Иргэд бие нь тавгүйрхэж, ханиадны шинж тэмдэг илрэнгүүт эмнэлгээр их явж байна. Тиймээс амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгээр явалгүй эрүүл мэндийн байгууллагынхаа эмчтэй яаралтай утсаар холбогдох хэрэгтэй. Эмнэлгүүд ч амьсгалын замын халдвартай хүнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр "Өчигдөр нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт түрүү шөнө нь ирсэн байсан. Тус эмнэлэг тухайн өвчтөнийг яаралтай тусгаарлаж, шинжилгээ авсан тул хавьтлын тоо олон биш байлаа. Энэ мэтээр эрүүл мэндийн байгууллагууд амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд байлгаж, тухайн хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажилтны тоог аль болох цөөхөн байлгахад анхаарах хэрэгтэй байна.
Түүнээс гадна иргэд амьсгалын замын халдвартай байхдаа ажлаа хийх тохиолдлууд байгаа. Тиймээс хүн бүр амны хаалт зүүх, ханиад хүрсэн бол олон нийтийн газраар явахгүй, ажлаа аль болох хийхгүй байх шаардлагатай байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай” гэв.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Havitlaa nuuj bhad hezee ch aldvaraa humij chadahgui ee. Er ni zadgai bval yadag yum. Zavaan ni turuuleed uhetsgeene biz
Эх орон элгэн садан руугаа явахсан. Хил нээгдээсэй 🙏🙏🙏
Тэсэшгүй лугшиж өвдөх ....... 😭