2021 оны 3-р сарын 22
15 цаг 42 минут

АН-ын бүлэг: Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгон нэмэгдүүлэх нь Засгийн газрын үүрэг

      УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.03.22/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар

• УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачилж өргөн барьж байгаа Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас ирүүлсэн,
• Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Засгийн газраас ирүүлсэн санал,
• Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлах “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга
• Бусад асуудлыг хэлэлцлээ.
 
Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж өргөн барина гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Хуулийн төслийг өргөн барих шат дарааллын дагуу Засгийн газраас санал авахаар илгээсний дагуу Засгийн газрын санал саяхан ирээд байна. Тиймээс тус хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа юм.
 
Шилэн дансны тухай хуулийг анх Ардчилсан нам санаачилж УИХ-аар 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад дараах зөрчил илэрч байна. Үүнд:
- Шилэн данс хөтлөхгүй байх
- Буруу, худлаа хөтлөх
- Шилэн дансанд мэдээлсэнээ засах
- Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Иймд одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг нэг сая төгрөгөөс дээш гүйлгээг цахим хуудсанд оруулдаг болох, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгасан юм.
 
Түүнчлэн Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгон нэмэгдүүлэх хуулийн төсөлд Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүллээ. Засгийн газрын тайлбарласнаар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үүсгэнэ гэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болсон ч амьжиргаанд бүрэн хүрэлцэхээргүй мөнгө. Гэвч ядаж төгрөгийн ханшийн сулрал, инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлж байх нь Засгийн газрын үүрэг гэсэн байр суурьтай байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхдээ Нийгмийн даатгалын сангаас эх үүсвэрийг гаргах, сангийн үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг санд төвлөрүүлж үр ашигтай захиран зарцуулах замаар өсгөх шаардлагатай. Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн тул тэтгэврийг нь нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзлээ.
 
Мөн бүлгийн хуралд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцож Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлах “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав.
 
Эцэст нь, Ардчилсан намын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Бүлгийн гишүүд, Ардчилсан намын амаргүй цаг үед улс төрийн шийдвэр, зориг гарган намын даргад өрсөлдөж байгааг дурдаж амжилт хүсэв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд саначилга гарган намын үл ойлголцлыг нэг тийш болгохоор шат дараалсан уулзалтууд хийсэн. Талууд тус тусдаа сонгууль хийж байгаад гишүүдийн хувьд харамсаж буйгаа илэрхийлж, санал хураалтын хугацаанаас өмнө нэгдэж, санал хураалтаа хамтдаа зохион байгуулах асуудалд найдаж байгаагаа илэрхийлэв. Бүлгийн гишүүдийн зүгээс намын даргын сонгууль нь нэг талаас намын үйл ажиллагааг сэргээх, намын үзэл баримтлалыг нэр дэвшигчдэр дамжуулан олон нийтэд сурталчлах эерэг талтай, нөгөө талаар бүх нэр дэвшигчид эв нэгдэлтэй байж, дотоод сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, цаашил хамтран ажиллах нь чухал болохыг нэр дэвшигчдэд захилаа.
30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.128Зочин   • 2021, 3 сарын 27. 20 цаг 05 минут

Зарим өндөр настангууд ажил бараг хийгээгүй байж хийж байсан хүнээс өндар тэтгэвэр авдаг нь худал биш шүү.Энэ нэмүүлэхгүй гээд байгаа хулгайчууд зальт этгээдүүд л байнадаа

103.26.194.128Зочин   • 2021, 3 сарын 27. 20 цаг 03 минут

Тэтгэврийн доод хэмжээг 500000 болгохыг дэмжинэ.Бага тэтгэвэр хэцүү хэцүү нэмэх нь зөв шүү

103.26.195.186Зочин   • 2021, 3 сарын 24. 10 цаг 32 минут

Өөрсдөө засгийн эрх барьж байхдаа юу ч хийхгүй эдийн засгийг хорлох бодлого явуулж байсан пизда нар.

202.21.108.223😆   • 2021, 3 сарын 23. 13 цаг 00 минут

1сая гэж яриач! Дуугарч чадахгүй хэцүү бна уу🙃

202.9.47.23Зочин   • 2021, 3 сарын 23. 12 цаг 33 минут

ӨӨРСДӨӨ ЗАСАГТ БАИХДАА ХИИХГҮИ ЮУГАА ХИИЖ БАИСАН ЮМ БЭ ???

