээр хамгийн аймаар юм шиг хандах юм. бусад улс орнууд ковидоос үүссэн ялгаварлан гадуурхал байхгүйгээр бүх зүйлсийг зохицуулж байхад манайх тас хорь, үлдээ гэх юм. Иргэний эрхийг дээдэлж, хамгаалж баймаар байна да

192.82.67.198Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 42 минут

Хамгийн аймаар юм шиг хандаж байсны ачаар одоог хүртэл нэг ч хүн үхээгүй байгаа юм биш үү?!!!

192.82.67.198SS   • 2020, 12 сарын 20. 15 цаг 07 минут

Эерэг хариу гарсанаа нууж хүмүүсийн дунд орж халдвар тархаасан байна шүү дээ. Одоо илэрч байгаа бүх хүмүүс тэр хүүхнээс халдвар авсан байх магадлалтай. Түүний амиа бодсон энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохоор байна.

66.181.184.251сүх   • 2020, 12 сарын 20. 20 цаг 04 минут

Өнгөрсөн өвлөөс хойш өч төчнөөн гадаад дотоод хүн эерэг ирж Монголдоо эмчлүүлээ биз дээ. Ялгаа юу байсын. Энэ нислэгээр ирсэн хүмүүсээс ч гэсэн 10 аад эерэг гарч эмчилгээнд орлоо. Өвчтэй Монгол хүнээ харь оронд бархируулаад үлдээдэг төрөөр яах юм бэ?

103.229.120.77УБ   • 2020, 12 сарын 20. 18 цаг 33 минут

үнэн

202.9.40.122Зочин   • 2020, 12 сарын 20. 16 цаг 33 минут

Yag zuv

202.9.46.247Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 03 минут

Эх орондоо өвчтэй ч гэсэн яагаад ирж боллдоггүй юм бэ Тэгээд хаана очих ёстойг Германд суугаа арчаагүй татварын мөнгөөр тарвалзагсдаас асууя Та нар өөрсдөө ковид авсан бол ганцаараа онгоцоор нисэж ирнэ гэж хуцна штээ Яагаад санй тусгаарлаад авч ирдэггүй юм бээ УЛСЫН ОНЦГҮЙ КОМИС ООО

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 41 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаар орж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ

202.179.24.15Зочин   • 2020, 12 сарын 20. 14 цаг 41 минут

наад муу ковидтой бизду чинь үхсэндээ хэрүүл хийгээд байгаа ***** вэ

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 41 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ

202.126.89.50Зочин   • 2020, 12 сарын 20. 14 цаг 26 минут

Хэний ч үгэнд итгэхгүй байгаа илүү үгтэй хүмүүс өөрсдөө газар дээр нь очиж үз. Ер нь яах ёстой юм? Хэн нь хариуцлагагүй юм? Иргэн үү? ЭСЯ уу? Гадаад очоод өөрийнхөө бурууг ойлгохгүй элдвээр дайрах нь Монголд ч бараг тогтож байгаа ёс суртахууны хэм хэмжээ болсон

66.181.183.44Зочин   • 2020, 12 сарын 20. 14 цаг 22 минут

Цар тахлын үед хувь хүн эрсдэлээ бодож, өөрийгөө болон өрөөлийг давхар бодож үйлдэл хийхгүй бол юу ч тохиолдох магадлал маш өндөр байгаа. Хамгаалалтын хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд өвдөөд бхад эрүүл хүмүүсийг эрсдэлд оруулан өвчтэй гэдгээ мэдсээр байж эрүүл хүмүүсийн дунд ороод явж бгаа хүн хэтэрхий хувиа бодсон хүн л гэж хэлмээр ба

103.229.120.77УБ   • 2020, 12 сарын 20. 18 цаг 35 минут

Үнээн

66.181.161.18Зочин   • 2020, 12 сарын 20. 13 цаг 57 минут

Германд байдаг консулын тамхины наймаачид энэ зэргийн худал хэлэхээ мэдэх байлгүй эсвэл хар тамхиа татаад мансуурсан явах биз

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 42 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ

