2021 оны 3-р сарын 12
14 цаг 06 минут

Н.Энхбаяр: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хараад эмзэглэж байна

     МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хууль, шүүхийн байгууллагын ёс зүйгүй  үйлдэл, шударга бус схемийн асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Манай намаас хууль шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн ажлын албаны хэмжээнд гарч байгаа ноцтой баримтуудтай холбогдуулж тодорхой мэдэгдэл шаардлагыг гаргаж байна. Би Монгол Улсын  Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд  өнөөдрийн хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хараад үнэхээр эмзэглэж байна.  Ийм байж болохгүй. Монголын төр засаг ингэж хямарч болохгүй, хууль шүүхийн байгууллага ингэж завхарч болохгүй. Монгол хүний эрх чөлөө Үндсэн хуульд зүгээр нэг тунхаглалын шинж чанартай болоод бодит амьдрал дээр хүн болгон ямар ч эрхгүй, эрх нь хамгаалагдахгүй байна.

 Энэ байдал гүнзгийрч, улс орны аюулгүй байдал тусгаар тогтнол алдагдах хэмжээнд очиж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэгэхээр УИХ үүргээ биелүүлж төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтынхаа дагуу болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах ёстой юм. Хэдийгээр намар, хаврын чуулган завсарладаг ч гэсэн байнгын ажиллагаатай парламент байдаг учраас байнгын хороо ажиллаж байгаа учраас үндэсний аюулгүй байдалтай холбоотой, хууль шүүхийн байгууллагатай холбоотой ноцтой баримтуудыг яаралтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, алдаа гаргасан бол үүнийг засаж, нэг нэгнийгээ гүтгэсэн байвал таслан зогсоох байдлаар энэ асуудалд цэг тавих ёстой гэж үзэж байна.

Тэгэхгүй бол ард түмэн маань гайхаад, гадаадын байгууллагууд үүнийг ашиглаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хариуцдаг зөвлөл нь хуралдахгүй байгаа юм байна гэдгийг мэдээд үндэсний аюулгүй байдлын ажлын албаар нь дамжуулж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа оруулах юм байна. Юу дуртайгаа хийлгэх аюултай байдал үүсч магадгүй юм байна гэсэн үүднээс бид ард түмэндээ гарч ирж байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байна" гэжээ. 

Мөн хууль, шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу, шударга байлгах үүднээс доорх шаардлагуудыг хүргүүлжээ. 

1.Улсын Их Хурлаас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтан нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх,

2. Дээр дурьдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд нэр холбогдсон шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг, маргааны шийдвэрийг “шинэ нөхцөл байдал үүссэн” үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,

3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад “холбогдох гомдол, мэдээлэл ирээгүй” хэмээн шалтаглан хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалж байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах

зэрэг шударга ёсны зарчимд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төрийн цогц арга хэмжээг нэн даруй авч, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдэлд дурьдагдсан зүйлс үндэслэл бүхий гэж үзвэл дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсхүл А.Гансүх нь гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг санаатайгаар тараасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна.

Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд нь хэдэн албан тушаалтнуудын хоорондын маргаан мэтгэлцээн гэхээсээ илүү улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн дагуу баталгаатай эдлэх ёстой эрх, эрх чөлөө ноцтой аюул заналд учирч байгааг нотолсон баримт мөн хэмээн үзэж, эдгээр асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд яаралтай шалган алдаа завхралыг нэн даруй илрүүлэн засах арга хэмжээ авахыг шаардаж байна МАХН-ын гүйцэтгэх товчоо гэжээ.

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.194Зочин   • 2021, 3 сарын 15. 12 цаг 24 минут

сэтгэцийн юмтай болжээ. Өөрийнх нь эхлүүлсэн ажил төгс шатандаа ирээд байна

192.82.82.26зочин   • 2021, 3 сарын 15. 9 цаг 32 минут

Эрхэм Энхбаяр та Элбэгдоржид ялагдсаны дараа шүүх тагнуулыг мэдэлдээ авч яаж дураараа аашилдгийг өөр дээрээ хараа биз дээ.Тиймээс өнгөрсөн жил УИХ аар шүүхийн тухай хуулийг өөрчилж эрх мэдэлтнүүдийн савраас салгасан.Харин одоогийн ерөнхийлөгч Баттулга үүнд их уурлаж хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй.Ер нь ерөнхийлөгчийн засаглал тогтоох түвшинд хүрээгүй өнөө үед ерөнхийлөгчид их эрх мэдэл өгч болохгүй нь зөв гэж үзэхээс өөр гарц алга байна.Таны хувьд бол одоо болоо юм биш үү.