139.5.217.173Зочин   • 2021, 3 сарын 23. 11 цаг 41 минут

Тэтгэврийн хэдэн хүнээр тоглочих юм. Энэ ч ёстой бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэгтэй дүйнэ.

202.179.26.238Зочин   • 2021, 3 сарын 23. 10 цаг 35 минут

энэ ан чинь одоо халамжийн нам юм даа үхсэнийх нь барууны нэртэйгээр коммунист нам болоочээ

49.0.135.184Зочин   • 2021, 3 сарын 23. 9 цаг 49 минут

хамгийн гол асуудал бол эдний гаргасан санал нь ард түмэнд хүрэх санал байна уу эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлжит попрох санал уу. Тиймээ уг нь тэтгэврийг нэмвэл зүгээр юм сан. Доод энэ тэр гээд байлгүй бүгдийг нь нэмэх хэрэгтэй л байна.

103.212.119.147Зочин   • 2021, 3 сарын 23. 9 цаг 36 минут

Хар малнууд аа тэтгэвэр нэмүүлэх гээд байгаа бол бүх ахмадуудад адил тэгш нэм

64.119.19.30Иргэн   • 2021, 3 сарын 23. 9 цаг 10 минут

Хүн хийж байсан ажил цалинтайгаа холбогдож тэтгэвэр тогтоолгодог шүү дээ шудрага бус зүйлд дуртай АН ынхан санах нь саламдаг юм болхоор л 500000 аат бодож дээ

64.119.22.46Irgen   • 2021, 3 сарын 22. 23 цаг 33 минут

Tetgeber nemegdelgui 1jil bolloo odoo er n dood hemjee 500 bolson ch amidral hynd bn hyrdan 500.s 600 bolgoo

23.249.172.69Зочин   • 2021, 3 сарын 22. 22 цаг 59 минут

АН малнууд наад популистээ больмоор... Эх үүсвэрээ шийдээгүй байхад 1 сая, 500 мянгыг тараана гээд л орилоод байх ий. Нэг мөр 500 эсвэл 5000 доллар болго. Эх үүсвэр шийдэхгүй бол мөнгө хэвлээд талх , бензины үнэ 5000 төгрөг болно шдэ...

64.119.20.99Зочин   • 2021, 3 сарын 22. 19 цаг 36 минут

Тэтгэврээ нэмэхгүй бол эм тариа хоол хүнсэндээ хүрэлцэхгүй оймсоо хүртэл нөхөөд явж байна шүү.

122.201.22.142буяа   • 2021, 3 сарын 22. 18 цаг 45 минут

их бага гэж ялгалгүй нэмэх хэрэгтэй ахмадуудийг ялгахаа болиоч насаар нь ялгаварлана,зээлтэй зээлгүйгээр ялгаварлана,улсад ажилласан хүн 36сарын цалин авна

203.91.115.56Өвгөн   • 2021, 3 сарын 22. 18 цаг 25 минут

Аль нам ярих нь хамаагүй 350 мянгаар дөнгөж л гол зогоох төдий байна Тэтгэвэрийн доод хэмжээ авдаг 300 мянган ахмад МАН ыг сонгоо биз дээ Одоо ахмадууд хэрэгүй болсон уу

183.177.99.230Зочин   • 2021, 3 сарын 22. 18 цаг 01 минут

TOR BARIJ ULSIIN MONGO ZOB SOLGOOGUI ZARJ BAIHDAA STALIN TETGEBER NEMJEEHGUI VUGAA HIIJ TERBUM TERBUMAAR IDEJ B SAN VM BE.ODOO UHAA OROO VU,ERGUU POPORCHID,US TOE HIIJ BAIGAA STARIAAN ,NAADAHIIG CHIN 1-P ANGIIN HUUHEDCH OILGONO.

202.179.21.223Иргэн   • 2021, 3 сарын 22. 17 цаг 57 минут

АН-н УИХ-н гишүүд доод хэмжээг 500 мянга болгох боломжгүйг мэдсээр байж ЗГ-т шахалт үзүүлж иргэдээс оноо авах гэсэн арчаагүй хувилбар

64.119.18.41Зочин   • 2021, 3 сарын 22. 17 цаг 52 минут

АН-н УИХ дахь хэдэн амьсгаа худлаа попрохоо боль! Нам ч үгүй, бүлэг ч үгүй болох гээд үхэхнээ.

