2021 оны 4-р сарын 8
17 цаг 07 минут

Дайчдын ар гэрийнхэнд “Цэргийн нэг өдөр” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

    Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн гадаа өглөөний 09 цаг гэхэд цөөн тооны хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Учир нь хугацаат албаны дайчдын ар гэрийнхэн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нарт “Цэргийн нэг өдөр” нээлттэй өдөрлөгийг тус ангиас зохион байгуулахаар урьсан байлаа.

Ар гэрийн төлөөллөөс 10 дайчдын аав, ээж эсвэл ах, эгч нь ирсэн байх бөгөөд энэ нь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цөөн тооны иргэдийг урьсантай холбоотой ажээ. Тэгэхдээ хугацаат албаны дайчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс хүндэт зочдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, ангийн байрлал руу нэвтрүүлсний дараа тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр төрийн хүндэт харуулуудын ололт амжилт, энхийг дэмжих ажиллагаа болон бүтээн байгуулалт дахь оролцоо, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг товч мэдээлэл хүргэлээ.

Тэрээр танилцуулгадаа “Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн хүндэт харуулын нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Зэвсэгт хүчний 032 дугаар анги нь 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан, БНМАУ-ыг тунхаглаж, Нийслэл хүрээг улсын нийслэл “Улаанбаатар хот” хэмээн нэрлэсэнтэй зэрэгцэн “Улаанбаатар хотын комендант” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан манай хамт олон Монгол Улсын хэмжээнд Үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирсэн юм” хэмээн онцлоод Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын нэрэмжит шалгалтад 1988, 1990, 1992, 1997, 2002, 2005, 2011, 2015, 2017 онуудад сайн үнэлгээтэй шалгагдаж, “Тэргүүний анги” шагналыг 9 удаа хүртэж байсан гэлээ.

Үүний дараа Зэвсэгт хүчний Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Цэргийн нэг өдөр”-тэй танилцахаар хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэд талархал дэвшүүлээд хугацаат цэргийн албаны онцлог, ач холбогдол, цэргийн сургалт бэлтгэл болон өдөр тутмынх нь үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Танилцуулгын дараа авьяаслаг дайчдын урлагийн хэсэгчилсэн тоглолтыг тэдэнд өргөн барив. Эцэг, эхчүүдийн алга ташилт дунд 40 минут үргэлжилсэн тоглолтыг дэд түрүүч С.Мишээлт “Алтаар гялбаалах газар шороо, амины үнэтэй ширхэг чулуу, ассан галтай мөнхийн голомт, аавын мөртэй эх дэлхий минь” хэмээн аялгуу сайхан морин хуураар эхлүүлж, энхийг сахиулагчдын сүлд дуу “Хэнгэрэг дэлхийн цэрэг”-ийг байлдагч Л.Лхагвасүрэн омогшил, бахархалтайгаар дууллаа.

Үргэлжлүүлэн байлдагч Э.Өсөхбаяр нүүдэлчин ахуйг монгол бүжгээр гаргаж, байлдагч Э.Отгонболд, Л.Лхагвасүрэн, Л.Пэрэнлэйдорж, А.Энх-Амгалан, Г.Мөнххүслэн нар “Тэнгэрийн хүү”-дууг дуутай, шүлэгтэй нь хамт толилуулж, төгсгөлд нь дайчид “Цэргийн бодол” дууг хүндэт зочдын алга ташилттай хамт өндөрлүүлсэн юм.

Урлагийн тоглолтын дараа эцэг, эхчүүд тус ангийн штаб, Соёлын төв, алдрын тасалгаа, цэргийн гал тогоо, амралтын өрөө, бялдаржуулах танхим, ахуйн үйлчилгээний төв болоод Хүндэт харуулын ротын байраар зочилж, хугацаат цэргийн алба хаагчдын өмсөж, зүүхээс эхлээд өдөр тутмын хэрэглээ болоод төрийн ёслолын хувцас хэрэглэлийг дэлгэсэнтэй танилцлаа.

Хугацаат цэргийн алба хаагчдад жилд 36 нэр төрлийн хувцас хэрэглэл, бараа бүтээгдэхүүн, бусад эд зүйлийг нийлүүлдэг талаар мэдээлэл өгч, эдэлгээнээс нь хамааран тодорхой хугацаанд шинэчилдэг талаар, хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцлийг бүх талаар сайжруулж ирсэн, манай Зэвсэгт хүчний ямар ч ангид та очно, сайхан орчин угтаж авна хэмээн бригадын генерал С.Дашзэвэг эцэг, эхчүүдэд онцолж байсан юм. Өдөрлөгийн төгсгөлд хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулж, “Таны хүү эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Эх орны хүү төрүүлсэн эрхэм танд баярлалаа” хэмээх дурсамжийг эцэг, эхчүүдэд гардуулан өгсөн юм.

Ахлах дэслэгч Д.Болормаа
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.192Зочин   • 2021, 4 сарын 8. 22 цаг 57 минут

гэмт хэргийн өнгөлөн далдлалт юм байх даа хөөрхий.энэ генрал.хурандаа нар нь ямарч уярмаар гоё юм ярьдаг юм бэ.тэглээ гээд та нарт итгэж үр хүүхдээ өгөх хүн хэд бол доо.

103.229.121.176Зочин   • 2021, 4 сарын 8. 22 цаг 08 минут

Сонсоод байхнаа цэргүүдээс архины мөнгө татварладаг чинь бүр бугшсэн олон жилийн түүхтэй юм байнаа.Үүнийг 1 удаагийн үзүүлэх тоглолтоор аргалахгүй л дээ.Томоохон өөрчлөлт хий

192.82.69.186zochin   • 2021, 4 сарын 8. 21 цаг 47 минут

A.luurchidaa ehleed zailuulchihaa, daraan ingej shoud. Janjin shtabiin mulguu dargaa, arhichin a.luurchin officeruudtaigaa zailuulaagui tsagt armiin ner hund yuch hiisen sergehgui. Mai shuu a.luurchidaa.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.