202.70.33.242Зочин   • 2021, 3 сарын 15. 8 цаг 32 минут

ЕР НЬ ТЭГЭЭД ШААРИГ ДУТУУ ТӨРСӨН ХҮНИЙ СЭТГЭГДЭЛ АНДАШГҮЙ ЮМ АА ТУН БОГИНО СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЮМ,ХАРЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

202.21.109.50Зочин   • 2021, 3 сарын 14. 21 цаг 33 минут

shaadag hulgaich novsh

139.5.219.249   • 2021, 3 сарын 14. 18 цаг 33 минут

7 sarin 1 chini bayar hujaa hiiluu?

122.201.22.56зочин   • 2021, 3 сарын 14. 15 цаг 54 минут

Талбайн урд талын сэлмэн барилгын 20 хувь, МАХН-ын том байр-Энхбаяр зооглоогүй байна уу.Талбайн зүүн талын хэвлэлийн комбинатын хуучин муу байр гадаад нөхрийн буянаар дуудлага худалдаагаар 20,0 тэрбумаар зарагдаа биздээ.Энхбаярыг МАН л ав. Ийм л хулгар та нартай гар нийлнэ.

89.85.156.2Зочин   • 2021, 3 сарын 14. 14 цаг 41 минут

Ийм болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нөхөр өөрөө шүү

172.56.42.16Shunaltan   • 2021, 3 сарын 14. 14 цаг 06 минут

Togcog dut. Ach zeegee haraad luivardasan horongoo ideed gets a hevt shorond uhlee hatlaa geed bsn

202.9.47.7ИРГЭН   • 2021, 3 сарын 13. 23 цаг 06 минут

ХЭЛМЭГДЭЛ ЯВАГДАЖ БАЙХАД НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУД, ХҮНИЙ ЭРХ ЯРИДАГ ХУУЛЬЧИД ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНА ВЭ?

202.179.24.10Зочин Баасан   • 2021, 3 сарын 13. 12 цаг 47 минут

С.Ганбаатар бол муу хэлэхгүй бай яа гэсэн ч үнэндээ яг үнэнч хүн мөн үү. Бас саяхан ҮЭ- ийн дээд сургууль төгсөж диплам авсан байна лээ. сайн байна. Хүн чанар, ёс зүйтэй байх л чухал л даа.

202.179.24.10Зочин А   • 2021, 3 сарын 13. 12 цаг 44 минут

Энэбаяр ерөнхийлэгч асан насны хувьд Элбгээ, Баттулга, Хүрэлсүхтэй ойрхон шүү дээ. Энэ эрдэс боловсролтой хүн шоронд ийм болсон. Яагаад гэдгийг хараагүй тул мэдэхгүй. Ийм л байна. Өрөвдөж л байна. Царайгий нь харж бүү дгнэ. Түмэн минь.

202.179.24.10Зочин   • 2021, 3 сарын 13. 12 цаг 41 минут

Хүмүүсь найз нараа? Монгол хүн бүхэн бие биендээ хайртай байяа. Бие биенээ үзэн ядахгүй байяа. Ерөнхийлэгч байхдаа Оросын өрийг тэглээ биздээ. Буддын шашнаа хамгийн ихээр дэмжиж байсан биз дээ. Цаашлаад Оюу толгой, Таван толгойн талаар ганц зөв дуугарсан хүн нь биз дээ. Буруу юм хийсэн гэж бодсон ч бухимдлаа адаглаад эвтэйхэн гаргаж байяа

202.9.40.104Жааааааа   • 2021, 3 сарын 13. 12 цаг 01 минут

Зааааа чи л дутаж гэнэ муу луйварчин

124.158.84.138зочун   • 2021, 3 сарын 13. 8 цаг 48 минут

Монголоо Орос, Хятад хоерт худалдчихгүй, алсын хараатай, туршлагатай, зовлон үзсэн хүн бол Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн сонгуульд орвол ялах магадлал маш өндөр, даан ч оролцуулахгүй боловуу, ялтан гээд..харин хулгайчид л нэр дэвших болов уу

108.51.179.136Зочин   • 2021, 3 сарын 13. 1 цаг 15 минут

Энэ бузар өвгөн хурдан үхэж далд ороосой

192.82.84.197зочин   • 2021, 3 сарын 12. 22 цаг 12 минут

Битгий матрын нулимс унагаа энэ бол чиний хийсэн ажил шүү дээ

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 12. 20 цаг 39 минут

Хиншүү Гамбаа чинь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиар БНСУ-ын иргэнээс 50 сая доллар авсан бичлэг нь цацагдаж байсан.үнэгэн зальтай,асар тавьтаргүй энэ нөхөрт хууртаж болохгүй

192.82.78.240Иргэн   • 2021, 3 сарын 12. 19 цаг 48 минут

МАХН-ны мэдэгдэлийг дэмжиж байна. 2-т МАН-тай нэгдэх хэрэгтэй. Үгүй бол Ганбаатарыгаа намаасаа хас. Тэгэхгүй бол Баттулгатай нийлээд намыг чинь булаачихсан байхвий. Ийм тавьтаргүй хүнээс сайныг бүү хүлээ.