66.181.184.230лол   • 2021, 3 сарын 22. 17 цаг 08 минут

АН өөрсдөө тийм болгохгүй яасан юмбэ. Худлаа попорсон үг шидчээл таахалзаад явж байхаар дотоод асуудлаа нэг тийш болгооч. Арчаагүй алмаснууд. 90 оноос хойш өчнөөн жил дэмжиж ирсэндээ харамсаад ч барахгүй юм.

122.201.22.83SS   • 2021, 3 сарын 22. 17 цаг 02 минут

Тэтгэвэр нэмэх нь угаасаа зөв. Гэхдээ АН-ын малнууд ярихаар худлаа болж сонсогдоод байна.

64.119.25.18Зочин   • 2021, 3 сарын 22. 16 цаг 58 минут

Өвчигнөж байж ажилсан жилийн ялгааг үгүй хийчихэв. Насаараа ажил хийгээгүй хүн, 40-50 жил улсад зүтгэсэн хүн 2-т ялгаа бий шүү мал аа.

66.181.183.97Ахмад нэгэн   • 2021, 3 сарын 22. 16 цаг 08 минут

Зөвхөн доод хэжээг 500,000-д барьж,дээш нь жигд өсгөх төсөл байсан нь мэдээж.Энэ төслөө тууштай тайлбарлаж тэмцбэл АН-г 450000 ахмадууд 2 гараа өргөн дэмжих нь гарцаагүй .АН-с дэвших ерөнхийлөгч маань ногоон гэрлээр гарах болно.

23.249.172.69Зочин   • 2021, 3 сарын 22. 23 цаг 07 минут

Популист төслийг яаж тайлбарлах вэ. АН-усын еок ч ялгаагүй, толгойд орж ирсэн юмаа яриад- 1 сая тараана гээд, дараа н офшорын мөнгө орж ирсэн гээд, дараа н орж ирүүлэхгүй байна гээд, дараа н худлаа болоод таг чиг, дараа н шинэ тоглоом олсон - Су.Батболд монголын бүх мөнгийг идсэн гээд жонхуу өөрөө хэдэн гадаадын шүүхэд нэхэмжлэл гаргаад, дараа н олон улсын шүүхүүд нотолсон гээд, дараа н тэр н худлаа болоод Отгонбаярыг шүүхэд гаргасан нэхэмжлийг дэмжээгүй гээд чангална гээд, аан одоо эх үүсвэргүй тэтгэврийг 500 мянга болгоно шинэ худал эхэлэв

202.21.108.1z   • 2021, 3 сарын 22. 16 цаг 03 минут

mongo haana bna

64.119.23.179Зочин   • 2021, 3 сарын 22. 16 цаг 02 минут

Үнэндээ тэтэгвэр тогтоолт маш хариуцлаггүй байгаа улсад 36 жил улс төрийн болоод төрийн жинхэнэ албанд зүтгээд 600000 р тэтэгвэрт гарч баыхад АНУ д хүний асрагч гэрийн үйлчлэгч 5 жил хийгээд ирээд 1200000 р тэтэгвэрээ тогтоолгож байна манай төрийн алба зарцын ажлаас дор үнэлэгдэж байна

23.249.172.69Зочин   • 2021, 3 сарын 22. 23 цаг 08 минут

7 жил шдэ

202.131.248.246Иргэн   • 2021, 3 сарын 22. 15 цаг 46 минут

Йжиласан жил авсан цалингаараа ялгаатай тогтоогдоно шүү дээ. Битгий хүмүүсийн тархийг худлаа угаагаад хөөргөөд байгаач ардчилсан намийнхаан. Урдах өвчнөө яаая гэж байхад

202.21.107.34УБ   • 2021, 3 сарын 22. 16 цаг 11 минут

Яааг

92.76.65.31zochin   • 2021, 3 сарын 22. 15 цаг 44 минут

Heden jil ingej hudlaa shaaj bna daa.MAHAH bugd adilhan Mongoliig huvaan tsulmuj baigaa hulgaichid

23.249.172.69Зочин   • 2021, 3 сарын 22. 23 цаг 09 минут

МАНАН биш МАХтай МАНАН шдэ, 3 нам ямарч ялгаагүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.