2021 оны 2-р сарын 22
12 цаг 53 минут

"Нийт байгууллагууд албан. хаагчдынхаа харилцаа, хандлага, ёсзүйд анхаарч ажиллахыг үүрэгдэв"

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.

Мөн Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах үүргийг өнгөрсөн долоо хоногт өгсөн.

Хуулийн хүрээнд сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа явагдаж байгаа талаар хэлээд “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, арга хэмжээ 2021 онд шинээр эхлэх бол 58 тэрбум төгрөгийн 331 төсөл, арга хэмжээ нь он дамжин хэрэгжиж байгаа” гэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийг тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллах, бараа бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр нөөцөлж татан авч, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар 49 хүнсний зах, худалдааны төвүүдийн удирлагууд, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нартай гурван удаа цахимаар хурал зохион байгуулж үүрэг чиглэл өгсөн. 

Хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хүнсний зах, худалдааны төвүүд, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бусад худалдаа, үйлчилгээ үе шаттайгаар нээгдэхтэй холбогдуулан 14, 15, 16-ны өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг PCR-ын шинжилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ай хамтран зохион байгуулж 18 цэгээр нийт 33386 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. 

Мөн 1800-1200 тусгай дугаарт хандсан иргэдийн тодорхойгүй асуудлыг нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын холбогдох албан тушаалтантай холбогдон мэдээллийг тодруулан авч, 26 иргэнтэй эргэн холбогдож иргэдэд мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлж ажиллажээ.

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтад хандаж 02 дугаар сарын 11-20-ны өдрийн хооронд нийт 431 өргөдөл, гомдол ирүүлснээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой 143, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 288 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Үүнээс шийдвэрлэгдсэн 244, судлагдаж байгаа 187 өргөдөл, гомдол байна.

Нийслэлийн Засагг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн харъяа газрууд, дүүрэг, хэлтсүүд “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” –ийг танилцуулан үйлчилгээ авч буй иргэн аж ахуйн нэгжүүдийг мэдээ мэдээлэл авах эрхээр хангаж ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргахгүй байх талаар чиглэл өгч ажиллаж байна.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “нийслэл, дүүргийн удирдагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн зохион байгуулалттай байж цар тахлыг давж гарна. Эрүүл мэндээ хамгаалж байж эдийн засгаа сэргээнэ. Хяналт, шалгалт хийж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нь зогсоогоод, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад дүрэм журмаа мөрдөх тал дээр нь зөвлөж ажиллаарай” гэлээ. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байх тал дээр анхаарахыг санууллаа.

02 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн  удирдах ажилтнуудын ээлжит /цахим/ шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв.  

  1. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөн барих, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж, албан хаагчдыг идэвхтэй оролцуулж саналыг тусгаж ажиллах.
  2. Коронавируст /Ковид-19/ цар тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг салбар бүрээр сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
  3. Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаар тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллах.
  4. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа шууд болон шууд бусаар харилцах байгууллагууд хэрхэн ажиллах журмыг тодорхой болгох, худалдааны захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, халдвар хамгааллын горим, дэглэмийг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллах.
  5. Иргэдийг вакцинжуулах ажлын бэлтгэлийг сайтар хангах, Эрүүл мэндийн яамтай харилцан уялдаатай ажиллах.
  6. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, байгууллага болгон хийсэн ажлын тайлан, санхүүгийн зардал тооцоогоо нарийвчлан гаргаж Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх.
  7. Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
  8. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах
  9. “Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д “Нэг хаалга нэг шинжилгээнд” хамрагдсан иргэд, өрхийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах
  10. 1800-1200 дугаар утас, CallCenter-н “Call-Center”-н найдвартай ажиллагаа хангах, техникийн шийдлийг боловсронгуй болгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.115Зочин   • 2021, 2 сарын 22. 13 цаг 31 минут

Албан хаагчид чинь яагаад иргэдтэй ёс зүйгүй харилцаж байгааг ойлгож байна уу? Түүнийг нь ойлгож байж хууль журам гаргаж засна шүү дээ. Авилгал энэ бүх асуудлын эх үүсвэр. Авилгалгүй болсон цагт албан хаагчид чинь боловсон, ёс зүйтэй харьцдаг болно. Тэгэхээр авилгал гэгч юмыг хотын захиргааны албан хаагчдаас арилгаж чадах уу бөхөө? Өрөөнийх нь хананд хичнээн авилгалын эсрэг зурагт хуудас наагаад авилгалчид чинь цөөрөхгүй байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.