103.26.193.7Зочин   • 2021, 3 сарын 12. 19 цаг 40 минут

Энхбаяр бол ард түнийхээ төлөө хамгийн идэвхтэй ерөнхийлөгч шүү.Улс төрч хүн ийм л байх ёстой.Бусад нь Энхбаярын хаана нь ч хүрэхгүй.дуураймал хүүхэлдэйнүүд.

202.9.40.198Зочин   • 2021, 3 сарын 12. 20 цаг 50 минут

энхбаяр даргын ярьж байгаа маш зүйтэй.

175.38.21.100Зочин   • 2021, 3 сарын 12. 17 цаг 35 минут

Buh shudarga bus yavdal shuuhtei holbootoi Haldashgui gedgeer buzar bulaigaa nuun darj baidag

202.9.40.198Зочин   • 2021, 3 сарын 12. 20 цаг 51 минут

за яг хэллээ дээ.бүх бузар булай шүүх дээр очоол замхарч байна даа.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 12. 17 цаг 06 минут

Тэр ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд байгаа Гүнбилэг гэгч этгээд үнэхээр мундаг хуульч юм бол улсын хувь заяагаар тоглосон эдгээр айдас түгшүүр төрүүлсэн хэргүүдийн талаар яагаад дуугарахгүй байгаа юм. Зусарч царайлсан ийм хогийн тантангуудыг л төрд орйтуулмааргүй байгаа юм.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 12. 17 цаг 00 минут

Гарцаагүй үнэн ..Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудыг харахад эх орон маань тусгаар тогтнолоо алдчихсан юмуу гэж эргэлзэх боллоо.Тусгаар тогтносон ардчилсан тогтолцоотой улсын шударга шүүх ингэтлээ ялзрахуу.Шүүгчид,ҮАБЗ-ийн албатууд нь улс үндэстнийхээ эсрэг мафи болоод хувирчихсан гэмээр харагдаж байхад ерөнхийлөгч нь намайг л дахиад сонгоотох гээд хор найруулахаас өөр юүч хийхгүй,энэ улсад эзэн алга.Иймээс туршлагатай хашир улстөрч Энхбаярын шаардсанаар эдгээр айдас төрүүлсэн хэргүүдийг нэн яаралтай шалгаж ард түмэнд мэдэгдэхийг шаардацгаа

202.179.24.10Зочин   • 2021, 3 сарын 12. 14 цаг 22 минут

Олон түмэн минь энэ бол зөвхөн миний бодол. Нэг биччихмээр санагдлаа. Ийм муухай ороо бусгай цагт Н. Энхбаяр ерөнхийлэгчийг сонгуульд оруулах нь зөв байх. тэгээд олон түмэн шийдэг. Ямартаа ч Баттулга, ерөнхий сайв асан Хүрэлсүх, ерөнхийлэгч, одоогийн ер. сайд Оюун Эрдэнэ нараас мэдлэг боловсрол, чавдар, туршлагын хувьд илүү. Бага худлаа ярьдаг. Энэ хүнийг шоронд тамлаж эд эсий нь үхүүлж наснаас нь илүү хөгшин болгосон. Баттулга, Элбэгээ Энхбаяр ерөнхийлэгч, Хүрэлсүх нар нэг үеийнх гээ биз дээ. Таныг арт түмэн дамжих байх.

172.58.235.219Зочин   • 2021, 3 сарын 14. 21 цаг 47 минут

Хуцдаг гар вэ, Монголын төр Энхбаярын хувийн өс хонзон авах хэрэгсэл биш,!!!

192.82.78.149Зочин   • 2021, 3 сарын 12. 14 цаг 18 минут

Монголчууд Элбэгдорж, М.Энхболд нарын байгуулсан, ХХБ-ны сахал Эрдэнэбилэгийн санхүүжүүлдэг МАНАН бүлэглэлийг дийлэхээ байсан. Энэ тулаанд ялагдаж байгаа. Хонгилын шүүгч нар Чимгээ, Содномдаржаа гэх энгийн иггэдийг хэлмэгдүүлэн яргалдаг, Эрдэнэ, ТТ, ОТ гэх мэт уурхайн луйварт оролцдог. Одоо МАНАНг устгах ганц зам үлдсэн нь шударга хүнийг ерөнхийлөгчөөр сонгох явдал.

41.203.88.58zochin   • 2021, 3 сарын 12. 15 цаг 09 минут

shuud buudchihii buu sum olood ogchih...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.