Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо.
Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо.
Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Американцы, Европейцы, Австралийцы и Россияне сжигают рис и Северно-Восточный Азиатский зелёный чай, потому что они испытывают отвращение к Монгольским гражданам.
хотын балиар юмнууд энд тэнд очиж өвчин тараагаад байхаа болиочээ.
хотоос гарах гээд байгаа нөхдүүдийг болж өгвөл гаргахгүй байх хэрэгтэй тэнэж явдаг нөхдүүд халдвар тараах сонирхолтой болж байна шүү.худлаа ярьдаг янз бүрийн шалтгаан тоочдог арга барилтай.ганц зорилго нь тахал тараах
"Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан" гэсэн наад үг үгүүлбэр дотор чинь элдэв заваан үйл ажиллагаа явагдаж байгааг хардаг уу?УОК хоон НОК-хоон. Наад хэдэн цагдаагаа хамгаалж,өмөөрч,хайрлаж өмөг түшиг болж байхгүй бол дураараа авирлагч бүр маажиж ээрсээр байгаад залхаачихаж.Та нар цагдаагаа хамгаалахгүй болохоор наад хэд чинь буруутан болсоор цөхөрч,үүний улмаас хяналт тавих шаардлага өгөх урамгүй байгаан бодооч.Дуртай болгон цагдааг ноцдог болжээ.Ийм дорой байж болохгүй.