Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс Барс худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний газруудад ажиллалаа.
Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж буй учраас худалдаа, үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, иргэний QR бүртгэлийг зайлшгүй хийж байх нь чухал байгааг тэрбээр худалдаа эрхлэгчдэд зөвлөн, мэдээлэл өглөө. Мөн мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай нөхцөл, шаардлагыг заавал мөрдөн ажиллаж, хаа хаанаа хариуцлагатай байх нь коронавируст халдвараас сэргийлэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлаад буй бусад салбар, чиглэлүүдийг хэвийн байдалд шилжүүлэхэд ихээхэн чухал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм.
Тэрбээр “Иргэд, үйлчлүүлэгчид QR код бүхий Ebarimt платформоо байнга ашиглаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ уншуулж байх нь цар тахлыг тархаахгүй байхад маш чухал. Цаашлаад нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно” хэмээн зөвлөв. Сүүлийн үед нийслэл хотод голомтлон гарсан халдварын тохиолдлууд нэг орцны иргэд, нэг байгууллагын ажилтнууд байгаа нь хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур зэргээр халдварласан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нэг удаагийн бээлий өмсөх нь амны хаалт зүүхтэй адил чухал болсныг мөн тодотгосон юм.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Иргэд нь хэнэггүй.ухамсар дорой.эрх баригчид нь аливаа зүйлээс цавчаа бодсоор бгаад эргүү болчихсон юм чинь яаж энэ өвчин намдах юм бэ.Наад кодыг чинь уншуулдаг хүн бараг бдаггүй.зарим нь утасгүй гээд.зарим нь ухаалаг утас барьдаггүй гээд...эд нарт өвчин дарах сонирхол бх ч үгүы юм шигээ
За тэнэгтээрэй тэр кодыг уншуулахад л болоо юу. Ийм малнуудаа болж буруу шийдвэр гараад иргэд хохирч байна
Тэр кодыг чинь уншуулах утастай хүн тэр болгон бабхгшы за утас нь байлаа гэхэд тэрийг чинь уншуулж чадах хүн байх уу. Датагүй бол орж чадахгүй биздээ.
Зөв зөв та хэдийд хаагуур ороод гарсан, тухайн цаг минутад тантай ойр байсан хүнийг шууд тодорхойлно. Кодоо сайн уншуулцгаая!
IT компани засгаас овоо их санхүүжилт хийлгэсэн тэгээд л ард иргэдийг дарамталж нугалаа үүсгэж байхгүй юу ямар ч шаардлагагүй ажил шүү харин ч сөргөөр нөлөөлж болзошгүй
энэ нөхөр их тэнэг юм ярих юм. QR код уншуулахаар халдвар авахгүй юм уу. ийм утасгүй хүмүүс яах болж бна. өвчин улам газар авсаар байна. Сум, Сан ажлаа хийж чаддаг мэдлэгтэй хүнд нь өгч огцрооч, иргэд шаардаж бгаа..,
QR код гэж дарамтлахаа больж үз. Хэнд ч хэрэггүй, ажил хийсэн болж харагдах гэж
Тэнэг бөхөө та нар зайлуулаач ээ.