77.38.148.28Зочин   • 2020, 12 сарын 20. 13 цаг 51 минут

тэр эмэгтэй яг унэнээ л бичсэн байсан улаан цайм хаясан нь унэн бололтой...юун санал манал, тэгсэн бол бичнэ биз дээ.эсвэл эерэг гараад щоконд орчихсон байсан биз

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 43 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдсөн байна. Зорчигчид бүгд гэрчлэх юм байна

192.82.78.176Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 46 минут

Чи бичээчүү

223.39.190.139Зочин   • 2020, 12 сарын 20. 13 цаг 14 минут

haygdsan hund buruugaa tohod ichihgumaa barag l nuusan gj heljee . harinch eyreg gedgig ni medsimchin ayul baga bmarin. zgr l yalgawralj gaduurhsan hereg

95.115.118.96ZOCHIN   • 2020, 12 сарын 20. 13 цаг 07 минут

UOK BOLON GADAADAD BAIGAA ECJAAMNII NOXDYYD DANDAA XUDLAA SHAANA ,DANDAA XUDLAA XUTSAN JINXEN XOGIIN NOBSHNUUD BAIDAG JUM

120.17.110.93Odoo hudlaa shaagaad yahavde   • 2020, 12 сарын 20. 13 цаг 01 минут

Odoo olon yum hutsaad yahav de ter uyed n avch ireegui bol daraa n ymar ch tailbar hiigeed oorsdigoo omoorod hereggui sh dee muu lalaruud mongol ulsiinhaa irgen burd adilhan uilchleh yostoi bizdee

103.26.194.42Зочин   • 2020, 12 сарын 20. 13 цаг 00 минут

ЭСЯ арьсаа хамгаалж тэр хаягдсан орхигдсон хүнд буруугаа тохохоо мэдэх байлгүй дээ тэр тусмаа германы эся-нд ямархуу ёс зүйтэй хүмүүс байдаг нь олон түмэнд харагдаад л байгаа биз дээ тамхи энэ тэр гээд

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 44 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдснийг зорчигчид бүгд л гэрчлэх юм байна

192.82.76.180Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 59 минут

tgleech irsen ulsaas daraalan ilerchleeshdee..avaad irsen bol..

103.140.11.2Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 56 минут

Дандаа худлаа шаадагийн.

145.14.31.248Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 52 минут

Za bas ingej hudlaa yarij bolohguie ter emegtei ni live hiisen bsn

202.21.109.106Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 47 минут

ковид илрээд л байгаа хамгаалалтын хувцас өмсгөөд л аваад ирэх байсан юм одоо юу ч гээд нэмэргүй,өөрсдийгөө өмөөрөөч

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 44 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ

192.82.67.198SS   • 2020, 12 сарын 20. 14 цаг 56 минут

Аваад ирсэн бол эрүүл хүмүүсийн дунд өвчтэй хүн багтааж онгоцон дотор халдвар тархаасан гээд бас л хэл ам хийх байсан . Тэр хүүхэн хариу нь эерэг гарчихаад байхад хүмүүсийн дунд ороод зогсож байсан нь хэтэрхий амиа бодсон үйлдэл байна даа.

124.158.83.43Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 45 минут

Энэ эмэгтэй эерэг гарснаа нуугаад онгоцонд олон хүнийг эрсдүүлэх байж дээ.

223.39.190.139Зочин   • 2020, 12 сарын 20. 13 цаг 16 минут

hariu baihad yajch nuuj chadahgu. harin medsen hun ayul bagatai

103.57.95.71Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 43 минут

avliga uguugui geed hayaad yavchihguyudaa,har tamhi zuudug humuusd yuun naadah chini yuuch bish

202.9.46.59Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 36 минут

Гол нь нөгөө онгоцоор ирсэн хүмүүсээс 8 илэрсэн шд

202.21.109.87Зочин   • 2020, 12 сарын 20. 15 цаг 45 минут

Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ. Илэрсэн халдвар түүнээс болсон байх магадлал байна

124.158.81.154Зочин   • 2020, 12 сарын 20. 14 цаг 38 минут

Яг үнэн эёрэг хүмүүс ирсэн л байна.энд ирээд тусгаарлахгүй .хамт.тэд нарынх сөрөг гарсан.болоод энд ирээд эёрэг болсон юм уу харин ч сөрөг их таарааж дээ мэдэгдэгдэхгүйгээр.

