2021 оны 4-р сарын 8
16 цаг 26 минут

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв

      УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр баталсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолыг хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хориг тавьсан.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоол нь төрийн эрх мэдлийн тэнцлийг алдагдуулж, шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Байнгын хороогоор хэлэлцээгүй тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан нь хууль зөрчсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нараас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хийсэн улс төрийн шийдвэр гэж харж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийддэг бөгөөд томилох асуудал дэмжигдсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг жишигтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэр нь цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсан нь тус шийдвэрийг улс төрийн шинжтэй харагдуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хоригийг хүлээн авсан тохиолдолд Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болж, Улсын Их Хурлын шийдвэр нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалтныг томилж, чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа" гэв.

 Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Ийнхүү асуулт, хариултын дараа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно” гэж байдаг. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийг үг хэлэх, асуулт асуух, байр сууриа илэрхийлэх боломжийг нь олгох үүднээс энэхүү асуудлыг хэлэлцэх хуралдаануудыг танхимаар явуулах саналыг би гаргасан. Хуралдаан танхимаар явагдах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх, мөн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх хуулийн зохицуулалттай гэлээ. Ингээд тэрбээр, нэгдсэн хуралдаан таван танхимд болох үед төхөөрөмжөөр санал хураалт явуулах боломжгүй байдаг тул гар өргөж явуулах горимын санал гаргав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Иймд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжлээ.

 Ингэснээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.236Зочин   • 2021, 4 сарын 8. 22 цаг 54 минут

humuusee huuk yasanch ylahgui m enhbold batbold nomtoibayr erdenebat geed zondoo olon gishuud huukiig unagah toloblogoo yrij baigaa medeelel baigaa shuu huuk tsug ybaa nohoroo hontordog hamgiin adgiin er hun shuu yaj zasag bulaalaa yg teren shigee unanaa

178.237.225.136zochin   • 2021, 4 сарын 8. 21 цаг 18 минут

tsereg armia hudulgu erunhiilugchuu tegehgui bol chi gulug bolno

90.206.100.78Зочин   • 2021, 4 сарын 8. 19 цаг 28 минут

boorloxono gedeg ene bxdaa

192.82.72.90Зочин   • 2021, 4 сарын 8. 19 цаг 24 минут

их хурал ард түмний эрх ашгийг хамгаалж чадахгүй болсон байна ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийг тоохгүй байгаа нь ард түмний эрх ашгаас намын эрх ашгийг дээгүүр тавиж байгаа хэрэг

192.82.87.137зочин   • 2021, 4 сарын 8. 17 цаг 59 минут

ХҮҮК дэвшвэл ард олон эх орон хохирно Баттулга дэвшвэл ард олон ялга

103.212.117.150Зочин   • 2021, 4 сарын 8. 17 цаг 55 минут

Баттулга дахин нэр дэвшвэл ялна гэж ямар чөтгөр АН-д шивнэсэн юм бол. Тэгээд ч АН энэ байдлаараа бол ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй болно дооо. Энэ хоёр намын аль нь АН

192.82.72.90Зочин   • 2021, 4 сарын 8. 19 цаг 14 минут

чи хэнийг дэвшүүлэх гээд байгаа юм бэ хэцүү үед огцордог хүрэлсүхийг үү

202.131.232.238зочин   • 2021, 4 сарын 8. 17 цаг 50 минут

Женко одоо больж үз

103.212.117.185Зочин   • 2021, 4 сарын 8. 16 цаг 55 минут

Адшоо гэж бас уяаны хурдан ..лэг

43.250.126.130Зочин   • 2021, 4 сарын 8. 16 цаг 52 минут

Женко дандаа л өөрийн эрх ашигт зохицуулна гэж юу байсан юм бэ.

103.26.195.132Мөнхбаясгалан   • 2021, 4 сарын 8. 16 цаг 43 минут

Женко зүгээр л зайлах хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.