2021 оны 2-р сарын 27
12 цаг 21 минут

“Оюутолгой” ХХК татварын актыг хэрэгжүүлж 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж эхэллээ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан. Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.  

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.195зочин   • 2021, 3 сарын 3. 8 цаг 14 минут

Хүрэлсүхээс өмнөх бүх засгийн газрын тэргүүнүүд ОТ-гоос хахууль авдаг байжээ хөөрхий. Ёстой новшнууд юмаа.

66.181.161.62 Иргэн   • 2021, 3 сарын 1. 18 цаг 42 минут

Энэ бол зөвхөн эхний ээлжиынтөлөгдөөгүы татвар үлдэснийг яаралдтай төлүүлээ татварын алба монголчууддаа бол хувийн машиныг норм хэтрүүлсэн гээд л торгодог шүү дээ бүр хэд дёхин нугалж төлүүлдэг атлаа??? Мөлжигч гувчуурууд

66.181.161.62Зочин   • 2021, 3 сарын 1. 18 цаг 36 минут

Татварын алба үндэсний аж ахуйн нэгжээ татвараа хугацаанд нь төлөөгүй гээд л торгодог лацдаж ломбодож үйл ажиллагааг зогсоодог мөртлөө гадаадынханы өмнө татвараач авч чадахгүй байдаг нь үнэнхүү гутамшигтай татварын алба авилга авч л дуугүй өнгөрөөдөг байх л даа Алт Мөнгө Зэсээ Гүний усаа цөлмүүлээд л байгаа сүүлдээ татвараа авахаа зогсоож магадгүй усан толгоотой эх орон ч бус МТА түүний ажилтнууд ясгордьдсон ноход штг

59.153.113.60Зочин   • 2021, 3 сарын 1. 14 цаг 50 минут

хамаг эрдэнэсээ зөөлгөчихөөд татвараа ч авч чадахгүй байна гэдэг үнэхээр гутамшиг юм даа улстөрч нар зөвхөн өөрсдийгөө боддог байсны гор энэ дээ

183.99.109.59Баагий   • 2021, 3 сарын 1. 11 цаг 44 минут

Төр засаг татвараа авч чадахгүй болтолоо дампуурсан,доройтсон байна.Энэ бол өгөх зүйлийн өчүүхэн хэсэг шүү дээ.Монголын ард түмэн сэрэх цаг болсон.

202.9.46.195Зочин   • 2021, 2 сарын 28. 22 цаг 53 минут

2016 ОНООС ХОИШ ӨНӨӨДРИИГ ХҮРТЭЛ ЭНЭ ОЛОН ЖИЛИИН ХУГАЦААНД ТӨЛӨӨГҮИ 649,4 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХҮҮГ НЬ ЯАХ ГЭЖ БАИНА ДАА ....ДЭЭР НЬ ШАЛГААГҮИ 2019 , 2020 ОНУУДАА ШАЛГАВАЛЧ ҮҮНЭЭС Ч ИХ ДОЛЛАРЫН ЗӨРЧИЛ ИЛЭРНЭДЭЭ ....

79.208.179.148Зочин   • 2021, 2 сарын 28. 22 цаг 20 минут

Mongol ulsiin nutag devsger olborolt,ashiglaltiin uil ajilgaatai buh uurhaid tatvariin shalgalt oruul ,dans guilgeeg ni shilen bolgoo tend l suuderiin ediin zasag bna shuu...

66.181.186.89зочин   • 2021, 2 сарын 28. 15 цаг 56 минут

Монгол 34 хувийнхаа , хөрөнгө , оруулалт , оруулахгүй ,унжаад ,байна Түүнд нь татварыг ,суутгачихсан

122.201.24.96Irgen   • 2021, 2 сарын 28. 15 цаг 14 минут

Tuluud ehelle. Odoo tegeed eldveer goochlood bh hereggui shu de

59.153.115.37Зочин   • 2021, 2 сарын 28. 11 цаг 29 минут

Манай сайд нар өөрсдөө битгий төл, хүүгээ нэм гэж Рио Тинтод хэлдэг гэсэн. Үүнийхээ төлөө тендер, авилгал авдаг. Үүний нэг тод жишээ бол Сү Батболд ерөнхи сайд байхдаа ОТ -оос Монголын авсан 34 % зээлийн хүүг нэмэхийг хүссэн байдаг. Ийм л муухай ард түмнийхээ эсрэг хүмүүсийг бид төрийнхөө дээр залсан учраас ядуу амьдарч байгаа юм.

122.201.21.88Зочин   • 2021, 2 сарын 28. 11 цаг 01 минут

Нэг алхам

64.119.23.96Зочин   • 2021, 2 сарын 28. 10 цаг 32 минут

Шударга үнэн хэзээд ялна. Гагцхүү эрх мэдэлтнүүдийн булхай луйвраас болж гадныханд бэлэн зууш болж эрээ цээрээ алдаж байсан энэ байдалд шинэ засгийн газар цэг тавьж чадлаа. Ерөнхий сайд, шадар сайд, боловсролын сайд... олон идэр насны залуу үеийн төлөөллүүд улс орондоо шинэчлэлийг авчирч МАНАН-ийн хонгил, ядуурал, хээл хахуулиар хөлжигсөд, газрын наймаачид, хулгай луйварчдыг гишгэх газаргүй болно гэдэгт итгэж байна.

183.99.109.59Баагий   • 2021, 3 сарын 1. 11 цаг 35 минут

Маш зөв дэмжиж байна. Монголчууд одоо сэрэх болсон

66.181.161.38Зочин   • 2021, 2 сарын 27. 21 цаг 43 минут

Оюутолгойн ашиглалт явуулах ордгазрын хил хизгаар хатуу тогтоож өг орд газрын хилээс гадуур хайгууль хийх ажлыг монголын байгууллагуудтаы хамтарч хийх хэрэгтэй үүнийг катастрын алба хатуу анхаарах ёстой

66.181.161.125Зочин   • 2021, 2 сарын 27. 12 цаг 47 минут

Монгол улс хуультай гэдгийг одоо л нэг ойлгож байна. Оюутолгой гуай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.