66.181.189.159Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 32 минут

Ymar ch ued Mongoliin tur hunee busdiin nutagt hayh yosgui ! Buzar hargis muu muuhai hereg darui mun !

139.5.216.189Irgen   • 2020, 12 сарын 20. 12 цаг 26 минут

Shal hudlaa.Edend unen yum gej gants ch bhgui ee.3 zuil sanal bolgohod bugdees ni tatgalzah hun baihuu.Turiinhen bugdeeree unuu margaashaa argatsaaj arisaa hamgaalsan archaagui nohduud baidag.

115.130.2.135Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 22 минут

Эерэг гарсныг Negative гэдэг юм эрхэм сэтгүүлч ээ! Мэдэхгүй болтзүгээр л эерэгигарсан гэж бичихгүй юунд Positive гэж бичээ вэ

66.181.176.234Зочин   • 2020, 12 сарын 20. 13 цаг 20 минут

Positive-эерэг Negative- сөрөг гэсэн үг, мэдэхгүй бол толь бичиг ашигла

150.129.143.19Ах   • 2020, 12 сарын 20. 13 цаг 18 минут

Шаагаад байгаарай

122.210.133.193Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 20 минут

Ter emegtei burtgeld orood suusan bsiin bol oir bsn uls ni haldvar avchee, hetsuu ch yumda. Iim ued bga bga gazraa l bolj ogvol bh heregtei

202.21.108.132Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 18 минут

Одоо covid-гүй charter гэж хэзээч байхгүй юм чинь ганц бүсгүйг аваад ирэх л байсан юм даа.

66.181.160.21Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 17 минут

Үнэн шаадаг лалрууд Нохой шиг хаясан байлээ ш д

124.158.84.137SHAAAAAAAAAAA   • 2020, 12 сарын 20. 12 цаг 08 минут

SHAAL HUDLAA YUM BICHHIIMAA, ARD TUMEND YU GEJ HELSEN CH HAMAAGUI GEED SHAAAAJ BNDAAA, FRANKFURTEES EHNII 2 UVCHTUN ILERCHEED BNA, ODOO NEMEGDENE, AVAAD IRSEN CH YALGAAGUI BSN LDAA

202.9.40.164Зочин   • 2020, 12 сарын 20. 12 цаг 03 минут

Тэр Ц.Ц. Ааш ч гэж адсаг бололтой.

64.119.25.206зочин   • 2020, 12 сарын 20. 11 цаг 56 минут

дандаа худлаа ярьж бичдэг дарга нар болилдоо

202.179.24.210zochin   • 2020, 12 сарын 20. 11 цаг 44 минут

chen n ireed chenen irj boldoggui um??? chaldvartai chumuus irsen l bna. Xoorxii ter emegtei ulam obdoj zovsondoo. Gadaadad suudag ter elchinguud boon chund surtal, boon tansaglal baidag.

202.55.188.46Зочин   • 2020, 12 сарын 20. 11 цаг 37 минут

Ам ажил 2 зөрүүтэй.яГ Гадаадад байгаа ЭСЯ.хан хамартаа баас түрхсэн мэт ярвайсан хүнд сурталтай өөрсдийгөө лугаа адил бодчихсон юмнууд л байдаг шүү дээ.Хараар ажилладаггийг нь мэдчихвэл нэг нүдээрээ ч үзэхгүй.Гадаадад байсан хүмүүс бүгд л мэдэж мэдэрч ирсэн.Худлаа гэх хүн байхгүй л байх

202.9.40.197Зочин   • 2020, 12 сарын 20. 11 цаг 34 минут

Яагаад түүнийг ад үзэж үлдээж байгаа юм нийт 8 хүнээс илэрчихлээ шд өвчин зовлонтой хүн чинь нутагтаа очиж эмчлүүлнэ биз дээ одоо франкфурт руу нислэг хэзээ ч хийгдэх юм яаж ийгээд авчрахаа бодмоор юм

202.9.40.190Зочин   • 2020, 12 сарын 20. 11 цаг 33 минут

He he

202.179.24.210zochin   • 2020, 12 сарын 20. 11 цаг 23 минут

bid er itgechgui bna.Tanar ard irgeddee dandaa chuurch luivardaj ajilladag

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.